Улаан асрын зүүд

“Улаан асрын зүүд” (хятад хэл: 红楼梦, уламж.: 紅樓夢, пиньинь: hónglóumèng)


Манай тооллын 18-р зууны дунд үеэр Хятадын Чин улсын Цянь лун ди буюу Тэнгэр тэтгэсэн хааны цэцэглэл хєгжлийн үед, феодлын нийгмийн мєхллийн үе удахгүй хүрч ирэх гэж байгааг гярхайгаар сэрж мэдсэн бєгєєд түүний тєлєє гансран гуньсан санааг илтгэсэн нэгэн роман Хятадын соёлын тавчан дээр илэрсэн юм. Энэ бол даруй их зохиолч Цао Сюэ Чин (Цао Шюэчинь)-ий бичсэн “Улаан асрын зүүд” хэмээх гайхамшигт роман болно.

“Улаан асрын зүүд” хэмээх эл зохиол бол Хятадын эртний сонгодог уран зохиолын гэрэлт хєшєє юм. Цао Сюэ Чин эмэрхүү гайхамшигт зохиол бичиж чадсан явдал нь түүний тєрєлх авьяас чадвар болон мэдлэг боловсролтой холбоотойгоос гадна, нэн чухал нь туйлын баян чинээлэг байснаасаа туйлын ядуу зүдүү байдалд орсон амьдралын нєхцєл байдлынх нь єєрчлєлттэй нь холбоотой байсан юм. Цао Сюэ Чиний євєє нь Манж Чин улсын Энх амгалан хааны үед хааны хайр итгэлийг гүн хүлээсэн хүн байсан бєгєєд Цао Сюэ Чин бас бага насны үедээ тун баян чинээлэг гэр бүлд єссєн байжээ. Гэвч хожим нь Цао овогтын гэрт маш их хуралт гарч, засаг тєрээс ноён зэргийг нь хасч гэрийн эд хєрєнгийг нь хураан авснаар тэднийх нь ємнєд нутгаас Бээжин хотноо нүүж ирсэн байлаа. Залуу насныхаа үед, Цао Сюэ Чин хүний амьдралын жаргал зовлонг бүхийг эдлэж єнгєрүүлсэн байв. Єтлєє насныхаа үедээ, Цао Сюэ Чин Бээжин хотын баруун түүрэгт амьдарч, туйлын хатуу бэрх орчин нєхцєлд “Улаан асрын зүүд” хэмээх зохиолынхоо 80 бүлгийг бичиж, бүх номоо туувьж дуусахаасаа ємнє нь хүнд євчилснээс хойш дахиж үзэг барьж чадсангүй нас барсан байжээ. “Улаан асрын зүүдн”-ийг бас “Чулуун тэрийн тэмдэглэл” гэдэг юм. Цао Сюэ Чин уг зохиолоо бичиж дуусгахаас ємнє нь түүний амь сэрүүн байсан үед “Улаан асрын зүүдн”-ий гар бичмэл нь олон нийтийн дунд єргєнєєр тархсан байлаа. Түүнийг нас барсны дараа, Гао Э гэдэг нэртэй бичгийн хүн Цао Сюэ Чиний уг санааг тєсєєлєн бодож, 40 бүлэг болгон үргэлжлүүлэн бичээд “Улаан асрын зүүдн”-ийг туурвьж дуусгасан байна.

“Улаан асрын зүүд” бол нэвтэрхий толийн шинжтэй уран зохиол юм. Уг зохиолд илэрсэн хүмүүст хаадын удам угсаа, язгууртан ноёдоос авхуулаад боол шивэгчин, худалдаачин, тариачдыг хүртлэх тухайн үеийн Хятадын нийгмийн олон шат давхаргыг бараг бүхнийг хамарсан байдаг ба дүрслэн бичсэн хүрээнд нь дээд давхаргын ёслол журам, бэлэг талахлын харилцаагаас эгэл жирийн ард иргэдийн ажил байдал, жич цэцэг мод тарих, тєлєг үзэж мэргэлэх, туурийн урлагийн тоглолт гаргах зэрэг олон талыг багтааж, Манж Чин улсын үеийн нийгмийн амьдралыг бүх талаас нь харуулсан юм.

Цао Сюэ Чин “Улаан асрын зүүд”-дээ нийгмийн бүх талыг дэлгэн хзүүлэхдээ хараагаа хаадын удам угсаагаас эхлүүлэн улмаар Зя, Ши, Ван, Ци дєрвєн гэрт тєвлєрүүлж, энэ дєрвєн гэрээс цаашид Зя овогтын гэрт тєвлєрүүлж, Да гуань юань цэцэрлэгт хүрээлэнгээр олон хүний ажиллагааны тєв болгосон байна. Цао Сюэ Чин эдгээр олон бүсгүйчүүд ялангуяа охидуудаар гол цогц болгосон нийгмийн жижиг хүрээ болон түүний гадаад ерєтєнцтэй харилцах харилцааны байдлаар нийгэм ахуйн дүр тєрхийг харуулж, бэлэгдлийн ач холбогдолтой Цзя овогтын ордны сєнєж мєхсєн явцыг илтгэсэн байна.

“Улаан асрын зүүд”-д хүний дүрүүдийг маш их амжилттай бүтээсэн юм. “Улаан асрын зүүд”-д гардаг хүн нь 700 гаруй байдаг ба түүний дотор нийтлэг дүр нь 100 гаруй байдаг билээ. Цао Сюэ Чин бас бүсгүйчүүд ялангуяа охидуудын гүн нарийн, хурц сэргэг, хувиралт олонтой сэтгэц зүйн байдал болон сэтгэлийн хєдлєл байдлыг маш оновчтой гүнзгий ухаж чаддаг байжээ. Тэдний амьдралд хүлээцтэй хандаж байгаа хүсэл мєрєєдєл ялангуяа хайр дурлалын талаарх хєєцєлдлийг нь Цао Сюэ Чин маш их єрєвдсєн сэтгэлгээгээр дүрслэн бичсэн юм. Энэ нь хүний амьдралын баялаг гүн агуулгыг харуулсан тєдийгүй бас орчин ахуй, нийгмээс тэдэнд боогдуулал болон нєлєє єгч байгааг үзүүлж, үүний улмаар тэднийг амьдлаг уран дүр болгож чадсан билээ.

Их зохиолч Цао Сюэ Чиний туурвьсан “Улаан асрын зүүд” хэмээх энэ зохиолын урлагийн үнэ цэнийн асуудал бол єгүүлж дуусашгүй ярианы сэдэв юм. “Улаан асрын зүүдн”-ий хэл хэллэг, бүтэц зохиомж, хүний дүр бүтээлт зэрэг нь бүр хятадын эртний уран зохиолын оргилд хүрсэн байна.