Хатгалын нефть бааз

Хатгалын нефть бааз засварлах

1930 оноос эхлэн ЗХУ-ын эдийн засаг, мэргэжилтэй боловсон хүчний тусламжтайгаар анхны механикжсан ноос боловсруулах үйлдвэрийг байгуулахаар шийдвэрлэсний дотор Хатгалын ноос угаах үйлдвэр байгуулах шийдвэр гарсан явдал юм. Монгол улсын хөгжлийн явцад өндөр хүч чадалтай машин техник өөрөө явагч машин механизм өргөн нэвтрэх боллоо. Жил бүр ЗХУ-ын техник эдийн засгийн тусламжтай Монгол улсад нийлүүлж байгаа техник хэрэгсэл автомашин тракторууд нь хөдөө аж ахуйн нэгдэл САА-д өргөн нэвтэрч шатахуун тосолгооны материалыг Зөвлөлт Холбоот Улсаас гэрээлэн хүлээн авч хадгалах, тээвэрлэх, түгээх ажилд мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж, сургахад ихээхэн анхаарч иржээ. Өргөн хэрэглээний бараа материал, нүүрс, өвс тэжээл, ноос үс, түүхий эд тээвэрлэх чиглэлээр байгуулагдсан Авто тээврийн олон бааз бий болон улс орон даяар тээврийн төвлөрөл явагдаж эхлэв. 1931 онд Улсын бага хурлын тэргүүлэгчдийн тогтоол гарч Хөвсгөл аймгийн төвийг Хатгалд төвлөрүүлсэн. Энэ үед Хатгалын 51 дүгээр хоршоо байгуулагдсан нь Монголын харилцан туслалцах хоршооны анхны байгууллагын нэг болж улсын худалдааны ажлыг эрхлэн явуулах үндэс суурь тавигдаж эхэлжээ. Хоршоо нь зөвлөлтийн худалдааны газруудтай хамтран үйл ажиллагаагаа улам бүр баяжуулж байсан байна. Монгол Зөвлөлтийн худалдааны харилцааг улам өргөжүүлэх зорилгоор Култукын замд "Туртын агентын газар" нэртэй дамжлага баазыг 1930 оны 10-р сард, түүнд үйлчлэх тээврийн машинуудтай байгуулсан нь манай хоёр орны худалдааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал болсон байна. Энэ үед 3өвлөлт Холбоот Улсаас Ханх, Хатгалд ажиллаж байсан авто машинуудад зориулж шатахуун тослох материал олгох колонкийг байгуулсан байдаг. Эдгээр колонкуудад Зөвлөлтийн мэргэжилтнүүд ажиллаж монгол ажилчид дагалдан суралцаж байжээ. Ардын сайд нарын зөвлөлийн 1931 оны 2-р сарын 28-ны өдрийн 15-р тогтоолд үндэслэн 1941 оны 3-р сарын 10-ны өдөр Хатгалын нефьт бааз, Ханх дахь салбар бааз байгуулагджээ. Нефть бааз агуулахын анхны даргаар Дэмбэрэлийн Данаа 1943 он хүртэл ажилласан байна. Хатгал нефть бааз нь 1930-д оны үеэс эхлэн ЗХУ-с шатахуун тослох материалыг зун нь чиргүүл онгоцоор лааз болон бочконд савлан хүргэдэг ба өвөл нь морин чаргаар тээвэрлэж байв. Морин чаргаар бочкотай бензин тээвэрлэх нь үр ашиг муутай, хорогдол их гардаг байсан тул чаргаар тээвэрлэх ажил 1970 оны өвөл хүртэл тээвэрлэж байгаад бүрмөсөн зогссон байна. 1967-1968 онуудад шатахуун тээвэрлэх 450 м3 багтаамжтай чиргүүл онгоцыг Хатгал, Ханхын зогсоолын хамт барьж ашиглалтанд оруулж 1968, 1969 онуудад Хатгалд нефть баазыг 1000 м3-ийн зургаан савны хамт барин ашиглалтанд оруулсан байна. Өвлийн улиралд буюу 2, 3 сард автомашинаар Ханхаас Хатгалд 8000-12000 тн-ыг тээвэрлэдэг байжээ. Зун нь шатахуун тээврийн "Ургац" чиргүүл онгоцоор 6- 11 сарын хугацаанд 18000-22000 тн тус тус тээвэрлэн Хөвсгөл, Завхан, Булган, Баянхонгор аймгyудыг хангадаг байв. 1988 онд БНМАУ-ын Сн3-н 187 дугаар тогтоолоор Хөвсгөл нуурын сав газрын экологийн тэнцвэрт байдлыг хангахын тулд Хатгалын нефть бааз Ханхын нефть аryулахуудыг 1991 онд багтаан хаах шийдвэр гарсны дагyу тус нефть бааз 1990 оноос Мөрөнд шилжиж байрласан. Хатгалын нефть баазын үе үеийн даргаар ажиллаж байсан ахмадууд:

Эх сурвалж засварлах

Ж. Чагнаа. “Хөвсгөл Хатгал нефть баазын 75 жил” Мөрөн хот. 2016 он.