УАЗ-469
УАЗ-469 ба УАЗ-3151 нь ЗХУ-ын Ульяновын автомашины үйлдвэрийн, туулах чавдар өндөр, ачаа болон суудлын зориулалт бүхий автомашин. ГАЗ-69-ийн сайжруулсан хувилбар. Манай монголчуудын хайр хүндэтгэлийг хүлээсэн төмөр хүлэг.
УАЗ | |
---|---|
УАЗ-469 (2015 он) | |
469 | |
Худалдааны нэршил: | УАЗ-469 УАЗ-3151 |
Үйлдвэрлэсэн хугацаа: | 1972–2003 |
Ангилал: | Бартаат замын тэрэг |
Их биеийн хэлбэр: | Задгай, зэвсэгт хүчний |
Хөдөлгүүр: | Отто хөдөлгүүр Дизель хөдөлгүүр |
Урт: | 4025 мм |
Өргөн: | 1785 мм |
Өндөр: | 2015 мм |
Тэнхлэг хоорондын зай: | 2380 мм |
Хоосон жин: | 1540 кг |
Өмнөх загвар: | ГАЗ-69 |
Дараах загвар: | УАЗ Хантер |
Уаз бол бартаат замд, байлдааны нөхцөлд гайхамшигтай тооцоологдсон машин боловч донсолгоо маш хүчтэй нөлөөлдөг тул япончууд уг машинд сууж үзээд, "Даанч хүн суудгийг нь мартжээ" гэж хэлсэн гэх онигоо бий.
Түүх
засварлахОросууд болон дэлхий дахинд "Орос хүч" хэмээн нэрлэгдсэн УАЗ-469-н анхны хувилбар нь 1962 онд зохиогдсон байна.
ЗХУ болон Варшавын хэлэлцээрийн орнууд 1970-аад оны дунд үеэс эхлэн өмнөх хувилбар болох ГАЗ-69-ийг халж, командын үндсэн машинаар зэвсэглэлд авч эхлэсэн. УАЗ-469 болон УАЗ-469Б машинуудыг цуврал байдлаар 1972 оны 12 сараас эхлэн үйлдвэрлэж эхлэсэн боловч өмнө нь 1964 оноос эхлэн туршилтын журмаар үйлдвэрлэж байсан. 1985 оноос эхлэн шинэчлэн сайжруулж, үйлдвэрийн индекс дугаарыг УАЗ-3151 болгож өөрчилсөн загварын үйлдвэрлэл эхлэсэн. Улмаар 2003 онд ОХУ-ын дотоод хэрэглээнд зориулж шинэчилсэн УАЗ-315195 Хантер загварын үйлдвэрлэлттэй холбогдуулан 3151 редуктортай болон гадаад экспортод зориулсан хувилбараар хязгаарлагдсан.
2010 оны 4-р сард Эх орны дайны ялалтын 65 жилийн ойд зориулан, марктингийн бодлого бүхий УАЗ-469 (үйлдвэрийн индекс УАЗ-315196) 5000 ширхэгийг үйлдвэрлэв
2010 онд ОХУ-ын Батлан хамгаалах яам цаашид УАЗ-3151 худалдан авахгүй гэдгээ мэдэгджээ.[1]
Сүүлийн үеийн Хантер нь их сайн болсон. Бусад компаниудыг бодвол жил бүр олон олон шинэ загвар гаргаад байдаггүй ч нэг гаргасан загвар нь маш сайн болсон байдаг.