Төмөр Загалмайн Их Загалмайн Од
Төмөр Загалмайн Их Загалмайн Од (герм.: Stern zum Großkreuz des Eisernen Kreuzes) нь Пруссын хант улсын хамгийн өндөр цэргийн чимэглэл юм. Энэ нь Төмөр Загалмайн Их Загалмайгаас дээгүүр зэрэг гэж үздэг.
Төмөр Загалмайн Их Загалмайн Од шагнал нь Гермах улсыг хамгийн их давуу тал олоход онцлох үүрэг гүйцэтгэсэн хамгийн шилдэг генералуудад олгодог байжээ. Энэ нь ердөө 2 удаа олгогдсон, нэг нь генерал-фельдмаршал Гэбхард фон Блюхэрт 1815 оны Напелеоны дайнд ялгуусан гавьяа байгуулахад нь олгосон боль нөгөөг нь генерал-фельдмаршал Паул фон Хинденбургт Танненбергийн тулалдаанд ялахад нь өгсөн. Энэхүү одыг өгсөн хүмүүсийнх нь нэрээр хочилдог ба хүмүүс Блюхэрийн од (Blücherstern) гэдгээр нь илүү мэддэг.
Нацист Германы үед рейхмаршал Хэрманн Гөринг уг медалын загварийг гарган хийлгэсэн бөгөөд дайн дууссаны дараа Адолф Хитлерт олгох гэж байжээ. Германчууд 1945 онд ялагдал хүлээсэн тул энэ медал зорьсон хүндээ олгогдоогүй юм. 1945 оны хавар Америкийн Нэгдсэн Улсын арми ганц хийгдсэн загварыг бункерт хадгалагдаж байх үед нь олжээ. Энэ нь одоо АНУ-н Цэргийн академийн музейд хадгалагддаг.
-
"Блюхэрийн од" 1813
-
"Хинденбургийн од" 1914
-
Нацистийн үеийн од, 1939
-
Одны энгэрийн товч тэмдэг
-
Маршал Гэбхарт фон Блюхэр одтойгоо. 1814 он
-
Маршал Хинденбург Адолф Хитлерийг ерөнхий сайд (рейхсканцлер) болгох үедээ өөрийн одыг зүүсэн байна. 1930-аад оны үе