Альбрехт Дюрер: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Шинэ хуудас: thumb|Өөрийн хөрөг thumb|[[Меленхолик I хүрэл бар]] [[зураг:Du...
(Өөрчлөлт алга)

10:01, 19 Арванхоёрдугаар сар 2009-ий байдлаарх засвар

Альбрехт Дюрер(Albrecht Dürer, 1471 он 5 сар 1 - 1528 он 4 сар 6) нь Германы сэргэн мандлын үеийн уран зураач, математикч юм. Аавтай ижилхэн нэртэй бөгөөд эцэг нь Унгараас Нюрнберг руу ирж суурьшсан алт мөнгөний дархан.

Өөрийн хөрөг
Меленхолик I хүрэл бар
Зулзган чандага, 1502 он, усан зураг
Хирс Модон бар

Намтар

Залуу нас (1471 - 1490)

Дюрер нь 1471 онд Нюрнбергт 18 хүүхэдтэй айлын 3 дахь хүүхэд нь болж мэндэлжээ. Эцэг Альбрехт Дюрер нь нилээд нэрд гарсан алт мөнгөний дархан байсан ба тэрээр 1455 онд Нюрнбергт ирж суурьшин өөрийн гарын багшийн охин Барбара Холпертой 1467 онд гэрлэсэн байна. Дюрерийн хуурай эцэг Антон Кобергер нь хүү Дюрерийн мэндэлсэн жил буюу 1471 онд хэвлэлийн газар нээхийн тулд алт мөнгөний дарханаа болжээ. Тун удалгүй тэрээр Германы хамгийн алдар хүндтэй хэвлэлийн газартай болж, орон даяар өөрийн салбараа нээсэн байна. Нийтдээ 24 хэвлэлийн бүтээл гаргасан дотор хамгийн алдартай нь 1493 онд герман болон латин хэл дээр хэвлэгдсэн "Нюрнбергийн он тооллын бичиг" юм. Энэхүү номонд Михаэль Вольгемутын урьд өмнө нь хэн ч хийж байгаагүй 1809 ширхэг модон бар хэрэглэсэн байдаг. Энэ номын төсөл хэрэгжиж эхлэх үед Вольгемутд хүү Дюрер нь туслалцаж байжээ. Дюрер нь 20 гаран наснаасаа л тун их нэрт гарч, өөрийн хөргийг олноор бүтээсэн байдаг тул түүний амьд ахуйн талаар олон ном, тэмдэглэл хадгалагдан үлдсэн байдаг. 2,3 жил сургуульд сурсныхаа дараа ааваасаа зургийн анхан шатны мэдлэг заалгаж эхэлсэн байна. Эцэг нь уран дархангийн ажлыг нь өвлөж авахыг хүсэмжилж байсан ч Вольгемутаас суралцаж эхэлсэн зургийн авьяас нь 15 наснаасаа л гялалзаж эхэлсэн байна.

Алсын аян ба хурим (1490-1494)

Вольгемутаас суралцсаны дараа өөр нутгийн урлаль соёлоос суралцахын тулд алсын аянд гарчээ. Ойролцоогоор 4 жил орчим явсан байна. Тэрээр 1490 онд тухайн үедээ хойд европын шилдэг сийлбэрчин гэгдэх Мартин Шонгауэрийн дор ажиллахаар зорьсон боловч түүнийг Кольмарт 1492 онд очихоос өмнө Шонгауэр таалал төгсчээ. 1492 он хүртэл Дюрер хаана юу хийж байсан нь тодорхой бус байдаг. Кольмарт очсон тэрээр Шонгауэрийн ах дүү болох уран дархан Каспер, Паул болон зураач Людвиг нарын урилгаар хамтран ажилласан байна. 1493 онд Страсбург руу очиж сийлбэрч Николас Герхарттай учирчээ. Анхны өөрийнхөө хөргийн энэ үед зуржээ. Сүйт хүүхэндээ илгээсэн гэж үздэг. 1492 оны эхээр Баселд суурьшин Мартин Шонгауэрийн өөр ах дүү болох уран дархан Георгтой хамтран бүтээлүүдээ туурвижээ. 23 настай 1494 оны 7 сарын 7нд Нюрнберг рүү буцаж Агнес Флайтай хуримласан байна. Хүүхэдгүй байжээ.

Италид анх очсон нь(1494-1495)

Нюрнберг руу буцсан нь(1495-1505)

Итали руу хйисэн 2 дахь аян (1505-1507)

Нюрнберг, оргил үе,(1507-1520), түүний дараах үе

Бүтээлүүд


Загвар:Link FA Загвар:Link FA