Улаан сарнай хамтлаг

Улаан Сарнай хамтлаг нь Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн дэргэдэх цэнгээнт бүжиг, бүжгийн спортын хамтлаг юм. Монголын Залуучуудын Холбооны "Тэргүүний залуу" алтан медальтай. Улаан Сарнай хамтлагийн олон улсын нэршил нь Red Rose Dance group юм.

Үүсгэл санаачилгаEdit

СЭЗИС-ийн дэргэдэх “Улаан Сарнай” хамтлаг нь 1986 онд Боловсролын болон Соёлын тэргүүний ажилтан Давийнямын Төмөрхүү багшийн санаачлагаар байгуулагдсан.

УриаEdit

Эв Нэгдэл, Эрч Хүч, Залуу Нас, Хайр Дурлал

Багш дасгалжуулагчEdit

  • 2005 оноос одоог хүртэл МЗХ-ний “Тэргүүний Залуу” Алтан медальт Балхүүгийн Номингэрэл багш удирдсан багшаар ажиллаж байна.

АмжилтEdit

"Хаврын баяр" цэнгээнт бүжгийн улсын уралдаандEdit

Монгол Улсын цэнгээнт бүжгийн "Хаврын баяр" уралдааны 11 удаагийн түрүүг авч аварга болсон цорын ганц хамтлаг юм. "Хаврын баяр" улсын уралдаанд 25 жил тасралтгүй оролцохын зэрэгцээ Монголын цэнгээнт бүжгийн ертөнцийн салшгүй нэгэн хэсэг болсон хамтлаг билээ.

  • 1992, 1995, 1996, 1997, 1998, 2000, 2002, 2003, 2005, 2006, 2008, 2009 онд түрүүлсэн
  • 1993, 1999, 2004, 2007 оны мөнгөн медальт.
  • 1994, 2001 оны хүрэл медальт

Гранпри цомEdit

Хаврын баяр цэнгээнт бүжгийн улсын уралдаанд гурван жил дараалан түрүүлсэн хамтлагт Гранпри шилжин явах цомыг үүрд хадгалуулан үлдээдэг юм.

  • 1998 онд Улаан сарнай хамтлаг Гранпри цомыг хамтлагтаа үүрд хадгалан авч чадсан.

Бусад улсын чанартай тэмцээн уралдаандEdit

  • 2005 онд Оюутны анхдугаар наадмын аварга

Бусад шоу хөтөлбөртEdit

  • 2021 оны Ододтой бүжиглэе шоуны IX долоо хоногийн зочин бүжгийн үзүүлбэр
  • 2021 оны Ододтой бүжиглэе шоуны X долоо хоногийн зочин бүжгийн үзүүлбэр (дуучин С.Эрдэнэцэцэг "Улаан Сарнай" дууны хамтаар)
  • 2021 оны Ододтой бүжиглэе шоуны FINAL үзүүлбэр

ДэлхийдEdit

Дэлхийн аваргын тэмцээндEdit

  • 2011 онд Европын Стандартын төрлөөр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож хагас шигшээ
  • 2015 онд Европын Стандартын төрлөөр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож хагас шигшээ

Олон улсын чанартай үйл ажиллагаандEdit

  • 2002 онд БНХАУ-ын Бээжин хотноо болсон Олон Улсын Наадамд
  • 2005 онд Хөх Хотноо болсон урлагийн наадамд
  • 2006 онуудад Хөх Хотноо болсон урлагийн наадамд
  • 2005 онд C.I.F.E олон улсын үндэсний урлагийг сурталчлах наадамд
  • 2006 онд C.I.F.E олон улсын үндэсний урлагийг сурталчлах наадам
  • 2010 онд ӨМӨЗО-ны Манжуур хотод болсон олон улсын фестивалиудад Монгол улсаа төлөөлөн Улаан сарнай хамтлаг амжилттай оролцож байсан.

Бие даасан тайлан тоглолтEdit

  • 1995 онд Улаан сарнай хамтлагийн 10 жилийн тайлан тоглолт
  • 2000 онд Улаан сарнай хамтлагийн 15 жилийн ойн тоглолт
  • 2010 онд Улаан сарнай хамтлагийн 25 жилийн ойн тоглолт
  • 2004 онд "Тамд унасан сарнай" жүжигчилсэн тоглолт

Гадаад холбоосEdit

Улаан сарнай хамтлагийн албан ёсны нүүр хуудас

СЭЗИС-ийн дэргэдэх цэнгээнт бүжгийн “Улаан сарнай” хамтлаг