Хенри Петерсен (Дани хэл: Henry Petersen, 1900 оны 10 сарын 1 – 1949 оны 9 сарын 24) нь Данийн хөнгөн атлетикч, олимпын мөнгөн медальтай тулгууртай харайлтын тамирчин юм.

Хенри Петерсен

Хөнгөн атлетик
Төлөөлдөг улс:  Дани
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Хенри Петерсен
Төрсөн огноо 1900 оны 10 сарын 1
Нас барсан огноо 1949 оны 9 сарын 24
 
Медалиуд
Зуны олимп
Мөнгөн медаль – хоёрдугаар байр Антверпен 1920 Тулгууртай харайлт

Тэрээр Бельгийн Антверпен хотод зохиогдсон 1920 оны зуны олимпоос тулгууртай харайлтын төрөлд 3.70 метр дээгүүр харайж, Фрэнк Фоссын ард орон мөнгөн медаль зүүжээ. Петерсен мөн 4 жилийн дараа 1924 оны зуны олимпод оролцож, хүрэл медаль зүүсэн АНУ-ын тамирчин Жим Брүүкертэй ижил 3.90 метр гэсэн амжилт үзүүлсэн хэдий ч товх харайлтад ялагдаж, 4-р байр эзэлжээ.