Майдаржавын Ганзориг: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 13:
| ausgeschieden = 1981 оны 3 сарын 30
}}
'''Майдаржавын Ганзориг''' ([[1949 он]]ы [[2 сарын 5|хоёрдугаар сарын 5]]-нд [[Архангай аймаг|Архангай аймгийн]] [[Цэцэрлэг сум]]анд төрсөн; [[2021 он]]ы [[7 сарын 4|долоодугаар сарын 4]]-нд<ref>[https://news.mn/r/2449916/ ''news.mn:'' „Хөдөлмөрийн баатар, сансрын нисгэгч М.Ганзориг таалал төгсчээ“], хандсан 2021 оны долоодугаар сарын 5</ref> нас барсан) — [[Монгол Улс]]ын [[сансрын нисгэгч]], [[Монгол улсын хөдөлмөрийн баатар|Хөдөлмөрийн баатар]], [[Монгол улсын гавьяат зүтгэлтэн|Шинжлэх ухааны гавьяат ажилтан]]. 1978-1981 оны хооронд [[Жүгдэрдэмидийн Гүррагчаа]]гийн хамтаар "Интер Космос" хөтөлбөрийн хүрээнд Зөвлөлт-Монголын хамтарсан [[Союз-39]] сансрын хөлгийн нислэгт эцсийг хүртэл бэлтгэгджээ. М.Ганзориг нь 2011 онд [[Монгол улсын хөдөлмөрийн баатар]] цолоор шагнуулсан байна.
 
== Намтар ==
Мөр 19:
 
== Ажил ==
М.Ганзориг 1978 оноос Физик техникийн хүрээлэнгийн Сансар судлалын секторт эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтнаар ажиллаж мөн тэр 1978 оны 3 сарын 18-ны өдрөөс 1981 оны V3 сар хүртэл Зөвлөлт-Монголын сансрын хамтарсан нислэгт бэлтгэж Ю.А.Гагарины нэрэмжит сансрын нисгэгчдийн бэлтгэл сургуулийг дүүргэж “Союз” хөлөг, тойрог замын “Салют” станцын сансрын нисгэгч, шинжлэн судлаач болсон. 1981 оны 5 сараас Физик-техникийн хүрээлэнгийн Сансар судлалын секторт эрдэм шинжилгээний ахлах ажилтнаар томилогдон ажиллаж байгаад XI сард ЗХУ-ын ШУА-ийн Сансрын шинжилгээний институтэд томилогдон хамтарсан нислэгийн үеэр хэрэгжүүлсэн сансрын байгаль судлалын туршилтын үр дүнг боловсруулах, туршилтын судалгааны ажилд биечлэн оролцох “Спектр-Мон-83” туршилтыг бэлтгэн зохион явуулах ажлыг амжилттай гүйцэтгэн хээрийн бэлчээрийн ургамалжилтын төлөвийг спектр тодролтын коэффициенттэй холбон шинжилж “Монголын нутаг дэвсгэрийн хээрийн бүс дэх ургамалжилтын төлөвийг бүхээгийн хэмжилт, мэдээллийн цогцолборын тусламжтайгаар агаар-сансраас тандах аргаар судлах боломжийг үнэлэх нь” сэдвээр техникийн ухааны дэд эрдэмтний зэргийг 1984 онд хамгаалжээ.
 
М.Ганзориг 1984-1990 онд Физик Техникийн Хүрээлэнгийн Агаар сансрын мэдээлэл боловсруулах эрдэм шинжилгээ, арга зүйн лабораторийн эрхлэгч, 1990 оноос 2014 оны 03 сар хүртэл Информатикийн хүрээлэнгийн захирлаар, 2014 оноос эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, сэдвийн удирдагчаар тус хүрээлэнд ажиллаж байна.
Мөр 47:
==Шагнал==
 
М.Ганзориг 1981 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар түүнд Сүхбаатарын одон,“БНМАУ-ын сансрын нисгэгч” цол, 2001 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон , 2006 онд “Монгол улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” цол, 2011 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор тус тус шагнасан. 1996 онд ШУ-ны тэргүүний ажилтан тэмдгээр шагнуулсан юм. М.Ганзориг ЗХУ-аас Лениний одон, ОХУ-ын найрамдлын одон, БНАСАУ-ын Найрамдлын медаль, 2011 онд ОХУ-ын сансрын нисгэгчдийн холбооны “Сансрыг эзэмших гавьяаны төлөө” медалиар тус тус шагнуулжээ.
 
М.Ганзориг нь сансар судлал, сансрын нислэг зүйд оруулсан хувь нэмрийг үнэлж Гагарины алтан медаль, нислэг зүйг дэмжих олон улсын фондын гавьяа медаль, Ю.Гагарин, Г.Титов нарын нислэгийн ойн медалиудаар удаа дараа шагнажээ.