Тэмээн хяруул нь Африк тивд амьдардаг нисдэггүй, том биетэй шувуу юм. Тэмээн хяруулын өндөг нь шувууны аймаг дотроо хамгийн томд тооцогдоно. Мөн хамгийн хурдан гүйдэг шувуу юм. Тэмээн хяруул нь урт хүзүү, урт хөлтэй, жижиг толгойтой. Эр нь хар өнгийн өдтэй, эм нь бор саарал өнгөтэй. Эр, эм хоёул далавч болон сүүлэндээ цагаан өдтэй байна. Эр тэмээн хяруул 1.8-2.7м өндөр, 135кг жинтэй ба эм нь арай жижиг 1.7-2м өндөр байдаг. Тэмээн хяруул нь цагт 65км хүртэл хурдлах чадвартай.

Тэмээн хяруул
Эр тэмээн хяруул (Struthio camelus massaicus)
Эр тэмээн хяруул
(Struthio camelus massaicus)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Struthioniformes
Овог: Struthionidae
Vigors, 1825
Төрөл: Struthio
Линней, 1758
Зүйл: S. camelus
Латин нэр
Struthio camelus
Linnaeus, 1758
Тэмээн хяруулын тархалт.
Тэмээн хяруулын тархалт.

Зэрлэг тэмээн хяруул нь өдөртөө эм нь өндөгөө дарж арчлах ба, эр нь шөнөдөө энэ үүргийг гүйцэтгэнэ. Дундажаар 30-40 жил насалдаг аж. Өндөг нь 15-20см урттай, 1.7кг жинтэй. Насанд хүрсэн хүн дээр нь зогсоход хагарахгүй бат бөх хальстай байна.

Зургийн цомог

засварлах

Цахим холбоос

засварлах
  Commons: Struthio camelus – Викимедиа зураг, бичлэг, дууны сан