Хартвиг Гаудер
Хартвиг Гаудер (Герман: Hartwig Gauder, 1954 оны 11 сарын 10-нд Энц дэх Файхингенд төрсөн) нь Германы хөнгөн атлетикч юм.
| ||||||||||||||||||||||||||||
Төлөөлсөн улс: Зүүн Герман | ||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||
Төлөөлсөн улс: Герман | ||||||||||||||||||||||||||||
|
Гаудер анх 20 км-ийн спорт алхааны төрөлд өрсөлддөг байсан бөгөөд уг төрлөөр 1975, 1976 онд Зүүн Германы аварга болж, 1978 онд 1:24:22.7 амжилтаар Европын дээд амжилтыг тогтоожээ. 1978 онд Европын АШТ-д 7-р байр эзэлсний дараагаас эхлэн 50 км-т уралдах болсон аж. Тэр нь ч зөв болж, 1980 оны олимпоос алтан медаль хүртжээ. 1984 оны олимпыг социалист орнууд бойкотлосны улмаас олимпод дараалан түрүүлэх мөрөөдөл нь үгүй болов. Гэсэн ч 1988 оны олимпоос хүрэл медаль хүртжээ. Гаудер мөн 1987 онд дэлхийн аварга цол хүртсэн.
Хоёр Герман нэгдсэний дараа 1991 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртэн, уралдаан тэмцээнд оролцсоор байсан ч 1994 оноос Гаудер тодорхойгүй шалтгааны улмаас бие нь сулрах зовиурт нэрвэгджээ. Уг зовиурын шалтгаан нь тахиа үржүүлгийн газраас авсан вирусын улмаас үүссэн зүрхний өвчин байсан нь 1996 онд тодорхой болж, зүрхээ солиулахаас өөр аргагүй болсон аж. Тэр хиймэл зүрхтэйгээр хэдэн сар амьдарсны дараа зүрх шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн байна.
Шилжүүлэн суулгасан зүрхтэйгээр шинэ амьдрал эхэлсэн Гаудер Нью-Йоркийн марафонд хэд хэдэн удаа оролцсон бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн ангилалд өрсөлдөж байв. Нэг удаа хэт хурдан гүйсний улмаас хасагдаж байжээ (Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн ангилалд өрсөлдөгчдөд цагийн доод хязгаар байдаг).
Ийнхүү бараг л үхээд боссон түүний амьдралын талаар Германы Финикс телевиз баримтат нэвтрүүлэг хийсэн.