Уруугаа харсан гурвалжин (сэтгүүл зүй)
Уруугаа харсан гурвалжин гэсэн хэллэг нь сэтгүүлч мэдээнд орох баримтуудын ач холбогдлын багтаамжаар үнэлсэн бүтэц болно.
Иймд: Мэдээний эхэн хэсэгт буюу хамгийн их эзлэхүүнтэй хэсэгт хамгийн чухал, ач холбогдолтой баримтыг оруулж өгдөг. Энэхүү мэдээний толгой хэсгийг Монголын сэтгүүл зүйд мэдээний лид гэж нэрлэж хэвшжээ.
Мэдээний эхэн хэсэгт хамгийн үнэ цэнтэй мэдээлэл буюу Хэн? Юу? Хэзээ? Хаана? Яагаад? Яаж? гэсэн асуултад хариулах ёстой байдаг.
Мэдээний дараагийн хэсэгт нэмэн дэлгэрүүлэх, чухал нарийвчилсан мэдээлэл бөгөөд Яаж? Яагаад? асуултыг улам тодотгож хариулах баримт орно.
Мэдээний төгсгөлд цөөн өгүүлбэрээр ач холбогдлоор бага мэдээний хэсэг буюу тухайн асуудал, юмс үзэгдлийн ерөнхий тайлбар аль эсвэл түүхэн мэдээлэл буюу өмнө нь болж байсан адил төстэй үйл явдлын тухай мэдээлэл орно.
Зорилго
засварлахУруугаа харсан гурвалжин бүтэц нь мэдээ бичихдээ уншигч, олон нийтийг татах "гох дэгээ" үг хэллэг, өдөөн хатгасан эшлэл, асуулт зэргийг багтааж, хүмүүсийг мэдээг бүрэн уншихад уриалсан баримтыг өгүүлнэ гэсэн үг юм.
Энэхүү бүтэц хэлбэрийг хоёр шалтгааны улмаас өндрөөр үнэлдэг. Нэгдүгээрт, уншигчид мэдээгээ дутуу, бүх нарийн мэдээллийг хараагүй байсан ч утга санааг ойлгож чадна. Хоёрдугаарт, мэдээний дэлгэрэнгүй нарийвчилсан мэдээллийг мэдээний төгсгөлд уншигчдад хүргэдэг.
Түүх
засварлахУруугаа харсан гурвалжин бүтэц нь хэдий үеэс үүссэн тухай түүхчид нэгдсэн ойлголтод хүрээгүй байна. XIX зуун Америкийн сонин хэвлэлийн мэдээнд уруугаа харсан гурвалжин бүтэц тархах болсон нь нийгмийн эрэлт хэрэгцээ, боловсролын нөлөөгөөр тайлбарлан өгүүлэхээс баримтыг урьтаж өгүүлэхийг илүүд үзсэн байж болох юм.