Саад Эл-Дин Рафик Ал-Харири (Араб: سعد الدين رفيق الحريري) (1970 оны 4 сарын 18-нд төрсөн)[6] нь Ливаны ерөнхий сайдын албыг 2 удаа хашсан улс төрч юм.[7] Тэрбээр тус улсын ерөнхий сайд агсан Рафик Харирийн 2 дахь хүү бөгөөд эцгийгээ 2005 онд алагдсаны дараа Ирээдүйн Хөдөлгөөн намыг тэргүүлж, парламентад сонгогджээ. Харири 3 сарын 13 эвслийн гол хүмүүсийн нэг гэгддэг.[8] Эхний удаа ерөнхий сайдын албаа өгсний дараа 3 жил гадаада амьдраад, 2014 оны 8 сарын 8-нд нутагтаа эргэн ирж[7][9][10], 2016 оны 11 сарын 3-нд дахин ерөнхий сайдаар томилогдсон. Иран–Саудын Арабын зөрчилдөөн хурцдаж, тэр нь Хезболлах бүлэглэлээр дамжин Ливанд ч өрнөж байх үеэр Харири 2017 оны 11 сарын 4-нд Саудын Арабд байхдаа тус улсын төв телевизээр огцрох тухайгаа гэнэт зарласан нь[11] Ливан, Саудын Арабын хооронд маргаан тарьж байсан удаатай. Ерөнхийлөгч Мишел Аун Харириг огцрох саналаа дахин нягтлахыг хүссэний дагуу тэрбээр уг саналаа татаж байв. Гэсэн ч эсэргүүцлийн хөдөлгөөн эрчимжиж, 2019 оны 10 сарын 29-нд Харири өөрийн тэргүүлсэн засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр огцрох тухайгаа зарлаж, 2020 оны 1 сарын 21-нд албан тушаалаа шилжүүлжээ.[12]

Саад Харири
سعد الحريري
Ливаны ерөнхий сайд
Албан тушаал хашсан
2016 оны 12 сарын 18[1] – 2020 оны 1 сарын 21
ЕрөнхийлөгчМишел Аун
DeputyГассан Хасбани
ӨмнөхТаммам Салам
ДараахХассан Диаб
Албан тушаал хашсан
2009 оны 11 сарын 9 – 2011 оны 6 сарын 13
ЕрөнхийлөгчМишел Сулейман
DeputyЭлиас Мурр
ӨмнөхФуад Синиора
ДараахНажиб Микати
Парламентын гишүүн
Албан тушаалаа авсан
2005 оны 6 сарын 28
ӨмнөхРафик Харари
ConstituencyБейрут
Ирээдүйн Хөдөлгөөн Намын удирдагч
Албан тушаалаа авсан
2005 оны 4 сарын 20
ӨмнөхРафик Харири
Хувийн мэдээлэл
Төрсөн
Саад Эл-Дин Рафик Ал-Харири

1970 оны 4 сарын 18 (1970-04-18) (54 настай)
Саудын Араб, Рияд
ИргэншилЛиван[2][3][4]
Саудын Араб[2][3][4]
Франц[5]
Улс төрийн намИрээдүйн Хөдөлгөөн
Other political
affiliations
3 сарын 14 эвсэл
Эхнэр, НөхөрЛара Ал Азем (m. 1998)
Хүүхэд
  • Houssam
  • Loulwa
  • Abdulaziz
Эцэг, эх
ResidencesЛиван, Бейрут
Алма матерЖоржтаун их сургууль
Вэб сайтАлбан ёсны цахим хуудас

Эшлэл засварлах

  1. "Hariri asked to stay on as Lebanon's caretaker PM". 30 October 2019 – via www.bbc.com.
  2. 2.0 2.1 Rola el Husseini (15 October 2012). Pax Syriana: Elite Politics in Postwar Lebanon. Syracuse University Press. p. 261. ISBN 978-0-8156-3304-4. Retrieved 8 March 2013.
  3. 3.0 3.1 Hubbard, Ben; Saad, Hwaida (22 November 2017). "Saad Hariri Steps Back From Resignation in Lebanon". Retrieved 1 March 2018 – via NYTimes.com.
  4. 4.0 4.1 Narayan, Chandrika. "Lebanese Prime Minister Saad Hariri resigns". cnn.com. Retrieved 1 March 2018.
  5. Fisk, Robert. "Lebanese Prime Minister Saad Hariri accepts exile in France as Saudi Arabia no longer feels like a home away from home". The independent. Retrieved 17 November 2017.
  6. "سعد الدين الحريري… رئيس شركة سعودي اوجيه المحدودة". Armsal.com (in Arabic). Retrieved 4 November 2017.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)
  7. 7.0 7.1 "Hariri Back in Lebanon for First Time in 3 Years His nephew's name is Sultan Al Shaikh". Lebanon News.Net. Retrieved 8 August 2014.
  8. "Lebanon and Syria: Peering into the abyss". The Economist. 27 October 2012. Retrieved 5 January 2013.
  9. "News article". Al Hadath. Al Arabiya. 8 August 2014.
  10. Загвар:Cite AV media
  11. Lebanon's Hariri visits UAE as home crisis escalates, Reuters, "[Saad Hariri's] resignation has thrust Lebanon back into the frontline of the regional rivalry that pits a mostly Sunni bloc led by Saudi Arabia and allied Gulf monarchies against Shi‘ite Iran and its allies."
  12. Yee, Vivian (29 October 2019). "Lebanon's Prime Minister, Saad Hariri, to Step Down". The New York Times. Retrieved 29 October 2019.