Хашхүүгийн Наранжаргал

Хашхүүгийн Наранжаргал нь "Глоб Интернэшнл төв" ТББ-ын удирдах дээд байгууллагын тэргүүн юм. Орос, англи хэлтэй.

Хашхүүгийн Наранжаргал
Төрсөн1954 оны 10 сарын 13 (1954-10-13) (
  1. REDIRECTЗагвар:25 настай)
БоловсролУралын Политехникийн Их сургууль

Тэрээр Олон улсын сэтгүүлчдийн холбооны Гүйцэтгэх хорооны гишүүн, МЧАСЭ-ийн дэд ерөнхийлөгч, "Чөлөөт хэвлэл" сангийн Удирдах зөвлөлийн дарга, МННХ (Соросын сан)-гийн Иргэний нийгмийн хөтөлбөрийн Шинжээчийн зөвлөлийн гишүүн зэрэг сонгуульт алба хашиж байсан.

1995-1996 онд Европын Холбооны "ТАСИС" хөтөлбөрийн хүрээнд МЧАСЭ-аас ОУСХ-тай хамтран хэрэгжүүлсэн "Ардчиллын төлөөх хэвлэл мэдээлэл", "Сонгууль сурвалжлах нь" төслийн орон нутаг дахь зохицуулагчаар ажиллаж байсан.

1996,1998 онд ОУСХ-ны томилолтоор Казах, Кыргыз, Узбек, Тажик улсад ажилллаж, хэвлэл мэдээллийн байдлын талаар тайлан бичсэн.

Х.Наранжаргал нь МУИС, ХУИС-ийн сэтгүүл зүйн тэнхим, Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн сэтгүүл зүйн дээд курст Телевизийн онол дадлагын хичээл зааж байсан. Дэлхийн 30-аад оронд очиж, төрөл бүрийн уулзалт, хурал, зөвлөгөөнд оролцсон.

Гавьяа шагнал

засварлах
  • 1996 онд Монголын шилдэг 100 эмэгтэйгээр тодорсон
  • Оросын судлаач Ю.Кручкиний "Монгол" энциклопедийн "Хэн нь хэн бэ?" бүлэгт нэр нь бичигдсэн