Түвшинтөрийн Энхтайван

Түвшинтөрийн Энхтайван нь Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын харьяат, Үндэсний бөхийн аймгийн хурц арслан цолтой бөх юм. Түүний аав Ц.Түвшинтөр аймгийн хурц арслан, ах Т.Энхтуяа улсын начин цолтой бөхчүүд билээ.

Амжилт засварлах

Улсын наадмын дэвжээнд засварлах

Он Амжилт Бөхийн тоо
2009 АХ-ын 88 жилийн ойн баяр наадамд улсын харцага М.Батжаргалаар дөрөв давж тавын даваанд далай аварга Г.Өсөхбаярт өвдөг шороодсон. 512

Аймгийн наадмын дэвжээнд засварлах

Он Амжилт Бөхийн тоо
2005 Өмнөговь аймгийн наадамд Аймгийн арслан С.Идэрсүрэнд өвдөг шороодон үзүүрлэж " Аймгийн заан " цол хүртсэн. 128
2007 Өмнөговь аймгийн наадамд Сумын заан Н.Чимэддоржоор долоо даван түрүүлж " Аймгийн арслан " цол хүртсэн. 128
2008 Өмнөговь аймгийн наадамд Аймгийн арслан Б.Сумъяагаар найм даван түрүүлж " Хурц " чимэг нэмсэн. 256