Фредрик Райнфелдт

Ион Фредрик Райнфелдт (шве. John Fredrik Reinfeldt, 1965 оны 8 сарын 4-нд Шведийн Стокхольм тойргийн Ёстерханингед төрсөн) нь Шведийн ерөнхий сайд, либерал консерватив Аядуу Намын дарга бөгөөд хуучин Европын Зөвлөлийн ерөнхийлөгч юм. Тэрээр мөн улс төрч Филиппа Райнфелдттэй гэрлэжээ.

Фредрик Райнфелдт
 Шведийн 32 дахь Ерөнхий сайд
Албан тушаалаа авсан
2006 оны 10 сарын 6
MonarchXVI Карл Густаф
DeputyМауд Олофссон (2006-2010)
Ян Бёрклунд (2010-одоо)
ӨмнөхГёран Перссон
Аядуу Намын дарга
Албан тушаалаа авсан
2003 оны 10 сарын 25
ӨмнөхБо Лундгрен
Европын Зөвлөлийн ерөнхийлөгч
Албан тушаал хашсан
2009 оны 7 сарын 1 – 2009 оны 12 сарын 1
ӨмнөхЯн Фишер
ДараахХерман Ван Ромпуй
Хувийн мэдээлэл
Төрсөн1965 оны 8 сарын 4 (1965-08-04) (59 настай)
Швед, Ёстерханинге
Улс төрийн намАядуу Нам
Эхнэр, НөхөрФилиппа Райнфелдт
ResidenceСагер Ордон
Алма матерСтокхольм Их Сургууль
МэргэжилЭдийн засагч
CabinetРайнфелдтын танхим
Гарын үсэг

Стокхольм тойргийн уугуул Райнфелдт 1983 онд Аядуу Залуусын Лигт элсч, 1992 онд дарга нь болж, 1995 он хүртэл уг албан тушаалыг хашжээ. Тэрээр 1991 оноос төрөлх нутгаасаа сонгогдон парламентийн гишүүнээр ажиллаж байна. 1994 оны сонгуульд Аядуу Намынхнаар удирдуулсан эвслийн засгийн газар ялагдсан бөгөөд Райнфелдт намынхаа удирдагч Карл Билдтийг шүүмжилснээр нам дотроо ганцаардах болсон аж. Гэвч 1999 онд нам удирдлагаа сольж, 2002 оны сонгуульд ч амжилт муутай оролцсоны дараа Райнфелдт Аядуу Намдаа нөлөөтэй нэгэн болжээ.

Улмаар 2003 оны 10 сарын 25-нд Бо Лундгрений оронд намын даргаар сонгогджээ. Түүний удирдлага дор Аядуу Намынхан үзэл баримтлалаа өөрчлөн төв үзэлтэй болж, өөрсдийгөө "Шинэ Аядуучууд" (шве. Nya moderaterna) гэх болсон. 2006 оны 9 сарын 17-нд болсон бүх нийтийн сонгуулиар нам нь ялж, 10 сарын 5-нд парламентаас Райнфелдтийг ерөнхий сайдаар сонгосон бөгөөд дараагийн өдөр нь тэр өөрийн танхимын гишүүдээ зарласан. Өөр гурван баруун-төвийн намтай хамтран Шведийн Төлөө Эвсэлийг байгуулсан Райнфелдт 41-тэйдээ ерөнхий сайд болж, тус улсын түүхэн дэх 3 дахь залуу ерөнхий сайдаар тодорчээ. 2010 оны сонгуулийн үр дүнд Райнфелдтийн засгийн газар хэдий парламент дахь суудлын тоо нь цөөрсөн ч улиран сонгогдож чадсан.