Уран хас
"Уран хас" нь Монголын үндэсний шилдэг сонгодог урлагийн бүтээлийн нэг болох бүжгэн жүжиг юм.
Түүх
засварлахМонгол Улсын Төрийн шагналт, Ардын жүжигчин Жамъянгийн Чулууны бүтээл.
Төрийн шагналт, Ардын жүжигчин Жамъянгийн Чулуун 1973 оны 12 дугаар сарын 30-ны өдөр анх үзэгчдийн хүртээл болгож байжээ. Тавин жилийн турш УДБЭТ-ын тайзнаа тоглож буй тус балетыг Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн соёрхолт Б.Жамъяндагва дэглэсэн. Харин балетын анхны тоглолтод УГЗ удирдаач Ч.Жамсранжав, Ардын зураач Ч.Гунгаасүх нар ажиллаж, гол дүрүүдэд Э.Оюунбат, Д.Батхүрэл, Ю.Цэрмаа, Ю.Оюун, Н.Эрдэнэцэцэг нарын балетын гоцлоочид тоглож байжээ.
"Уран хас" балет хоёр бүлэг, гурван үзэгдэлтэй. Тус балетыг 50 жилийн турш театрын үе үеийн шилдэг уран бүтээлчид амилуулан үзэгчдийн хүртээл болгосон. Энэхүү балетыг 2008 онд дахин шинэчилж, буга согооны бүжгийн хэсгийг нь хасаж, вальсын хэсгийг нь онцлон гаргаж тавьсан байна.
2013 онд "Уран хас" балетын 40 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд буга, согооны бүжгийн хэсгийг дахин оруулж балетыг хуучин хэлбэрээр нь тоглож үзэгчдийн хүртээл болгосон юм. Буга, согооны бүжгийн хэсэг нь олныг хамарсан сонирхолтой хэсэг аж. Энэ бүжгийн хэсгийг дахин сэргээхийн тулд бугын 12, согооны 12 нийт 24 хувцсыг шинээр хийж байсан түүхтэй.
Эл балетыг театрын тайзнаа амилуулсны 50 жилийн ойгоор УДБЭТ, Монгол Улсын Консерваторитай хамтран 2023 оны 10-р сарын 28-29-нд дахин тоглосон байна.