Тиамин буюу В1 витамин нь хоол хүнсэнд агуулагддаг витамин юм.

Түүх засварлах

XIX, XX зууны заагаар Индонезийн Батавиа хотын цэргийн эмнэлэгт ажиллаж байсан голланд эмч Кристиан Эйекманн нэгэн хүндрэлтэй тулгарчээ. Тэнд эмчлүүлж байсан хоригдол цэргүүд болон эмнэлгийн ажилтнууд онцын шинж тэмдэггүйгээр амархан сульдан тамирдаж, сүүлдээ бүр татаж унадаг болов. Ийм өвчин Индонезийн Ява арлаас гадна Японд бас илэрснийг нь “берри-берри” хэмээн нэрлэжээ. Тухайн үеийн бүх арга хэрэгслийг ашиглаад уг өвчний оношийг тогтоож чадсангүй..

Тэр ч байтугай эмнэлгийн аж ахуйн тахианууд мөн сульдаж үхээд эхлэв. Дээрх шинжээр өвчилсөн хүн, тахиа хоёрыг адилхан бүтээгдэхүүнээр, тухайлбал хальсалсан тутаргаар (цагаан будаа) хооллодог байж. Өмнө нь тахиаг хүрэн тутаргаар тэжээдэг байж. Цагаан будааг индонезчүүд хэдэн зуу, магадгүй хэдэн мянган жил хэрэглэсээр ирсэн биз. Тэгэхэд зүгээр байснаа одоо яагаав? Бодоод байхнаа Европоос тутарга хальсалдаг машин оруулан ирж будааг хальсалж эхэлснээс хойш ийм өвчлөл элбэгшжээ. Тэгэхээр хальсанд байх бодис дутсанаас эл өвчлөл үүсч байна гэсэн бодол Эйекманн эмчид төрсөн аж.

Ингээд эрдэм шинжилгээний нэг өгүүлэлдээ уг таамгаа дэвшүүлж зүг чигийг зөв гаргасан ч эцэст нь хүргэж чадаагүй бололтой. Харин тэрхүү нийтлэлийг 1912 онд Польшийн биохимич Касимир Фүнк олж үзээд ихэд сонирхсоноор тээрэмдэж нунтагласан цагаан будааны хальснаас дээрх өвчнийг анагаах чадвартай шинэ бодис ялган авчээ. Фүнкийн нээсэн “тиамин” хэмээгч нь өдгөө бидний сайн мэдэх витамин B1 болой. Дээр дурдсан “берри-берри” төдийгүй хөх гуятах (скорбут), сульдаа (рахит) зэрэг олон өвчнийг анхандаа хоол тэжээлийн дутагдлаас болжээ хэмээн үзэж нэмэгдэл тэжээл өгөх замаар эмчлэхийг оролддог байжээ. Гэвч яваандаа хоол тэжээл бус, харин түүний найрлагад ямар нэг бодис дутсаных гэж таамагласан нь амьтан дээр хийсэн туршилтаар батлагдав. Витамин буюу бидний амин дэм гэж нэрлэдэг бодисуудыг анх ингэж нээсэн түүхтэй.

Хожим тэдгээрийг элдэв амьтны эрхтэн болон ногоон ургамлаас дангаар нь ялган гаргаж чаддаг боллоо. Голландын химич Б.Ц.П.Янсен, В.Донаф нар 1926 онд цагаан будааны хальснаас B1 амин дэм (тиамин)-ийг талст хэлбэрээр анх ялган авчээ. 1936 онд эрдэмтэн Р.Р.Уильямс, М.Грью нар бараг нэгэн зэрэг B1-ийн бүтцийг онолын үүднээс тайлбарласан байна. Дараа нь уг бодисыг 1936 ондоо Р.Р.Уильямс, 1937 онд Х.Андерсен, К.Вестфаль нар нийлэгжүүлэлтийн аргаар гарган авав. Өдгөө бидэнд мэдэгдээд буй амин дэмүүдийг үндсэндээ 1920-1980 оны хооронд нээсэн бөгөөд алийг нь ч химийн нийлэгжүүлэх аргаар үйлдвэрлэх бололцоотой болоод байгаа.  

Витамины үүрэг засварлах

Бүх амьд амьтан харьцангуй их хэмжээнийтэжээлийн бодисоо гол төлөв уураг, нүүрс ус ба липид хэлбэрээр авах шаардлагатай бөгөөд эдгээр нь энергийн ба нүүрстөрөгчийн эх үүсвэр болдог. Мөн уураг болон бусад азотот бүрэлдэхүүн хэсгийг нийлэгжүүлэхийн тулд хоол тэжээлдээ мөн амин хүчил шаардана. Нүүрс ус, липид болон амин хүчил амьдралд шаардлагатай органик тэжээлийн бодисын ихэнх хэсгийг бүрдүүлдэг. Амьтны өсөлт, хэвийн үйл ажиллагаа, нөхөн үржихүйд шаардагддаг, энерги үүсгэдэггүй органик тэжээлийн бодисын цаашдын нэг анги нэгдэл нь витамин байдаг. Витамин нь хэвийн эсэд үүрэг гүйцэтгэхийн тулд маш бага хэмжээтэй шаарддагддаг, тухайн амьтанд био нийлэгжил явагддаггүй, хоол тэжээлээр заавал олж авах шаардлагатай биохими, физиологийн хэвийн үйл ажиллагааг хангадаг амьдралын чухал бодис юм. Тэжээлд витаминуудын нэг нь дутагдвал витаминий дутагдлын өвчин авитаминоз, гиповитаминоз үүсдэг, үүнийг витамин нэмж эмчилдэг.

Ихэнх сээр нуруутан болон микро организм хоол тэжээлдээ витамин В1 шаарддаг. В1 амин дэмийг мэдрэлийн үрэвслийн эсрэг эм гэж үздэг. Энэ амин дэмээр дутагдахад нойрсох өвчнөөр өвчилнө. Биед нөөцлөгддөггүй тул хоол тэжээлээр байнга авч байх шаардлагатай.

Энэ бодис нэг пиримидин ба нэг тиазол гэсэн хоёр цагираг системээс бүтдэг. Амьтны эдэд хоол тэжээлээс гаралтай тиамин нь өөрийн кофермент хэлбэр, тиаминпирофосфат /ТПФ/ болон хувирдаг.

Тиамин ба коэнзим хэлбэр засварлах

ТПФ-ын оролцоотойгоор явагддаг 25 орчим ферментийн процесс мэдэгдээд байгаагаас нэлээд чухал нь :

  • А- Кетохүчлүүд исэлдэлтийн замаар карбоксил бүлгээ СО2 байдалтай алдан альдегидэд хувирах
  • Б- α Кетохүчлүүд исэлтийн замаар карбоксил бүлгээ алдан карбон хүчлүүдэд хувирах
  • В- Пировиноградын хүчлийн карбоксил бүлгээ пируватдекарбоксилазын алдах урвалыг бичие.

Авитаминозын үед гардаг гол хямралууд гэвэл 1 Мэдрэлийн системд 2 Зүрх судасны системд 3 Ходоод гэдэсний замд Авитаминозын анны шинж тэмдэг 30 хоногийн дараа эхэлдэг Бери-Берийн үед нүүрс усны солилцооны дутуу исэлдсэн бүтээгдэхүүнүүд мэдрэлийн ба булчингийн эдэд хуримтлагдсанаас организмд төрөл бүрийн хямрал үүснэ. Амьсгалын булчинд саажилт үүссэнээс амьтан үхдэг байна.

Тиамины хэрэглээ засварлах

Насанд хүрсэн хүн өдөрт 1,3-1,8 мг В1 хэрэглэх ёстой. Нүүрс усны бодисын солилцоонд нөлөөлж, мэдрэлийн тогтолцоонд чухал үүрэгтэй. Гахай мах, овъёосны үр, шошинд их хэмжээгээр агуулагддаг.