Төмөрбаатарын Ганбаатар

Төмөрбаатарын Ганбаатар нь Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, Үндэсний бөхийн аймгийн арслан цолтой бөх.

Төмөрбаатарын Ганбаатар
Төрсөн өдөр1973 оны 7 сарын 1 (1973-07-01)
(одоо 50 настай)
Төрсөн газарМонгол улсын Өвөрхангай
аймгийн Хархорин сум
Алдар цол
Бөхийн цолАймгийн арслан
Цол ахисан он жил
Аймгийн арслан1999

Барилдааны амжилт засварлах

Улсын наадмын дэвжээнд засварлах

  • Ардын хувьсгалын 79 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Төв аймгийн Заамар сумын харьяат сумын заан Р.Жамбалдоржоор нэг давж хоёрын даваанд Завхан аймгийн Дөрвөлжин сумын харьяат аймгийн арслан Ц.Сумъяабэйст өвдөг шороодсон.
  • Ардын хувьсгалын 80 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат залуу бөх Д.Дашцэрэнгээр нэг, Дорнод аймгийн Халхгол сумын харьяат аймгийн начин Ж.Гансүхээр хоёр, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын харьяат аймгийн заан Б.Гончигсүрэнгээр гурав давж дөрвийн даваанд Завхан аймгийн Цагаанчулуут сумын харьяат улсын заан Ц.Цэрэнпунцагт өвдөг шороодсон.
  • Тулгар төрийн 2225, Их Монгол улсын 810, ардын хувьсгалын 95 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд Увс аймгийн Тэс сумын харьяат сумын заан С.Бат-Өлзийд өвдөг шороодсон.

Аймгийн наадмын дэвжээнд засварлах

д\д Амжилт Бөхийн тоо
1999 Өвөрхангай аймгийн баяр наадамд залуу бөх Ч.Баянбилэгээр долоо даван түрүүлж " Аймгийн арслан " цол хүртсэн. 128
2002 Өвөрхангай аймгийн баяр наадамд аймгийн начин Д.Бүрэнжаргалд өвдөг шороодон үзүүрлэж чимэг нэмсэн. 128
2004 Өвөрхангай аймгийн баяр наадамд залуу бөх Т.Санчирт өвдөг шороодон үзүүрлэж чимэг нэмсэн. 128