Уртасгасан лимузин
Лимузин (фра. Limousine → Лимүзин(ь) мөн анг. Stretch-Limousine, богино хэлбэр "Stretch-Limo") гэдэг нь үйлдвэрлэгдсэний дараа нэмж уртасгасан өөрчилсөн автомашиныг хэлнэ. Ингэж уртасгах загварыг тансаг дээд ангилалын автомашинаас сонгон уртасгах бөгөөд маш цөөн тохиолдолд дээд ангиллын автомашиныг мөн хэрэглэдэг байна.
- «Лимузин» хэмээх энэ нэр Лимузен нутгийн нэрээс үүссэн.
Түүх
засварлахАнхны уртасгасан лимузинг 1928 онд Арканзасд угсарчээ. Түүнийг ихэвчлэн "Big Band Bus" гэж нэрлэдэг байсан ба учир нь Big Band группын гишүүдийг, тэдгээрийн бүх хөгжмийн зэмсэгтэй нь хамт тээвэрлэдэг болохоор.[1]
Зорилго
засварлахГанц АНУ-д ч бус Арабын улсуудад уртасгасан лимузиныг ихээхэн хэрэглэдэг. Ихэвчлэн төрийн тэргүүн болон дипломат албанд тансаг зэрэглэлийн такси болгон хэрэглэнэ. Энэ үйлчилгээнд хэрэглэх гол давуу тал нь айлчлал, хурал цуглаанд ирсэн олон улсын төрийн тэргүүн болон дипломат албан хаагчдыг нэг уртасгасан лимузинд хамтад нь тээвэрлэх боломжийг олгодог.
Дотор талын хийц
засварлахЗорчигчийн бүхээг жолоочийн бүхээг гэж хоёр тусгаар хэсэг болгон хуваан, зорчигчийн бүхээг дотроо үнэтэй цахилгаан хэрэгсэл жишээлбэл комьпютер-, зурагт, хөгжмийн тоног төхөөрөмж зэргийг суурилуулаx болон төрөл бүрийн сууx тавилга диван, сандал гэх мэт тоноглогдсон байдаг. Зарим нэг үйлдвэрлэгч энэ төрлийн лимузины аюулгүй байдлыг хангаx үйлчилгээ үзүүлэх бөгөөд түүнд сум нэвтрэхгүйгээр тусгай хамгаалалт хийдэг.