Харольд Николсон

Сэр Харольд Жорж Николсон (Англи: Sir Harold George Nicolson, 1886-1968) - Их Британийн алдарт дипломат, түүхч, намтар судлаач, шүүмжлэгч, сэтгүүлч.

Сэр
Харольд Николсон
 Нэгдсэн Хаант Улсйн Парламентын гишүүн
Албан тушаал хашсан
1935 оны 11 сарын 14 – 1945 оны 7 сарын 5
ӨмнөхЭрнест Харольд Пикеринг
ДараахБарнетт Жаннер
Хувийн мэдээлэл
Төрсөн
Харольд Жорж Николсон

1886 оны 11 сарын 21 (1886-11-21)
Персийн эзэнт гүрэн, Тегеран
Нас барсан1 May 1968(1968-05-01) (81 насалсан)
Англи, Кент, Сиссингхерст цайз
Үндэсний харьяалалБритани
Улс төрийн намҮндэсний Лейборист, Ажилчны Нам
Эхнэр, НөхөрВита Саквилл-Уэст
(г. 1913; н. 1962)
ХүүхэдБенедикт Николсон
Найжел Николсон
Эцэг, эхАртур Николсон, Карнокийн барон
Мэри Хэмилтон
Алма матерОксфордын Баллиол коллеж

Түүний үйл ажиллагааг нь үнэлж Лорд цол өгч тэрээр Карнокийн лорд болсон.

Харольд Николсон эцэг Артур Николсоныг Иран дахь Британийн түр хамаарагч байхад 1886 оны 11-р сарын 21-нд Персийн (өнөөгийн Иран) Тегеран хотод эцэг төрсөн юм. Түүний эцэг нь сүүлд 1916 онд Эзэн хаанаас цол хүртэж анхны Карнокийн Барон болсон түүхтэй. Эх нь Мэри Катерин Хэмильтон мөн язгууртан гаралтай эмэгтэй байжээ. Английн язгууртны гэрт өссөн Харольд хүү бага насандаа Ирланддахь авга ах Лорд Дуфферинийхээ эдлэн газарт зочилдог байсан нь хожим түүний мэргэжилд их нөлөө үзүүлсэн байна.

Эцэг Артур Николсон нь Балкан, Ойрхи Дорнод, Марокко, Мадрид, Санкт-Петербург (Ленинград)-д Английн Элчин сайдаар дипломат алба хаах үед Харольд Николсоны бага нас өнгөрсөн байна. Тэрбээр 1907 онд Оксфордын “Balliol” коллежийг төгсөөд 1909 оноос Английн дипломат албанд зүтгэхээр болж анх Мадридад атташегаар томилогдсон байна. 1912 оноос Константинопольд дипломат албанд байх үеэр буюу 1913 онд яруу найрагч Вита Саквилл-Уэсттэй /Vita Sackville-West/ гэрлэсэн байна. Түүний гэргий Лорд Саквиллийн охин байсан бөгөөд Вита амьдралынхаа туршид бусад хэд хэдэн эмэгтэйчүүдэд хайртай "ижил хүйстэн" байсан бөгөөд Харольд ч мөн ижил хүйстэн байсан ажээ.

Харольд Вита хоёр урлаг судлаач Бенедикт, зохиолч улс төрч Найжел гэж хоёр хүү төрүүлсэн байна.

Тэрбээр 1930 онд Оксфордод магистр цол хамгаалсан.

Дипломат хүний ​​хувьд Николсон Дэлхийн 1-р дайны төгсгөлд болсон “Парисын энхтайвны бага хурал”-д (1918-1920) оролцож байсан бөгөөд 1920-иод онд Ойрхи Дорнод болон Берлинд алба хааж байжээ.

Х.Николсон 1929 онд дипломат ажлаа орхиж эхнэрийнхээ хажууд байж, ном бичихээр шийдсэн байна. Тэрээр Пол Верлэйн (1921), Тэннисон (1923), Байрон: “Сүүлийн аялал” (1924), Свинбурн (1926), Бенжамин Констант (1949), Сейнт-Бив (1957) зэрэг уран зохиолын зургаан намтар бичжээ.  Мөн “Амтат ус” (1921), “Нийтийн танилууд” Public Faces (1932) роман; эссэ –“Зарим хүмүүс” (1927), “Английн хошин шогийн мэдрэмж” (1947), “Сайхан зан байдал” (1955), “Ява арал руу аялсан нь” (1957), “Ухааны эрин үе” (1960), “Хаант засаглал” (1962); Керзон, "Сүүлийн үе" (1934), Дуайт Морроу (1935), Хелений цамхаг (1937); “Дипломат ажиллагаа” (1939), Венийн Конгресс (1946), “Дипломат ажиллагааны аргын хөгжил дэвшил” (1954) зэрэг түүхэн бүтээлүүд туурвисан байна.

1966-1968 онд Х.Николсоны "Харольд Николсоны өдрийн тэмдэглэлүүд 1907-1963"(The Harold Nicolson Diaries 1907–1963)-ийг түүний хүү Найжел гурван боть ном болгож хэвлүүлсэн нь мөн амжилт олсон юм. Английн тэр үеийн түүхийн чухал үйл явдлын амьд гэрч болж байсан Г.Николсоны өдөр бүрийн сонирхолтой тэмдэглэл түүх судлачидад үнэтэй судлагдахуун болдог. Тэрээр тэмдэглэлдээ "Би өөдрөг үзэлтэй маш ирээдүйтэй, хүн үхэн үхтлээ иймээрээ үлдэх болно" гэсэн байдаг.

1941-1946 онд "Би-Би-Си"-гийн удирдах Зөвлөлийн гишүүн байсан.

1935-1945 онуудад тэрээр Үндэсний Лейборист намаас сонгогдож Британий парламентын гишүүн болж байсан юм. А.Хитлерийн шахалтаар Ерөнхий сайд Н.Чемберлений 1938 онд Германтай байгуулсан “Мюнхений Пакт”-ыг эсэргүүцэж байсан. У.Черчиллийн адил диктаторуудын эсрэг үзэлтний нэгэн байсан. 1945, 1948 ондуудад Английн Үндэсний ажилчны намаас парламентад нэр дэвшээд амжилт олж чадаагүй байна.

Язгууртан гаралтай тэрээр ядуу ажилчдыг бүрэн ойлгодоггүй байсан бөгөөд еврейчүүд, Арабчууд, “харууд”, амеркчуудад таатай ханддаггүй буюу ялгаварлах үзэлтэй байсан гэдэг. Эдгээр нь өөрийнхөө дутагдал гэж ойлгодог байсан боловч яаж ч чаддагүй байжээ гэж тухайн үеийнхэн нь тэмдэглэдэн үлдээсэн байна.

Харольд Николсон эхнэрээ алдаад 6 жилийн дараа Английн Кент муж дахь өөрийн алдарт цэцэрлэгт хүрээлэн бүхий Сиссингхерст цайздаа 1968 оны 5-р сарын 1-нд нас баржээ.