Ухаалаг гар утас
Ухаалаг гар утас буюу смартфон (Англи: smartphone) нь үүрэн телефон, компьютерийн үйлдлийг хослуулсан төхөөрөмж юм. Ухаалаг гар утас нь өөр өөр төхөөрөмжийн шинж чанаруудыг агуулсан байдаг. Сүүлийн үеийн ухаалаг гар утаснууд нь дэлгэцэндээ мэдрэгчтэй компьютерын шинж чанарыг агуулсан байдаг.Жишээ нь утасгүй интернет , аппууд болон хөдөлгөөн мэдрэгч , гар утасны төлөлт болон , 3Ж зэрэг зүйлсийг агуулсан байдаг.
Түүх
засварлахЭхэн үе
засварлахУтсан харилцаа ба тоoцооллыг зэрэг хийж чаддаг төхөөмрөмжийн нэгдлийг анх Theodore G. Paraskevakos 1971 онд зохион бүтээсэн ба 1973 онд патентжуулжээ.Улмаар 1993 оноос худалдаанд гарсан гэдэг.Тэрээр анх үүнийгээ оюун ухааны төсөөлөл , мэдээ мэдээлэл боловсруулалт болон висуал дэлгэцийг телефон утсан дээр нэмж өгснөөрөө энэ нь "Ухаалаг гар утас"-ыг томрох нөхцөл байдлыг бүрдүүлж өгсөн юм.1971 онд Paraskevakos Boeingтой хамтран алсаас удирдах харилцааны дамжуулагч болон хүлээн авагчыг танилцуулсан . Хэдийгээр тийм боловч энэ PDA-ийн зорилгоор ашиглагдах боломжгүй байсан.Түүний танилцуулсан хүлээн авагч болон дамжуулагчыг Алаба мужийн Лийсбург хотын Peoples' Telephone Companyд суурилагдсан ба мөн өөр олон утасны компанид танилцуулагдсан.Гэхдээ эх хувилбар нь Paraskevakos-ын эзэмшилд одоо хүртэл байдаг.
Анхдагчид
засварлахPDA-ыг агуулсан анхны гар утас бол 1992 онд хөгжүүлэгдсэн IBМ-ын загвар байсан.Тэр жилдээ COMDEX хэмээн нэрлэгдсэн үзэсгэлэн худалдаан дээр анх танилцуулагдсан.Энэхүү бүтээгдхүүний сайжруулсан хувилбар нь 1994 онд анх худалдаанд Simon хувийн холбоо баригч нэрийн дор гарсан.Simon нь анхны ухаалаг гар утас гэж болохуйц бүтээгдхүүн байсан ба 1994 онд ухаалаг гар утас гэсэн нэр томьёо байдаггүй байлаа.Simon нь жирийн гар утас шиг дуудлага болон захиа хүлээн авахаас гадна факс , э-мэйл хүлээн авах болон явуулах боломжтой байв.Түүнчлэн өөр өөр аппуудыг агуулсан ба жишээлбэл хаягын бүртгэл , календар , цагийн хуваарь , тооны машин , дэлхийн цаг болон тэмдэглэл зэргийн мэдрэгчтэй дэлгэцээрээ хийдэг байсан.Simon нь PDA-ийн шинж чанарыг агуулсан анхны ухаалаг гар утас байсан. AT&T's "PhoneWriter(TM) Communicator" хэмээн нэрийдсэн төхөөрөмжийг ухаалаг гар утас хэмээн тайлбарлснаар ухаалаг гар утас гэсэн нэршил нь анх 1995 онд албан ёсоор гарж ирсэн
PDAS(Хувийн дижитал туслагч)
засварлах90ээд оны сүүлээр Palm OS, BlackBerry OS ба Windows CE/Pocket PC гэх зэрэг үйлдлийн системийн анхны хувилбаруудтай PDA төхөөрөмжийг утаснаасаа тусдан авч явдаг байсан.Энэ үйлдлийн системүүд нь хөгжлийн явцад утасны үйлдлийн системүүд болж хувирсан.1996 онд GEOS V3.0 үйлдлийн систем дээр тулгуурласан PDA-г өөртөө агуулсан Nokia 9000 гэсэн утас гарж ирсэн. Geoworks-ийн GEOS V3.0 энэхүү үйлдсийн системтэй бөгөөд Nokia 2110 дээр тулгуурласан дижитал гар утас байсан.Энэ 2 төхөөрөмж хоорондоо нугасаар холбогдсон байсан ба бид нар үүнийгээ дун(clamshell) загвар гэдгээр мэднэ.Үүнийг онгойлгодох дэлгэц нь дотроо байдаг ба QWERTY товчлууртай байсан.Хувийн зохион байгуулагч нь болхоор э-майл , календар , тооны машин болон текст нь дээр тулгуурласан интернат хайлт мөн факс явуулах болон хүлээн авах чадамжтай байсан.Тэгээд хувийн зохион байгуулагч нь хаагдчхаар зүгээр энгийн дижитал гар утас шиг ашиглагдах боломжтой байсан. 1999 оны 6 сард Qualcomm "CDMA Digital PCS Smartphone" хэмээгдэх алганы хэмжээтэй PDA болон интернет холбоог агуулсан pdQ Smartphone хэмээн танигдсан ухаалаг гар утасыг гаргасан. 2000 оны эхээр Ericsson Mobile Communications Ericsson R380 гэсэн утасыг гаргасан. Энэхүү гар утас нь ухаалаг гар утас гэх нэрийн доор худалдаалагдсан анхны бүтээгдхүүн байлаа.Энэ утас нь гар утас болон PDA-ийн холимог утас байсан ба мэдрэгчтэй дэлгэцээ ашиглан интернетэд холбогдох багахан хэмжээний боломжтой байсан. 2001 оны эхээр Palm, Inc Kyocera 6035 гэх утасыг гаргасан ба энэ нь жирийн гар утас болон PDA-ийг хоорондон нэгтгэсэн ба Verizon гэх үүрэн телефоны оператор дээр ашиглагддаг байсан.Мөн багахан хэмжээний интернет ашиглаж болдог байсан. Android, iOS, ба Blackberry-ээс өмнөх үеийн ухаалаг гар утаснууд нь ерөнхийдөө Psion-ны Symbian дээр тулгуурлан ажилладаг байсан ба энэ нь 2010 оны Q4 үйлдлийн систем гарж ирэх хүртэл хамгийн өргөн ашиглагдсан ухаалаг гар утасны систем байсан.
Түгээн дэлгэрэлт
засварлах1999 онд Японы NTT Docomo хэмээх үйлдвэр анхны ухаалаг гар утаснуудаа түгээмэл болгох зорилгоор улсдаа худалдаанд гаргасан бас тэдгээр утаснууд нь i-mode гэх 9.6к/с хүртэлх хурдаар мэдээлэл дамжуулдаг үйлдийн систем дээр ажилладаг байсан.Ирээдүйн утасгүй интернет үйлчилгээнээс ондоон NTT Docomo-ын i-mode нь cHTML гэх програмчлаллын хэл ашигладаг байсан ба cHTML нь жирийн HTML-ийн багасгасан хувилбар байсан ба үүний зорилго нь дата дамжуулах хурдыг ихэсгэх байв.Хязгаарлагдмал функцниолууд , жижиг дэлгэцүүд болон хязгаарлагдмал холболт нь тэдгээр утаснуудын дата хурдыг ихэсгэх зорилготой байсан. 2001 оны сүүл гэхэд i-mod-ын өсөлт нь NTT Docomo-г 40 сая хэрэглэгчтэй болгосон байна.Энэ нь амжилт нь Япон улдсаа нэгт харин дэлхийн зах зээлд 2т орсон.Утасгүй интернеттэй шинэ утаснууд болон 3Ж-ын өсөлт нь энэ амжилтыг яваандаа буруулсан. Японоос гадна ухаалаг гар утас нь тийм ч түгээмэл байгаагүй ба 2000аад оны дундуур АНУ-ын ажил хэрэгч хүмүүсийн дунд Microsoft's Windows Mobile гэх утас дэлгэрсэн.Үүний дараа BlackBerry нь түгээмэл болсон. Symbian европд нь 2000аад оны сүүл болон дунд үед хамгийн түгээмэл ухаалаг гар утасны үйлдлийн систем байсан.
iPhone & Android
засварлах2007 онд Apple Inc анхны iPhone танилцуулсан ба энэ нь зэрэг мэдрэгчтэй анхны утас байв.Тухайн үедээ iPhone нь жирийн ухаалаг гар утас шиг товчлуур ашиглахгүйгээр том мэдрэгчтэй дэлгэц дээр бичилт хийдэг нь их өвөрмөц байсан.2008 онд анхны Android үйлдлийн системтэй HTC Dream(T-Mobile G1) утас худалдаанд гарсан.Android бол Andy Rubin-ны бүтээсэн Google арын даасан эх үүсвэр нь нээлттэй үйлдлийн систем юм.Android анх гарж ирээд удаан түгээгдэж байсан ба 2010 онд огцом түгэлт нь өсж одоогоор зах зээлийн ноёлж байна.Энэ 2 үйдлийн систем нь 2уулаа өмнөх тэргүүлэх компаниудыг ардаа орхисон.Жишээлбэл Microsoft нь цоо шинэ үйлдийн системийг гаргасан ба одоогоор тэр нь зах зээлд 3дагч байр суурьтай байна. Nokia өөрсдийн Symbian үйлдлийн системийг хаяад Microsoft Windows Phone үйлдлийн системыг ашиглаж байна. iPhone нь маш том шинчлэлт авчирсан нь 2010 он гэхэд товчлуур бүхий ухаалаг гар утаснууд алга болсон.2014 оны байдлаар BlackBerry Limited зах зээлийнхээ 0.6%-ыг эзэлж байгаа ба энэ нь цорын ганц товчлуур бүхий ухаалаг гар утас юм.
Ирээдүй
засварлах2013 оны Лондонгын загварын үзэсгэлэн дээр Fairphone гэх компани хамгийн анхны нийгмийн ёс зүйг тусгаж өгсөн ухаалаг гар утасыг танилцуулсан ба энэ нь ямар материалаар чухалчилж үзсэн.2013 оны сүүлээр QSAlpha ухаалаг гар утасны нууцлалыг өндөр түвшинд авчирсан. Нарны инергээр ажиллах боломжтой болгохын тулд нимгэхэн тунгалаг болор шилэн дэлгэц нь цаг болон ухаалаг гар утсанд ашиглагдах болсон.Ингэснээр ухаалаг гар утаснууд нь 15%-иар илүү их цэнэгээ барих боломжтой болно.Ийм төрлийн гар утаснууд нь 2015 он гэхэд бий болно.Энэхүү дэлгэцүүд ухаалах гар утасны камертай адилхан Li-Fi сигнал хүлээж авах боломжтой.Энэхүү дэлгэцны зардал нь нэг ухаалаг гар утсанд 2-3 доллар байна гэж тооцолж байгаа ба энэ нь ихэнх шинэ технологоос харьцангуй хямдхан юм. Ирээдүйн ухаалаг гар утас нь зөвхөн жирийн батерай хэрэглэхгүйгээр утасгүй дохио болон радио , телевизээс цэнэг татах боломжтой болно. 2014 оны эхэнд LG G3 гэх мэт ухаалаг гар утаснууд нь Quad HD-ийг ашиглаж эхэлсэн ба энэ нь Apple-ийн retina дэлгэцээс илүү гарах хөгжил байсан(2560x1440 on 5.5" screens with up to 534 ppi).Quad HD нь 110ppi болон түүнээс доош үзүүлэлтэйгээр хүчирхэг зурагт болон компьютерийн дэлгэцэнд ашиглагддаг. 2014 оны байдлаар Wi-Fi бол хамгийн түгээмэл ухаалаг гар утасны сүлжээ байгаа бөгөөд цаашдаа Wi-Fi-тай холбоотой ухаалаг гар утасны үйлчилгээ хөгжих чиг хандлагтай байна.
Гар утасны үйлдлийн ситемүүд
засварлахAndroid
засварлахAndroid бол 2003 онд Andy Rubin ба Гооглэ хамтран гаргасан эх үүсвэр нь нээлттэй үйлдлийн систем юм.2008 оны 10 сард хамгийн анхны андройд системтэй ухаалаг гар утсыг HTC HTC Dream нэрийн доор гаргасан.Энэхүү утас Гооглэ-ийн аппуудыг ашигладаг байсан.(Календар , Газрын зураг , Ж-майл гэх мэт).2008 онд эхэлсэн Google Play буюу Андройд маркетаар дамжуулан Андройд хэрэглэгчид 3дагч талын аппуудыг ашиглах боломжтой болсон.2010 4р улиралд Андройд нь хамгийн их борлуулалттай байгаа үйлдлийн систем болсон.
iOS
засварлах2007 онд Apple анхны Iphone утсаа танилцуулсан ба энэ нь анхны олон даралт мэдрэгчтэй угхаалаг гар утас байв . Iphone нь товчлуурт даралтын оронд том дэлгэцийн тусламжтай бичилт хийж болдог байсан ба энэ нь үнэхээр бахдам амжилт байлаа.2008 онд Apple Iphone 2G-г танилцуулсан ба энэ нь 3Ж-г дэмжэн ажилладаг байсан.Мөн Apple 500 апп бүхий Appstore -г гаргасан ба тухайн жилдээ 1 тэрбум долларын ашигтай ажилласан бол 2011 он гэхэд 15 тэрбум болтлоо өссөн
Windows Phone
засварлах2010 оны 2р сард Microsoft Windows Phone 7-г танилцуулсан ба энэ нь "Metro Design Language"-тай бүтээгдсэн хэрэглэгчийн интэрфеисийг агуулсан ба хуучны Windows Mobile халах зорилготой бүтээгдсэн байна.Windows Phone 7 нь Microsoft -ийн Microsoft SkyDrive, Office, Xbox ба Bing зэрэг үйлчилээг дотроо агуулсан ба мөн Microsoft-ийн бус Facebook, Twitter, Google accounts зэргийг ч мөн дотроо агуулжээ.Энэхүү үйлдлийн систем нь Microsoft Mobile дээр ажиллах ба өөрийн гэсэн дахин давтагдашгүй байдал ялгаварлалыг өөртөө агуулсан байдаг.
Firefox OS
засварлахFirefox OS( boot to gecko төсөл )-ыг 2012 оны 2р сард Mozilla танилцуулсан . Стандарт HTML5 аппуудыг өөртөө агуулсан . Хамгийн анхны энэ үйлдлийн системтай гарсан утас бол ZTE Open ба Alcatel One Touch Fire юм.2014 онд Mozilla-тай олон компани хамтран ажиллахаар болсон ба дурдвал Panasonic болон Sony байлаа.
Sailfish OS
засварлахSailfish OS нь Linux kernel ба Mer дээр тулгуурлан зохиогдсон.Нэмж хэлхэд Sailfish OS нь Jolla-ын бүтээсэн хэсэгчлэн болон бүтэн мулти-таск хэрэглэгчийн интэрфеисийг эзэмшдэг билээ.Энэ хэрэглэгчийн интэрфеис нь Jolla ухаалаг гар утаснуудыг бусдаас нь ялгаатай бологж өгдөг.Sailfish OS нь Nokia - оос гарж Jolla-луу орсон MeeGo багын бүтээсэн систем юм.
Tizen
засварлахTizen нь Линукс систем дээр тулгуурлан зохиогдсон үйлдлийн систем ба ухаалаг гар утас , таблет , ухаалаг ТВ , лаптоп болон ухаалаг камерт зориулсан үйлдлийн систем юм.Tizen нь Linux Foundation болон Technical Steering Group хамтрансан Samsung болон Intel-ийн захиалгаар хийгдэх төсөл байсан юм.2014 оны 4 сард Samsung Samsung Gear 2 , Gear 2 Neo гэх Tizen үйлдлийн системтэй бүтээгдхүүнийг гаргасан.
Ubuntu Touch
засварлахUbuntu Touch энэ нь Ubuntu үйлдлийн системийн утасны хувилбар юм.Энэ системийг Canonical UK Ltd ба Ubuntu Community хөгжүүлдэг ба мэдрэгч дэлгэц бүхий ухаалаг гар утас таблет компьютерт зориулан бүтээгдсэн.
Аппликейшны дэлгүүр
засварлах2008 оны 7 сард Apple өөрсдийн Apple Iphone болон Ipod touch-даа зориулан гаргасан Appstore-г танилцуулснаар 3дагч талын аппуудыг хэрэглэгчидтэй холбож өгөх болсон.Түүнээс өмнө ухаалаг гар утасны 3дагч талын хэрэглэгчидтэй холбогдох байдал нь 3дагч талын эх үүсвэрээс хамааралтай байдаг байсан ба аппудаа олон платформ дээр бичдэг байсан.Үүний жишээ бол GetJar, Handango, Handmark, болон PocketGea юм. Appstore-ын гаргасан амжилтаас үүдэн ухаалаг гар утас үйлдвэрлэгчид өөр өөрсдийн аппликейшны дэлгүүртэй болсон.Google Play Store ба RIM's BlackBerry App World.
Дэлгэц
засварлахУхаалаг гар утасны гол эд ангийн нэг бол дэлгэц юм.Энэ нь үндсэндээ гар утасны гадаргуу болж өгдөг.Дэлгэцний хэмжээн ихэвчлэн ухаалаг гар утасны өөрийн хэмжээгээр илэрхийлэгддэг.Диагнолаар нь хэждэг бас 2.45 инчээс 5.3 инч хүртэл байдаг ба 5.3-аас дээш бол phablets хэмээн нэрлэдэг.4 инчээс дээш дэлгэцтэй ухаалаг гар утасыг хэрэглэхэд 2 гараа ашигладаг. Учир нь дундаж эрхийн хуруун дэлгэцийг бүрэн халхалж чаддагүй байна.Мөн дэлгэцний хэд хэд төрөл байдаг ба үүнд LCD, LED, OLED, AMOLED, IPS болон бусад төрөл хамрагдана.
Зах зээл
засварлахУхаалаг гар утасны хэрэглээ
засварлах2012 оны 3-р улирал гэхэд дэлхий даяар нийт тэрбум ухаалаг гар утас хэрэглэгдэж байсан. 2013 оны байдлаар АНУ-ын хэрэглэгчдийн 65% нь ухаалаг гар утас хэрэглэдэг байна. Европын ухаалаг гар утасны зах зээл нь 2013 онд 860 сая байсан байна. Хятадад утасны хүргэн хүргэлтийн 50%-ийг ухаалаг гар утас эзэлдэг байв.
2011 оны 11 сард авсан судалгаагаар дарагдсан бүх зургийн 27% нь ухаалаг гар утасы камераар дарагдсан байсан. 2013 оны судалгаагаар АНУ насад хүрсэн хүмүүсийн 56% нь ухаалаг гар утас хэрэглэдэг хэмээн гарчээ.
Үйлдвэрлэгчээр
засварлахЭх үүсвэр | Он.Сар | Samsung | Apple Inc. | Huawei | Header text | Lenovo | бусад |
---|---|---|---|---|---|---|---|
IDC | Q2, 2014 | 24.9% | 11.7% | 6.7% | 5.2% | 4.8% | 46.7% |
Gartner | Q4, 2013 | 29.5% | 17.8% | 5.7% | .6% | 4.5% | 37.9% |
Үйлдлийн системээр
засварлахЗарагдсан байдал жилээр (мянга)
Жил | Android (Google) | iOS (Apple) | Windows Mobile/Phone (Microsoft) | BlackBerry (former RIM) | Symbian (Nokia) | Palm/WebOS (Palm/HP) | Bada (Samsung) | Бусад |
---|---|---|---|---|---|---|---|---|
2007[1] | 3.3 | 14.7 | 11.77 | 77.68 | 1.76 | |||
2008[1] | 11.42 | 16.5 | 23.15 | 72.93 | 2.51 | |||
2009[2] | 6.8 | 24.89 | 15.03 | 34.35 | 80.88 | 1.19 | ||
2010[3] | 67.22 | 46.6 | 12.38 | 47.45 | 111.58 | |||
2011[4] | 219.52 | 89.26 | 8.77 | 51.54 | 93.41 | 9.6 | 14.24 | |
2012[5] | 451.62 | 130.13 | 16.94 | 34.21 | 15.9 | 47.20 | ||
2013[5] | 758.72 | 150.79 | 30.84 | 18.61 | 8.82 | |||
2014 Q1[6] | 229 | 43.7 | 6.2 | 3.4 | .3 | |||
2014 Q2[7] | 255 | 7.4 |
Асуудлууд
засварлахОлон нийтийн асуудал
засварлахӨмнөд Калифорнийн их сургуульнь ухаалаг гар утастай өсвөр насны хүмүүс хамгаалалтгүй бэлгийн үйл ажиллагаанд оролцох нь түгээмэл үзэгдэл болсныг нээж илрүүлсэн байна.Rensselaer политехникийндээд сургуулийн Гэрэлтүүлэг судалгааны төв (LRC)ухаалаг гар утас, эсвэл ямар нэгэн гэрэлтдэг төхөөрөмж, тэдний унтах мөчлөгт ноцтой нөлөөлж чадна гэж дүгнэсэн.
Хууль тогтоомж
засварлахGalaxyS Android гар утас ын Iphone3GS нь интерфэйсийг, мөн техник хангамжийг хуулсан байж болзошгүй гэснээр Samsung болон Apple-ийн хооронд "патентын дайн" эхэлсэн юм.
Эрүүл мэнд
засварлахЗах зээл дээргар утас дээрх эрүүл мэндийн хэрэглээний программын тоо нэмэгдэж Засгийн газар тохируулагч агентлагууд зэрэг програмуудын аюулгүй байдал, ашиглалтын талаар асуудал бий болгож байна.Эдгээр асуудлууд нь хэрэглэгчдийг баталгаагүй эрүүл мэндийн зөвлөгөөнөөс хамгаалах зэргээр зохицуулагдаж байгаа.
Унтах
засварлахУхаалаг утсыг оройн цагаар их хэрэглэснээр тод дэлгэцний гэрлийн нөлөөгөөр хүний melatonin гормоны хэвийн үйл ажиллагаа (хэвийн унтаж сэрэх мөчлөг) алдагддаг байна.
Бусад нэр томьёо
засварлах"Phablet", a portmanteau гэдэг нь том дэлгэцтэй утас болон таблет гэсэн үг болно.
- ↑ 1.0 1.1 Gartner Says Worldwide Smartphone Sales Reached Its Lowest Growth Rate With 3.7 Per Cent Increase in Fourth Quarter of 2008 (Memento 28. Нэгдүгээр сар 2013 цахим архивт). Gartner.com. Retrieved on 2012-08-09.
- ↑ Gartner Says Worldwide Mobile Phone Sales to End Users Grew 8 Per Cent in Fourth Quarter 2009; Market Remained Flat in 2009 (Memento 23. Есдүгээр сар 2012 цахим архивт). Gartner.com. Retrieved on 2012-08-09.
- ↑ Gartner Says Worldwide Mobile Device Sales to End Users Reached 1.6 Billion Units in 2010; Smartphone Sales Grew 72 Percent in 2010 (Memento 9. Хоёрдугаар сар 2011 цахим архивт). Gartner.com. Retrieved on 2012-08-09.
- ↑ "Quarterly Device Sales In 2011". Mobile Statistics. Mobile Statistics. 2013. Archived from the original (Infographic) on 10 Долдугаар сар 2013. Татаж авсан: 25 July 2013.
{{cite web}}
: Check date values in:|archive-date=
(help) - ↑ 5.0 5.1 Gartner Says Annual Smartphone Sales Surpassed Sales of Feature Phones for the First Time in 2013. Gartner.com. Retrieved on 2014-07-24.
- ↑ "http://communities-dominate.blogs.com/brands/2014/06/final-q1-smartphone-market-shares-top-10-brands-os-platforms-and-installed-base.html"
- ↑ "http://www.idc.com/prodserv/smartphone-os-market-share.jsp"