Францын төрийн бэлгэ тэмдэг
Франц Улсын Төрийн бэлгэдэл нь 1953 оноос хойш хэрэглэгдэж байгаа төрийн сүлд юм. 1912 оноос хойш албан ёсны төрийн сүлд гэж байхаа больжээ.
Францын Төрийн бэлгэдэл | |
---|---|
Хувилбар | |
Төрийн бэлгэдэл (1953—1995 он) | |
Дэлгэрэнгүй | |
Баталсан | 1912 он буюу 1953 он |
Сүлдний бамбай | Мөчрийн баглаа |
Одон ба хүндэт тэмдэг | Хүндэт Легионы одонгийн их магистрын гинж (зөвхөн 1953 оны хувилбарт) |
Өмнөх хувилбарууд |
XII зуунаас хойш янз бүрийн |
Түүх
засварлахФранцын хувьсгалын дараа эзэнт улсад хэрэглэгдэж байсан бүх төрийн бэлгэдлийг байхгүй болгожээ. Үүнээс болоод Франц Улс нь өнөөг хүртэл Европын Холбооны улсууд доторх цорын ганц төрийн сүлдгүй улс болсон байна. Өнөөгийн төрийн бэлгэдлийг 1905 онд баталсан ба 1953 онд Хүндэт Легион одонгийн их магистрын гинжийг нэмсэн байна.
Бэлгэдэл | Тайлбар | Хугацаа |
---|---|---|
Дундад зууны төрийн сүлд, алтан шар сараана цэцгээр чимсэн хөх өнгийн бамбай бүхий ханы сүлд.
X Луи хан 1305 оноос 1328 оны хооронд хоёр хуваагдсан бамбайг Наваррын төрийн сүлдтэй хамт хэрэглэж байсан аж. |
1376 оноос өмнө | |
Шинэ эриний өмнөх үеийн төрийн сүлд, алтан шар өнгийн гурван ширхэг сараана цэцгээр чимсэн хөх өнгийн бамбай | 1376–1469 он | |
Гэгээн Михаилын Орден байгуулагдсаны дараа одонгийн гинжийг сүлдэндээ оруулсан ба 1578 онд Ариун Сүнсний Орден даган оржээ. Энэ хооронд буюу 1515 онд I Франциск бас нэгэн битүү титмийг нэмжээ. | 1469–1589 он | |
Наваррын хан бөгөөд Францын Хант Улсын хан IV Хенрих хан ширээнд сууснаас хойш Францын хувьсгал хүртэл хэрэглэж байсан Хуучин Засгийн сүлд | 1589–1792 он |