Хань ванлиг

Хань ванлиг улс нь хятадын байлдаант улсын Жинь ванлигийн задралын үр дүнд үүссэн юм. Уг ванлиг нь одооогийн Хэнань, Шэньси мужийн нутагт оршиж байсан. Баруун этгээдэд Цинь ванлиг, умардад Вэйгийн ванлиг улс, Зүүн Жоугийн нутаг, өмнөд этгээдэд Чу улстай тус тус хаяа залган оршиж байсан. МЭӨ 230 онд Цинь ванлигт эзлэгдэн мөхсөн.