Уйлган гол нь Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын нутгаар урсах гол.

Уйлган гол
АдагҮүрийн гол
Усаа цуглуулдаг орнууд Монгол

Оросын хил орчмын Ажигийн цагаан сарьдгийн жижиг горхинуудаас эх авч,[1] 90 орчим км урсаад Үүрийн голд, Цагаан-Үүр сумын төв болон Аригийн голын цутгалаас доохнуур цутгана.[2]

Тус гол нь Монголын хүчит бөхчүүдийн өлгий нутгийн нэг гэдгээрээ алдартай. Уйлган голоос 3 аварга (Дарийн Дамдин, Жамсрангийн Цэвээнравдан, Чойжилын Бээжин), 1 арслан (Цэрэннадмидын Бадамсэрээжид), 1 гарьд (Дамдины Баяраа) 1 харцага (Далайцэрэнгийн Лхагва-Очир) төрөн гарчээ.

  1. "Russian army map "100k--m48-037"". Maps for the world. Татаж авсан: 2015 оны 1 сарын 4. {{cite web}}: Check date values in: |accessdate= (help)
  2. "Russian army map "100k--m47-060"". Maps for the world. Татаж авсан: 2015 оны 1 сарын 4. {{cite web}}: Check date values in: |accessdate= (help)