Константин Циолковский
Константин Эдуардович Циолковский (Орос: Константи́н Эдуа́рдович Циолко́вский, 1857 оны 9 сарын 17 [Хуучин тооллоор 9 сарын 5] – 1935 оны 9 сарын 19) нь Оросын Хаант Улс болон Зөвлөлтийн пуужингийн эрдэмтэн, астронавтикийн онолын анхдагч юм. Германы Херманн Оберт болон Америкийн Роберт Х. Годдард нарын хамтаар пуужин, астронавтикийн үндэслэгчдийн нэг гэж тооцогддог[1]. Түүний судалгааны ажлуудыг хожмын Зөвлөлтийн пуужингийн инженерүүд болох Сергей Королёв, Валентин Глушко нар амьдралд хэрэгжүүлж, Зөвлөлтийн сансрын хөтөлбөрийн эхэн үеийн хөгжилд хувь нэмэр оруулцгаасан билээ.
Константин Циолковский | |
---|---|
Төрсөн огноо | 1857 оны 9 сарын 17 [Хуучин тооллоор 9 сарын 5] Оросын Хаант Улс, Ижевское |
Нас барсан огноо | 19 September 1935 ЗХУ, Калуга | (78 насалсан)
Үндэс | Орос |
Салбар | Астронавтикийн онол |
Алдаршсан зүйл | Циолковскийн пуужингийн тэгшитгэл |
Циолковский амьдралынхаа инэхийг Москвагаас баруун өмнө зүгт 200 орчим километр зайд, Калуга хотын хаяанд орших модон байшиндаа өнгөрүүлжээ.
Эшлэл засварлах
- ↑ Konstantin E. Tsiolkovsky - Soviet Space Scientist (Memento 7. Есдүгээр сар 2017 цахим архивт). From San Diego Aerospace Museum Educational Materials
Цахим холбоос засварлах
Commons: Константин Циолковский – Викимедиа дуу дүрсний сан