Ле Корбюзье: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б робот Нэмж байна: qu:Le Corbusier
No edit summary
Мөр 9:
 
[[зураг:Weissenhof photo house Le Corbusier south side Stuttgart Germany 2005-10-08.jpg|thumb|250px|Weissenhof Siedlung хэмээх орчин үеийн нийтийн орон сууц 1927 онд баригдсан]]
1922 онд Перрегийн дор хамтран ажиллаж байсан түүний үеэл Пьер Жаннеретай хамтран барилгын зургийн газар байгуулав. 1923 онд "Эспри Нуво"д хэвлэгдэн гарсан өөрийн нийтлэлүүдээ нэгтгэн "Барилгын зүг" хэмээх номоо хэвлүүлснээр дэлхий дахинд алдар олжээ. Энэ номд нь бичсэн "Байшин гэдэг бол амьдрахын тул дахь машин юм" нь түүний архитектурын үзэл санааг илэрхийлж байгаа юм гэж судлаачид иш татдаг. 1925 онд [[Парисын экспо]]д [[Ар-Деко]] маягийн чимэглэсэн байшингуудын дунд ямар ьчч дотоод чимэглэлгүй "Эспри Нуво өргөө" нэртэй павильон ажиллуулан олны анхаарлыг татаж байв.
Тэрээр 1922 онд "[[Намрын салон]]"-д "3 сая хүний орчин үеийн хот", 1925 онд Парисын гудмыг өндөр барилгуудаар солиж барих "Вуазен төсөл", 1930 онд "Гэрэлтэгч хот" төслүүдийг санаачлан нийтэд танилцуулсан байна. Энэ нь намхан жижиг байшингууд шигүү байрласнаас өндөр, эргэн тойрондоо ногоон цэцэрлэгээр хүрээлүүлсэн байвал зүгээр гэсэн санаа байсан ба тухайн үедээ хэрэгжиж чадаагүй ч дараах үеийн хот зохион байгуулалтын төслүүдэд ихээхэн нөлөө үзүүлсэн санаа байсан юм.
1928 онд [[Орчин үеийн уран барилгачидын хурал]]д [[Вальтер Гропиус]], [[Людвиг Мис ван дер Роэ]] нартай хамтран зохион байгуулж, түүнээс хойш ОҮУБХ-н гол зохион байгуулагчдын нэг нь болж ажилласан байна.
"[[Савой өргөө]]" хэмээх өөрийн гол барилгуудынхаа нэгийн 1931 онд дуусгаж олноо танилцуулсан нь Ле Корбюзьегийн батласан "Орчин үеийн барилгын таван гол дүрэм"-д хамгийн нийцсэн барилга байсан юм.
1936 онд [[Лусио Коста]]гийн урилгаар Бразилд очиж [[Оскар Нимейер]]тэй хамтран Бразилийн боловсрол, эрүүл мэндийн яамны барилгийн ажлын зураг төслийг хийхэд оролцжээ. Дайны дараа тэрээр Дом-Ино системдээ тулгуурлан Марсел хотод орон сууцны нэгдсэн хороолол [[Юните д'Хабитэшн]]ээ бүтээн байгуулжээ. Түүний залуу байх үеээсээ бүтээн байгуулахаар зорьж ирсэн хүслийн нь биелэл байсан юм. 1951 оноос Энэтхэгийн Чандигар хотын бүтээн байгуулалтанд барилгийн зөвлөхөөр ажиллажээ.
[[Зураг:Notre Dame du Haut2(ws).jpg|thumb||250px|Нотр-Дам-дю-О]]
Тэрээр өөрийнхөө бүтээлүүддээ хамгийн функц ихтэй, бүх боломжийг ашигласан байшин гэдгийн тод гаргаж байсан ч, 1955 онд [[Нотр-Дам-дю-О]] буюу францын Роншан хотын мөргөлийн сүм нь арай өвөрмөгц барилгийн зураг төслөөр баригдсан байдаг. Цутгамал төмөр бетоноо ашиглан дунгийн хясаа шиг хэлбэртэй дээврийг чадамгай бариж дүрсэлжээ.
Ле Корбюзье нь 1965 онд өмнөд францын Кап-Мартинд далайд сэлж байх үедээ зүрхний шигдээс өвчнөөр таалал төгсчээ.
 
=== Галлерей ===