Төмөрбаатарын Номиндалай

Төмөрбаатарын Номиндалай нь (2002 оны 3 сарын 20-нд төрсөн) Дэлхийн Шатрын Холбооны дэд мастер (Candidate master) шатарчин юм. Тэрээр 2019 оны Монгол Улсын Өсвөрийн шатарчдын УАШТ-ий 18 хүртэлх насны аварга юм.

2009 оноос хойш шатрын спортоор хичээллэж байгаа бөгөөд Өсвөрийн шатарчдын Ази тивийн АШТ-ий хүрэл (2015), Ази тивийн АШТ-ий блитц тоглолтын хүрэл (2015), Сурагчдын Ази тивийн АШТ-ий рапид тоглолтын хүрэл (2016), Зүүн Азийн АШТ-ий рапид тоглолтын мөнгө (2017), Ази тивийн АШТ-ий рапид тоглолтын мөнгө (2018), 20 хүртэлх насны залуучуудын Ази тивийн АШТ-ий блитц тоглолтын мөнгө (2018) -н медаль зэрэг амжилтыг гаргасан хүртсэн, өсвөрийн шилдэг тамирчдын нэг юм. 2015 онд Ази тивийн АШТ-д хүрэл медаль хүртсэнээр Дэлхийн шатрын холбооны дэд мастер (Candidate master) цолыг хүртсэн. Одоогийн чансаа (2019 оны 9 сар) 2061.[1]

Эх сурвалж

засварлах
  1. ratings.fide.com