Фрэнсис Бэкон (Англи: Francis Bacon, (/ˈbeɪkən/); 1561-1626) - Английн гүн ухаантан, түүхч, улс төрч, эмпиризм болон английн материализмыг үүсгэн байгуулагч.

Франсис Бэкон

Тэрбээр өөрийн үзэл бодлоо «Мэдлэг бол хүч» (латин. Scientia potentia est) гэдэг алдарт энгийн үгээр илэрхийлсэн болно.

Бэкон жинхэнэ мэдлэг нь мэдрэхүйн туршлагаас үүдэлтэй гэсэн санааг хатуу баримталдаг байв. Энэхүү гүн ухааны байр суурийг эмпиризм гэж нэрлэдэг. Бэкон нь түүний үүсгэн байгуулагч төдийгүй өөрөө хамгийн тогтвортой эмпирик үзэлтэн байв.