Хималайн хажир (Gyps himalayensis), урьд Цасны хажир бүргэд гэж байсан, нь Харцагынхан овгийн шувуу юм. Энэ шувуу нь Ухаа хажиртай, G. fulvus ойр хoлбоотой.

Хималайн хажир

Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Шонхортон (эсвэл Харцагатан)
Овог: Харцагынхан
Төрөл: Gyps, Хажир
Зүйл: G. himalayensis
Латин нэр
Gyps himalayensis
Hume, 1869


Гадаад төрх засварлах

Нас бие гүйцсэн нь 103-110 см урт, далавчаа дэлгэхэд 260-289 см, 8-12 кг жинтэй болно. Тэд Гималайн нуруу, Төвд орчим нутаглан суурин амьдарна. Голдуу 1 өндөг гаргадаг. Нүд нь алаг бор. Толгой нь халзан, маш өргөн далавчтай, сүүлний өд нь богино. Хошуу нь шар, хүзүү нь цагаан өнгөтэй, бие нь цагаавтар, далавчны үзүүрийн өд нь хар байна. Амьтны улай сэгээр ихэвчлэн хооллох бөгөөд сүргээр байх нь их юм.

Цахим холбоос засварлах

  Commons: Gyps himalayensis – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  • BirdLife International (2004). Gyps himalayensis. 2006. Байгаль Хамгаалах Олон Улсын Холбооны Ховордсон амьтдын улаан жагсаалт. IUCN 2006. www.iucnredlist.org. 11 May 2006-д авсан. Database entry includes justification for why this species is of least concern
  • Himalayan Griffon Vulture videos. The Internet Bird Collection