Хотол бялуу (Орос: Торт) - цөцгийн хутгамцаг юм уу жимсний чанамал шингээсэн нэг ба түүнээс олон давхарлаг хотол олноороо хуваан идэхүйц бялууны төрөл, амтат зууш. Өнгөн талыг нь ихэвчлэн чихэрлэг түрхэц юм уу жимсээр чимэглэдэг.

95 насны ойн баярын хотол бялуу

Өөр нэг тодорхойлолтоор 500 грамм, түүнээс дээш жинтэй, цохимол, үелсэн ба өрмөнцөрөн суурьтай, суурийн хэсэг нь хоёр ба түүнээс дээш үеэс тогтсон, олон янзын хэлбэр, хэмжээтэй, дээд гадаргууг гоёмсог чимэглэж хажуу гадаргууг бүрсэн бялууны төрлийн бүтээгдэхүүн.

Бялуу үйлдвэрлэл

засварлах

Талх Чихрийн Комбинат буюу Талх Чихэр ХХК нь 1984 онд орчин үеийн бялууг Монгол улсад анх удаа үйлдвэрлэсэн юм.

Нэрийн түүх

засварлах

Билгүүн номч Бямбын Ренчин "Хубилай хааны үед ихэс дээдсийн ширээнээ жимс, чихэр, тос тэргүүтнээр амталсан ихийг идэж боломгүй амархан бялуурдаг амттан залардаг. Тэрхүү амттаныг монголчууд бялуу гэдэг байсан" хэмээгээд хотол олноороо бялуурч идэх гэсэн утгыг илэрхийлж “Хотол бялуу” гэх нэр хайрласан гэдэг.

Мөн үзэх

засварлах

Цахим холбоос

засварлах
  Commons: Хотол бялуу – Викимедиа зураг, бичлэг, дууны сан