Хас
Хас тэмдэг нь тэгш хэмтэй, үзүүр нь өнцөг үүсгэсэн загалмайгаас бүрдэх тэмдэг бөгөөд өнцөг нь баруун (卐) буюу зүүн (卍) тийшээ харсан байдаг. Хас хэлбэртэй эд өлгийн зүйлс Шинэ чулуун зэвсгийн үеэс эхлээд төмөр зэвсгийн үе, сонгодог эртний үе гээд түүхийн өргөн цаг үеийн олдворуудаас илэрдэг. Хиндү, Буддын, Жайнын зэрэг Дорнын шашнуудад өргөн хэрэглэгддэг. Хас тэмдэг нь Чингис хааны адууны тамга байсан гэдэг бөгөөд өдгөөг хүртэл Монголчуудын дунд хас тэмдгээ дээдлэн, уламжлан хэрэглэсээр байгаа билээ. Мөн бас Монголчуудын эд өлгийн зүйл, үнэт эдлэл зэрэг дээр их байдаг. Зарим малчид адууны тамга, хайч зэрэгт уламжласаар байна.
20-р зууны эхээр барууны ертөнцөд дэлгэрч, 1930-аад оноос Нацист Германы билэгдэл болсон тул өдгөө өрнөдөд фашизмын нэг эд эс мэт үзэгдэх болж, Герман улсад хэрэглэхийг нь хуулиар хоригложээ. Одоо ч гэсэн улс төрийн хэт барууны үзэлтнүүд, неонацист бүлэглэлүүд хас тэмдэг, түүнтэй төстэй тэмдгүүдийг өөрсдийн таних тэмдэг болгон ашиглаж байна.
Монгол улсад Буддын шашны нөлөөгөөр хас тэмдэг ихэд түгсэн бөгөөд ийм нэртэй банк үйл ажиллагаагаа явуулдаг.
Хасыг Монголчууд үүсгэж мөнх тэнгэрийн сүр хүчний бэлгэдэл болгон шүтэж эхэлсэн бөгөөд одоогоос 15000 гаруй жилийн өмнө үүсэж бий болсон түүхэн баримт Монголоос олдоод байгаа юм. Түүнээс ч өмнө үүссэн байж магадгүй. Өвөг Монгол Азиас нүүдэллэн явсаар очсон газар бүртээ хасыг маш олон төрөл, хэлбэрээр зурж бүтээсээр үлдээж ирсэн. Хасын түүхэн сурвалж Монгол, Хятад, Солонгос, Энэтхэг, Япон, Англи, Франц, Герман, Румын, Грек, Орос, Казакстан, Узбекистан, Дундад азиас олдсоор байгаа.
Цахим холбоос
засварлахWiktionary: Хас – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
- АНУ-ын холокост музей: History of the Swastika