Хазара нарын түүх


Хазара бол эртний Түрэг угсаатан. 7-10 зуунд Хар тэнгист Хазарын эзэнт улсаа байгуулж сэргэн мандаж байжээ. Хожим 13-р зуунд Монголчууд Дундад Азийг эрхшээлдээ оруулсны дараа тэндэхийн Табриз нэртэй хотод Ил Хааны гэгдэх хаант улсыг байгуулав. Гэвч Хүлэгү хаан болон Абу сайдын үхлийн дараа 1360 онд хаант улс хэдэн хэсэгт хуваагдаж бие даасан жижиг улсууд үүсчээ. Ираны сурвалж бичгүүдээс харахад эдгээр монгол угсааны улсууд хэдэн зуун жил оршин тогтносоор байжээ. 1380 онд Самаркандад Монгол угсааны түрэгжсэн алтан ургийн хүргэн Төмөр хүчирхэгжиж, 1400 он гэхэд тархай бутархай жижиг улсуудыг нэгтгэв. Төмөрийн эрхшээлд өнөөгийн Афганистан оршиж байв. 1405 онд Төмөр нас барснаар лалын ертөнц ахиад л хуваагдаж эхлэв. Гэвч Төмөрөөс 100 жилийн дараа түүний үр сад болох Бабур улсаа байгуулж Кабулд хүчээ төвлөрүүлэв. Тэрээр 1525 онд Энэтхэгийг эзэлснээр монголчууд Афганистан, Энэтхэг, Узбекистанд төвлөрсөн Их Могул улсыг үндэслэв. Бабураас хойш Могул 300 жил оршин тогтносоор Англичуудын гарт оров. Тэдний тоо 8-10 сая хүрч байна. Хазара гэдэг нь персээр “мянга” гэсэн утгатай. Тиймээс Чингис хааны нэгэн мянгат цэргийн үр сад болов уу гэсэн таамаг байдаг боловч 7-10 зуунд хаант улсаа мандуулж байсан учир худлаа ташаа мэдээлэл юм. Хазара нь Афганистаны төв хэсгийн уулархаг бүсээр нүүдэллэн амьдардаг. Эдүгээ Афганистанд 6сая, Иранд 1 сая Пакистанд 3 сая Хазаар байгаа гэж үздэг. Чинээлэг Хазаар гэр бүл түрэг эсгий гэрт, ядуус нь сүрлэн дээвэр бүхий сууцанд аж төрдөг.

Гадаад төрхийн хувьд казах, үзвбек, түрэг царайтай. Газар тариалан, мал аж ахуйгаас гадна арьсан эдлэл, дархан, нэхмэл зэрэг гар урлал эрхэлнэ. Хазаарууд байгалийн сүр хүчнээс айдаггүй учир нь исламын шашинд гүн орсон. Түрэг болон Хазааруудын хэлэнд ижил төстэй үгс их. Тухайлбал сандал гэхийг тэд сандали, Цээж-Чээжи, Хайч-Хайчи гэх мэтээр хэлдэг. Хазаарууд лалын шашиндаа үнэнч байдаг тул хаа явсан газраа толгойны өвчин болдог. Хазара бол эрт үеэс буюу монголын байлдан дагуулсан үеэс өмнө тухайн газар нутагтаа сууршин амьдарч байсан хүмүүс юм

Хазаарууд ба Афганистан дахь үндэстнүүдийн мөргөлдөөн

засварлах

Ойрхи Дорнодын зүрхэнд нь орших геополитикийн ашигтай байрлалаасаа болж Афганистан байнга л том гүрнүүдийн хоорондох тоглоом болж ирсэн. Бараг зуу гаран жилийн настай Афганистаны дотоод хямралд хамгийн ихээр нэрвэгдсэн нь Хазара нар бололтой. Анх Английн колончлолыг эсэргүүцсэн дайн тулаануудад 2-3 сая Хазаар амиа алдсан байна 1892 онд Афганистаны эмир Абдуррахан гэгч Хазааруудыг эзэлснээр Афганистан дахь тэдний байр суурь алдагдаж эхлэв. Англичуудын дараа Оросууд ирэв.

Энэ үед Хазаарууд нийгмийг урагш хөтлөх олон сэхээтнүүдээ алдсан байна. Иран улс Ирактай дайтаж байх үедээ үндэс угсаа, шашны үзэл бодлын улмаас нэн хавчигдмал байдалд байсан Хазааруудыг гарцаагүй байдалд оруулан галын шугам руу олноор нь илгээн амийг нь золиосолж байсан гэдэг. 80-аад оны сүүлээр Оросууд явсны хойно Саудын Араб гаралтай Талибууд төрийн эрхэнд гарлаа. Тэдний хувьд хамгийн хорсолтой нийгмийн бүлэг нь Хазарууд болов. Талибанууд нь Пүштүн гаралтай хүмүүсээс бүрдсэн бүлэглэл аж. Афганистанд Пүштүн, Тажик, Узбек, Түркмен, Энэтхэгийн Сийк, Паеган шашинтай Балучи гэх мэт олон үндэстэн ястнууд оршин суудаг. Тэд хоорондоо зөрчилтэй, байлдаж тулалддаг.

Гэхдээ тэдний хоорондын зөрчил хэзээ ч Хазара Пүштүн хоёр үндэстний хоорондын зөрчил шиг тийм хурц, зуун дамжсан хорсол занал байгаагүй аж. 1992-95 онуудад Хазаарууд Афганистаны бусад цөөн тоот үндэстнүүд болох Тажик, Узбекуудтэй хамтран Northern Alliance буюу Умардын Эвсэл байгуулж Пүштүн үндэстэн давамгайлсан засгийн газрыг түлхэн унагааж Кабул хотыг эзэлж авав. Гэвч Тажикуудын удаа дараагийн урвалтаас болж хотыг Талибуудад алджээ. Хазааруудын удирдагч болох Баба Мазарийг хэлэлцээр хийнэ хэмээн хуурч мэхлээд нисдэг тэрэгнээс унаган амийг нь хөнөөв. Удирдагчаа алдсан хазаарууд доройтож, Талибууд тэдний дунд жинхэнэ яргалал явуулж эхлэв. Энэ мэтээр хазааруудыг олонтаа олноор нь хоморголон хөнөөж байв. 1998 оны 8 сард Хазарууд олноор оршин суух Мазари Шариф хотыг хамгаалан тулалдаж байсан Хазаарын зэвсэгт отрядыг ухран гарсаны дараа Талибууд хот руу дайрч энгийн оршин суугч Хазаар үндэстнийг онцгойлон, хоморголон алах үйлдлийг зохион байгуулалттай явуулсан бөгөөд 8 000 орчим Хазаарын аминд хүрчээ. Хазааруудын нэг гачлан нь тэд хэний ч дэмжлэгийг авч чаддаггүй бөгөөд орчин үеийн зэр зэвсэгээр маш дутмаг. Афганистантай хил залгаа орших улсууд бүгд л өөр өөрсдийн үндэстнүүдээ шууд дэмжиж байв. Пүштүнүүдийн ар талыг Пакистан улс (Пакистаны хүм амын 20% ийг пүштүн гаралтай хүмүүс эзэлдэг) дааж, Узбекууд мэдээж Узбекстанаас, Туркменууд Туркменистанаас, Тажикууд Тажикстан, Иранаас тусламж авч байсан ба, ганцхан Хазааруудад туслах хэн ч байдаггүй байсан байна.

Хазаруудын Өнөөгийн байдал

засварлах

Хамид Карзайн удирдсан Афганистаны өнөөгийн засгийн газарт Хазарууд өөрсдийн цөөн тооны төлөөлөлтэй байгаа ба энэ нь Хазара үндэстний бүрэн эрхийг сэргээх, ялгаварлан гадуурхалтыг зогсоох тэмцэлд томоохон дэвшил болж байна гэж үзэж байгаа аж. Гэлээ гэхдээ Афганистаны тодорхой мужуудад Хазара Пүштүн нарын зөрчил хурцадмал хэвээр. Саяхан парламентийн гишүүн, Хазаарын нэртэй улс төрч, командлагч Сад Мустафа Каземи талибуудын алан хядах ажиллагааны золиос болж амь үрэгдсэн билээ. Үргэлжийн дайн дажны уршгаар Хазааруудын амьдрал эдүгээ туйлдаа хүрчээ. Хазаарууд голчлон амьдардаг мужуудад гэрэл цахилгаан, зам харилцаа байхгүй, олон улсын тусламж хүрдэггүй нь жирийн асуудал.