Хаан наж могой (Ophiophagus hannah) нь дэлхийн хамгийн урт хорт могой бөгөөд 5.6 м хүртэлх урттай байдаг[1]. Энэхүү зүйл нь Зүүн Өмнөд Ази, Энэтхэгийн хэсгээр өргөн тархсан бөгөөд гол төлөв ой модтой нутагт амьдарна. Хаан наж могой нь наж могойнхон овогт багтах боловч наж могой биш, өөрөө тусдаа зүйл юм. Бусад наж могойноос шилэн дээрх толбоороо ялгагдана. Бусад наж могойноос биеэр том хаан наж могойн шилэн дээр нүд мэт толбо бус, харин "^" хэлбэртэй толбо байдаг. Хаан наж могойн зүйлийн латин нэршил болох Ophiophagus нь "могой идэгч" гэсэн утгатай бөгөөд энэ нь түүний питон зэрэг бусад могойгоор хооллодог байдлаас үүдэлтэй юм. Хаан наж могойн хор нь нейротоксин (тархинд нөлөөлөх хор) бөгөөд ганц хазалтаар хүнийг алахад хангалттай болно[2]. Хаан наж могойд хатгуулсан хүмүүсийн нас баралтын хувь 75%-иас дээш байдаг[2][3][4].

Хаан наж могой

Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (ОУБХХ)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Мөлхөгч
Баг: Гүрвэл
Дэд баг: Могой
Овог: Наж могойнхон
Төрөл: Ophiophagus
Зүйл: O. hannah
Латин нэр
Ophiophagus hannah
Кантор, 1836
  Хаан наж могойн тархац
  Хаан наж могойн тархац

Зургийн цомог засварлах

Эшлэл засварлах

  1. Mehrtens, John (1987). Living Snakes of the World. New York: Sterling. ISBN 0806964618.
  2. 2.0 2.1 Capula, Massimo (1989). Simon & Schuster's Guide to Reptiles and Amphibians of the World. New York: Simon & Schuster. ISBN 0671690981. {{cite book}}: Unknown parameter |coauthors= ignored (|author= suggested) (help)
  3. "Ophitoxaemia (venomous snake bite)". Retrieved 1 сарын 26. {{cite web}}: Check date values in: |accessdate= (help); Unknown parameter |accessyear= ignored (|access-date= suggested) (help)
  4. Sean Thomas. "One most Dangerous Snakes in the World". Retrieved 1 сарын 26. mortality varies sharply with amount of venom involved, most bites involve nonfatal amounts {{cite web}}: Check date values in: |accessdate= (help); Unknown parameter |accessyear= ignored (|access-date= suggested) (help)

Гадны холбоосууд засварлах

Викизүйлд Хаан наж могой-тай холбоотой мэдээлэл байна.
  Commons: Хаан наж могой – Викимедиа дуу дүрсний сан