Владимир-Суздалийн Вант Улс: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 51:
[[Андрей Боголюбский]] вангийн үед Владимир-Суздаль эрх мэдлийнхээ оргилд хүрчээ. Андрей бол Киев шиг хуучин эрх мэдлийн төвүүдийг нэг их тоодоггүй, овсгоотой удирдагч байсан аж. 1169 онд тэр Киевийг эзлэн авч, шатаасныхаа дараа тэрбээр их вангийн хэргэмийг авч ийшээ нүүж ирэхээс ч татгалзсан байдаг. Ингээд тэр Киевээс их ван цолноос чөлөөлж, өөрийн дүүгээ ван ширээнд залав. Үүгээр Валидимир хот Русийн эрх мэдлийг Киевээс бүрмөсөн салган авчээ. Андрей Боголюбский олон тооны сүм хийд, цогчин дуган, бэхлэлтийг цагаан өнгийн чулуугаар бүтээлгэсэн байна. Гэвч боярууд хуйвалдан түүнийг хотын гадна орших ордонд нь хөнөөсөн аж.
 
Төрийн эрх богино хугацаанд шилжсэн байсны дараа Андрейн дүү том үүр хочит [[III Всеволод]] улсын эзэн суудалд залрав. Всеволод ахынхаа төрийн бодлогыг үргэлжлүүлсэн бөгөөд 1203 онд Киевийг дахин нэг удаа дайлжээ.<ref>Podskalsky: ''Christentum und theologische Literatur.'' 1982, S. 320.</ref> Всеволодын хамгийн хүчирхэг өрсөлдөгчдөд өмнө зүгт орших [[Рязанийн Вант Улс]] болон дорно талд хиллэх [[Ижилийн Булгарчууд]] байв. Хэд хэдэн аян дайны дараа Рязанийг галдан шатааж, Ижилийн Булгарчуудаас алба гувчуур авах болжээ.<ref>Podskalsky: ''Christentum und theologische Literatur.'' 1982, S. 307.</ref>
 
1212 онд Всеволод нас нөгчсөний дараа өв залгамжлалын мөргөлдөөн гарав. Всеволод нас барахынхаа өмнөхөн буюу 1211 онд түүний эзэмшлийн нутаг дэвсгэрийг хүүхдүүддээ хуваан өгөхийг гэрээслэсэн аж. Энэ дагуу бол том хүү [[Константин Всеволодович|Константинд]] нийслэл Владимир хот, удаах хүү [[Юрий Всеволодович|Юрийд]] Ростов, гурав дахь хүү [[Ярослав Всеволодович|Ярославт]] Переславль оногдов.
 
Ростовын бояруудын дэмжлэгийг авсан Константин, [[III Мстислав|Киевийн Мстислав]] нар зүй ёсны хаан ширээ залгамжлагч дүү Юрийг хөөн эзэн суусан ч зургаан жилийн дараа нас нөгчсөнөөр Юрий буцан иржээ. Юрий эрэмгий удирдагч болохоо батлан Ижилийн Булгарчуудыг шийдвэрлэх тулаанд ялсан байдаг.<ref>Podskalsky: ''Christentum und theologische Literatur.'' 1982, S. 311.</ref> Мөн тэрбээр өөрийн дүү [[Невийн Александр|Александр Невийн]] эцэг Ярославыг [[Новгородын Бүгд Найрамдах Улс]]ын ван болгосон тул энд ч бас нөлөөтэй болжээ. Гэвч 1238 онд [[Бат хаан]]ы удирдсан [[монголчууд]] Владимирыг эзлэн сүйрүүлснээр түүний ноёрхол гамшгаар төгсгөл болох нь тэр. Үүнтэй ижилхэн хувь тавилантай Владимир-Суздалийн Вант Улсын ихэнх хотууд учирсан юм.
 
: ''Мөн үзэх: [[Монголчуудын Русь руу хийсэн довтолгоо]]''
 
== Ном зүй ==