Төмөрбаатарын Аюурсайхан

Төмөрбаатарын Аюурсайхан - Монгол улсын Их хурлын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан.

1993 онд Нийслэлийн 23 дугаар дунд сургууль төгссөн.

1995-1999 онд БНТУ-ын Докуз Ейлүл их сургууль эдийн засагч.

2004-2006 онд Сөүлийн Үндэсний их сургууль, Японы олон улсын их сургуулийг олон улсын хөгжлийн эдийн засгийн магистр.

2007-2014 онд ХААИС-ын Эдийн засаг, бизнесийн сургуулийн аспирантур.

2014 онд Эдийн засаг, менежментийн чиглэлээр докторын зэрэг /Ph.D/ хамгаалсан.

Ажилласан байдал

засварлах

2000-2005 онд “Аста Пресс” ХХК-д эдийн засагч, Ерөнхий захирал.

2006-2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабандийн шадар туслах.

2008-2012 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, ИТХ-ын Экологи, байгаль орчин, тохижилт, үйлдвэрлэл, үйлчилгээний хорооны дарга.

2009-2012 онд Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газарт улс төрийн ажилтан, Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх

2012 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг дарга.

2013-2015 онд Монгол Ардын Намын Хяналтын Ерөнхий Хорооны дэд дарга.

2015 онд Засгийн газрын тохируулагч агентлаг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга.

2012 оноос Монгол Ардын Намын Шинэчлэл, хөгжлийн хорооны дарга.

2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн.

2018 оноос Хөгжлийн төлөөх эрдэмтэд ТББ-ын тэргүүн.

2019 оноос Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга.

2020 оноос УИХ-ын дэд дарга.

2022 оны 10-р сарын 21-нд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдсон.

Т.Аюурсайхан 2023 оны 2-р сарын 6-нд УИХ-ын гишүүн болон Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байна.

2023 оны 3-р сард УИХ-ын гишүүн Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэ, Төмөрбаатарын Аюурсайхан, Нанзадын Наранбаатар нарт явуулж байгаа "Нүүрсний хулгайн" хэргээр мөрдөн шалгах ажиллагаанд УИХ-ын гишүүний халдашгүй байдал, бүрэн эрхийн асуудал саад учруулж байна гэж үзэн эдгээр гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг улсын ерөнхий прокурорт хүргүүлж УИХ-ын гишүүнээс түтгэлзүүлсэн.