Харри Поттер ба Үхлийн Шүтээн

Харри Поттер ба Үхлийн шүтээн (англиар: Harry Potter and the Deathly Hallows) ном нь Английн уран зохиолч Ж.К.Роулингийн Харри Поттер цуврал номын 7 дахь ба төгсгөлийн боть ном юм. Энэхүү ном нь Их Британид Bloomsberry, АНУ-д Scholastic хэвлэлийн компаниудад хэвлэгдэн 2007 оны 7 сарын 21-нд гарсан байна. Энэ зохиолд Харригийн 17 насны үеийн адал явдлууд гарна. Энэхүү номыг монгол хэлнээ Н.Энхнаран орчуулжээ." Харрийг өнөөг хүртэл хамгаалж ирсэн хамгаалалтын шид цуцлагдлаа. Эцсийн тулаан эхэлж Харри дайсныхаа өөдөөс босох цаг иржээ..." Энэхүү зохиол нь 37 бүлэгтэй.

Харри Поттер ба Үхлийн шүтээн  
ЗохиолчЖоанна Роулинг
Анхны нэрHarry Potter and the Deathly Hallows
ЗураагчЖэсон Крокфорт (Нэгдсэн Хант Улс)
Мэри Гранпре (АНУ)
УлсНэгдсэн Хант Улс
ХэлАнгли
Цуврал7
УрсгалФантази
ХэвлэгчBloomsbury (НВУ)
Arthur A. Levine/Scholastic (АНУ)
Raincoast (Канад)
Хэвлэсэн огноо2007 оны 7 сарын 21
хуудасны тоо607 (НВУ)
759 (АНУ)
ISBN0545010225
ӨмнөхХарри Поттер ба Хагас цуст Ханхүү

Ж.К.Роулинг уг номоо 2007 оны 1-р сард бичиж дуусгажээ. Дэлхий даяар 93 орнуудад хэвлэгдсэн бөгөөд Үхлийн шүтээн ном нь түүхэнд хамгийн хурдан борлогдсон номын амжилтыг эвджээ. Ердөө гарсныхаа дараах 24 цагийн дотор л 15 сая хувь борлогдсон бөгөөд үүний 11 сая нь АНУ болон Их Британид зарагдсан байна. Ингэснээр өмнөх Харри Поттэр ба Хагас цуст Ханхүү номны 1 өдрийн дотор 9 сая хувь зарагдсан амжилтийг эвджээ. Уг зохиол 120 гаруй орны хэлээр орчуулагдаад байна.

Номын зохиолоос сэдэвлэж Варнэр Брос компани 2 хэсэгтэй киног бүтээсэн. Харри Поттэр ба Үхлийн Шүтээн 1-р бүлэг кино 2010 оны 11 сард гарсан бол Харри Поттэр ба Үхлийн шүтээн 2-р бүлэг кино нь 2011 оны 7 сард гарсан билээ.