Төрсөн өдөр
Төрсөн өдөр (Англи: Birthday; Орос: День рождения), хүндэтгэснээр Мэндэлсэн өдөр нь хүний төрсөн өдрийн ой, нас нэмсний баярын өдөр юм. Дэлхийн өнцөг булан бүрт төрсөн өдрийг тэмдэглэх нь төстэй байдаг. Тухайлбал, төрсөн өдрийн эзэнд аз жаргал, аливаа сайн сайхныг хүсэж ерөөн найр, цэнгүүн, үдэшлэг, наадам үүсгэн цэнгэлдэж, хэрвээ өөд болоочын төрсөн өдрийг тэмдэглэж буй бол дурсан санах арга хэмжээ, цуглаан, залбирал зэрэг зан үйл хийгддэг.
Дэлхий даяар тархсан шашнуудын үүсгэгч Будда, Христийн төрсөн өдрийг тэмдэглэх гэх мэтээр нь нийт улс, ардаараа тэмдэглэх тохиолдол бий.