Хар Азаргын нуруу

нь Говь Алтайн нурууны салбар нуруу бөгөөд Монгол Улсын баруун урд бүс нутагт оршдог

f

Хар Азаргын нуруу
Ноён оргил Харуул хад уул (3112 м)
Газар орон Говь-Алтай аймаг, Монгол Улс
Салбар Алтайн нуруу
Монгол Алтайн нуруу
—— Говь Алтайн нуруу
Хар Азаргын нуруу (Монгол Улс)
Хар Азаргын нуруу (Монгол Улс)
Хар Азаргын нуруу
Хар Азаргын нуруу
Солбицол 46° 13′ У, 96° 16′ ЗКоординат: 46° 13′ У, 96° 16′ З

Хар Азаргын нуруу нь Говь Алтайн нурууны салбар нуруу бөгөөд Монгол Улсын баруун урд бүс нутагт оршдог. Монгол Алтайн уулт тогтолцоог бүрэлдүүлж байгаа томоохон нуруудын физик газар зүйн тодорхойлолт ховор юм. Монгол Алтайн уулт тогтолцоо Говь Алтайн нурууны хил заагийн асуудлыг хөндсөн судлаачид Хар Азаргын нурууг Говийн Алтайд оруулсан нь бий. Монгол Алтайн уулт тогтолцоонд Хар Азаргын нуруу нь уул зүйн байршлын хувьд гол нуруу болж байгаа учраас, мөн энэ нуруунаас салбарласан уул нуруу байдаггүй тул энэ нурууг Монгол Алтайн гол нуруу гэж үзэж байгаа юм. Тэгээд ч Хар Азаргын нуруу нь хурдас чулуулаг, гадаргын хэв шинж,хэлбэр, элементүүд, элэгдэл хуримтлалын хэлбэрүүд, уулсын хажуу, хэрчигдэл, нас, ландшафтын хувьд Монгол Алтайн нурууны дундаж өндөр уулстай адилхан юм.