Хадаас
Хадаас гэж техникт төгсгөлийн доод үзүүрийг нь шовхлон үзүүрлэсэн, толгойн дээд хэсгийг хавтгайлсан эсвэл шахаж голчийг нь өргөтгөсөн металл болон модон материалаас бүтсэн цөн юм. Хадаасаар эд хэсгийг хооронд нь холбох болон тогтооход хэрэглэх ба ялангуяа модон бүтээгдэхүүнд ихээр хэрэглэдэг.
Хадаас хийхэд хамгийн ихээр хэрэглэдэг материалд ган, зэс, гууль орно. Хадаасыг нэг бол алхаар цохин оруулах эс бөгөөс даралттай хийн хадагч машинаар хадаж болно. Хадаас нь хамгийн эртний холбогч эд юм. Үүнд МЭӨ 5101 онд Саксон мужид барьсан модон худагт ашигласан байна. Үүнийг модонд нь байх жилийн цагирагаар яг тодорхойлон тогтоосон аж[1].
Үйлдвэрлэлт
засварлахМеталл хадаасыг эртнээс нааш хадаасны дархан давтан хийдэг байв. Зарим нэгэн хадаасны төрлийг одоо ч ингэж хийдэг бөгөөд үүнд жишээлбэл тахны хадаас ордог. Хамгийн анх хадаасыг машинаар хийх туршилтыг 1775[2] онд шинэ англид хийсэн байна. Үүний тулд бага зэргийн конус хэлбэртэй хавтгай нимгэн төмрийг таслан толгойн хэсэг болоод үзүүрийг нь шахаж хийжээ. Энэ оролдлогыг хийсэн зохион бүтээгчдийн нэг нь Якоб Перкинс хэмээх америк хүн юм[2] . 1790 онд хадаасыг үйлдвэрийн аргаар хийх хоёр патентыг англид Томас Клиффорд авсан байна.[3]
Яг ойролцоо цаг үед францад төмөр утсаар хадаасыг машинаар үйлдвэрлэж эхлэв. 1806[4] оноос эхлэн францад анхны хадаас үйлдвэрлэх патентыг авчээ. Энэ хадаас нь тухайн үедээ францын хадаас, парисын хадаас эсвэл парисын цөн[5] гэх мэтээр нэрлэгдэж байв.
Гар аргаар давтан хийдэг байсан хадаасыг үйлдвэрт машинаар үйлдвэрлэн гаргах хүртэл түүний хөгжлийн процесс ихэд удаан явагдсан. Тиймээс ч төмөр цөнг анх 1850[2] оны үед хойд америкт эд зүйлсийг бүрээслэгч нар хийсэн бол том хэмжээ бүхий төмөр утсаар хийсэн хадаас 1870[2] оны үед германаас цагаачлан очсон цагаачид өөрсдийн авч очсон суурь машинаар үйлдвэрлэн гаргасан байна.
Өнөө үед хадаасыг төмөр утаснаас хүйтэн хэлбэржүүлэх аргаар үйлдвэрлэн гаргадаг.
Цахим холбоос
засварлахWiktionary: Хадаас – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
Зүүлт тайлбар
засварлах- ↑ Angelika Franz: Die ältesten Holznägel der Welt . In: Der Spiegel, 30. Dezember 2010. Abgerufen am 6. März 2012.
- ↑ 2.0 2.1 2.2 2.3 History of the manufacture of iron in all ages, and particularly in the United States from colonial times to 1891. The American Iron And Steel Association, 1892, ab Seite 448. Abgerufen am 25. Juni 2013.
- ↑ Thomas Martin: The circle of the mechanical arts, London 1815, Seite 455.
- ↑ Peter Priess: Wire Nails in North America (Memento 4. Гуравдугаар сар 2016 цахим архивт). Bulletin of the Association for Preservation Technology, Vol. 5, No. 4 (1973), S. 87-92. Abgerufen am 25. Juni 2013.
- ↑ Carl Friedrich Alexander Hartmann: Conversations-Lexikon der Berg-, Hütten- & Salzwerkskunde und ihrer Hülfswissenschaften. Band 3, Scheible, Stuttgart 1841, ab Seite 621. Abgerufen am 25. Juni 2013.