Жадамбаагийн Чагнаа
Жадамбаагийн Чагнаа
засварлахЖадамбаагийн Чагнаа 1942 онд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд төрсөн. 1960 онд Хатгалын сургууль, төмөр замын техникумын мужааны 6 сарын курсыг төгсөж Сэлэнгэ аймгийн Зүүн хараа дахь төмөр замын барилгын 2 дугаар ангид ажлын гараагаа эхэлж, 1962 оны намар МУИС-ийн Политехникийн факультетийн автотээврийн механик –инженерийн ангид элсэн суралцаж 1967 онд төгссөний дараа Хөвсгөл аймгийн авто засварын газарт томилогдон ажиллаж байжээ. Хөвсгөл аймгийн авто засварын газарт засварчин, механик, цехийн дарга, шалгалтын инженерээр ажиллаж байгаад 1969 онд Хатгалын нефть баазын ерөнхий инженерээр томилогдон ажилласан. Тэрээр 1977-1979 онд шатахуун тээврийн 24 дүгээр баазын даргаар, 1979-1990 онд Хатгалын нефть баазын даргаар ажиллажээ. Ийнхүү Хатгалд 21 жил тасралтгүй тээврийн байгууллагыг удирдан ажилласан байна. Ж.Чагнаа нь Хатгал хотын намын хорооны товчооны гишүүн, хотын захиргааны гишүүний үүрэгт ажлыг гүйцэтгэн, аймаг, хотын АДХ-ын депутатаар сонгогдон ажиллаж байсан байна. Түүний хөдөлмөр бүтээл, ажлын үр дүнг төр засаг, нам, олон нийтийн байгууллага өндрөөр үнэлж хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, хөдөлмөрийн хүндэт медалиар шагнажээ.