Бүжгийн спорт
Бүжгийн спорт нь нийтийн болон тоглолтын бүжгээс ялгаатай нь өрсөлдөөнт цэнгээнт бүжиг юм. Тэргэнцрийн бүжгийн спортын хувьд дор хаяж нэг бүжигчин нь тэргэнцэртэй байдаг.
Бүжгийн спорт гэдэг олон улсад Dance sport гэж нэрлэдэг. "Ballroom" (монгол хэлнээ "цэнгээнт" гэж орчуулдаг) гэдэг нь "ball", "room" буюу албан ёсны нийтийн бүжгүүдийг хийдэг өрөө танхим гэсэн утгатай үг юм. "Ball" гэдэг үг нь Латины "balare" буюу "бүжиглэх" гэсэн үгнээс гарал үүсэлтэй. Энэ үг нь мөн ballet, ballerina, ballad зэрэг үгсийн үндэс болсон байна. Тиймээс "Бүжгийн танхим" гэдэг утга дүйх юм.
Бүжгийн спортын үйл ажиллагаануудыг Дэлхийн бүжгийн спортын холбоо зэрэг үндэсний болон олон улсын түвшний бүжгийн спортын байгууллагууд хүлээн зөвшөөрч, дүрэм журмаар зохицуулдаг. Энэ тэмцээн нь өрсөлдөөнтэй бүжгийн бүжгийг олимпод хүлээн зөвшөөрөхөд туслах зорилгоор нээжээ. Бүжгийн спортын эрэлт хэрэгцээ нь шинжлэх ухааны судалгааны сэдэв байсаар ирсэн юм.
Түүх
засварлахАнхны албан бус дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 1909 онд болж байжээ, анхны бүрэлдэхүүний багийг 1932 онд Оливе Рипман Лондонгийн Асториа бүжгийн танхимд танилцуулав. Бүжгийн спортыг 1960 онд телевизээр анх гаргаж байжээ.
1997 оны 9 сарын 8-нд бүжгийн спортыг Олон Улсын Олимпын хороо (ОУОХ) Олон Улсын Бүжгийн Спортын Холбоог ОУОХ-ны бүрэн эрхт гишүүн, хүлээн зөвшөөрөгдсөн холбоо гэж бүрэн хүлээн зөвшөөрснөө зарласан байна.
Монгол улсад
засварлахМонголын бүжгийн спортын холбоо 2001 онд байгуулагдсан ба тасралтгүй 20 жил бүжгийн спортыг улсын хэмжээнд өрнүүлэх, хөгжүүлэх, зохион байгуулах, удирдах ажиллагааг гүйцэтгэж байна.
Хэв маяг
засварлахОрчин үеийн Вальс, Танго, Венийн вальс, Удаан фокстрот, Хурдан фокстрот энэ 5 бүжгийг дэлхий дахинаа нийтээр болон Бүжгийн спортын тэмцээний үед бүжиглэдэг.