Хаяаши Ёшимаса (Япон: 林 芳 正, 1961 оны 1 дүгээр сарын 19-нд Ямагүчи аймгийн Шимоносэки хотод төрсөн) - Японы Либерал Ардчилсан Намын улс төрийн зүтгэлтэн. 2021 оны 11 дүгээр сараас Японы Гадаад хэргийн сайд.

Хаяаши Ёшимаса (2023)

Тэрбээр мөн улс төрч, 1992-1993 онд Сангийн сайдаар ажиллаж байсан Хаяаши Ёширогийн хүү юм.

1984 онд Токиогийн их сургуулийн хуулийн сургуулийг төгссөн.

1994 онд АНУ-ын Харвардын их сургуулийн Жон Кеннедигийн нэрэмжит төрийн удирдлагын сургуульд магистрын зэрэг хамгаалсан. Сургуулиа төгсөөд Mitsui & Co., Ltd., Yamaguchi Gohdoh Gas компаниудад ажилласан.

1991 онд тэрбээр АНУ руу явж, сенатор Уильям Ротын аппаратад туслахаар ажиллаж байжээ. 1993 онд тэрээр Японы Сангийн сайдаар томилогдсон эцэг Хаяаши Ёширогийн нарийн бичгийн дарга болсон.

1995 онд тэрээр анх Зөвлөхүүдийн танхимд (Японы парламентын дээд танхим) Яиагүчи тойргоос сонгогдсон. Улмаар 2001, 2007, 2013 онд дахин сонгогдсон.

1999 он - Парламентын Сангийн дэд сайд. 2004 онд Гадаад бодлого, батлан ​​хамгаалах хорооны даргаар ажиллаж байсан.

2008 онын 8 дугаар сард тэрээр Ерөнхий сайд Фүкүда Ясүогийн Засгийн газарт Японы Батлан ​​хамгаалахын сайдаар томилогдсон бөгөөд энэ албан тушаалыг хоёр сар хашсан.

2009 оны долдугаар сараас аравдугаар сар хүртэл Эдийн засаг, татварын бодлого хариуцсан Төрийн сайд.

Абэ Шинзогийн Засгийн газарт 2012-2014, 2015 онд Хөдөө аж ахуй, ой, загас агнуурын сайдаар хоёр удаа ажиллаж байсан. Мөн 2017 оны наймдугаар сараас 2018 оны аравдугаар сар хүртэл Абэ Шинзогийн Засгийн газарт Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, технологийн сайдаар ажиллаж байв.

Тэрбээр 2019 онд Зөвлөхүүдийн танхимын Үндсэн хуулийн хяналтын Зөвлөлийг тэргүүлсэн.

2021 оны 11 дүгээр сарын 10-наас Японы Гадаад хэргийн сайдаар томилогдоод байна.

2022 оны 5-р сарын 1-2-нд Японы Гадаад хэргийн сайдын хувиар Монгол улсад албан ёсоор айлчилсан.

Хобби:-Караокэ, гольф тоглох дуртай бөгөөд гитар, даралтат хөгжим тоголдог байна.