Монголд Бурханы шашин дэлгэрсэн түүх: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 38:
 
Петр хааны шинэчлэлээр Орос оронд барууныхныг ашиглан хөгжиж байсны дагуу 1719 онд Хятадад элчээр нь очиж байсан Европын тэргүүн гүрний иргэн Скот угсаатай Жон Белл (1691-1780) Монгол орноор дайран Бээжин орох замдаа “ … Эдгээр хүмүүс эрх чөлөөнд их дуртай… “[20, 22 х] хэмээн өөрийн хэвлүүлсэн тэмдэглэлдээ онцолж байсан бол ХХ зууны эхээр Монгол орноор заншилан тэнүүчилж байсан Европын хамгийн хоцрогдмол гүрэн Оросын тагнуул, туршуулуудын аль ч бүтээлд мохож, мөхөж байгаа ноомой хүлцэнгүй Монголын ард түмнийг дүрслэн, эзгүй шахуу болж байгаа ар Монголын газар нутагт санаархах Оросын империализмийн сувдаг шунал тачаалыг өдөөж байсан түүхтэй. Хэдийгээр Түвдийн буддизм Монгол оронд хүчтэй нэвтэрч эхэлсэн авч их гүрнээсээ өвлөсөн соёлын том тогооны шавхруу болж үлдсэн шашны нэр томьёогоо хэрэглэж, Түвд нэр томьёог тэр болгон хэрэглэлгүй, Самгард хэлээс авсан үгнүүдээрээ ашиглан хуучны орчуулгынхаа уламжлалыг хадгалж байсан байна.
 
== Манжийн шашны Монгол дахь бодлого ==
Манжууд нь 1635 он хүртэл Зүрчидүүд хэмээгдэн улсаа Хожуу Жин (Алтан гэсэн үг) гэж нэрлэж байсан ажээ. Харин Нурхачийг залгамжилсан дунд хүү Хун тайж нь 1635 оноос өөрийн ард түмний нэрийг Манж гэж улсаа Дай (их) Чин (ариун) гэж нэршүүлжээ. Манж гэдэг нэрийн талаар янз бүрийн таамаг байдаг бөгөөд одоо хүртэл яагаад Манж гэж өөрсдийгөө нэрлэх болсон тухай яг нарийн тодорхой батлагдсан баримт байдаггүй байна.
 
Жин улс нь Монголчуудыг өөрсдийн харьяалалдаа авч холбоотон болгож эхэлснээр Монголчуудын дайсан байгаад эцэстээ эзлэгдэж албат нь болсон Зүрчидийн Алтан улс гэж нэрлэгдэх нь тохиромжгүй байсан байх. Манж нар нь Зүрчидийн шууд удам бус түүний төрөл нь байсан бөгөөд бүрэлдэхүүндээ Монгол, Хятад угсаатныг шууд болон хошуу цэргийн зохион байгуулалтай нэгтгэснээр үнэндээ шинэ үндэстэн угсаатан болсон Монгол ноёд, хатадын байр суурь эхэн үед нь их хүчтэй нөлөөтэй байсан тул Буддын шашны нөлөөгөөр цэцэн мэргэний бэлэгдэл Манзушири бурханы нэрнээс Манж гэдэг үгээ авсан бололтой. Тухайлбал: Нурхачи өөрийгөө Манжшури бурханы хуваилгаан гэж байв. Хун тайжийн хаан цол нь Сэцэн/дээд эрдэмт хаан гэгдэж байсан.
 
=== Манж болон Түвд эв санааны нэгдэл ===
Манж болон Түвдүүдийн эв санааны нэгдэл нь Монголчуудын хагарч бутарсныг бэхжүүлэхэд илэрч байлаа. Тэд Чингис хааны цааз, засаг хууль ёсоор хэн дуртай хүн нь өөрийн дураар хаан цол зүүж явахыг хориглосон, зөвхөн түүний алтан ургийн хүн Монголчуудын Их Хуралдайгаар (одоогийн парламентийн хуралдаан маягаар) сонгогдон хаан болж улс гүрнээ нэгдсэн жолоодлогоор явах зарчмийг өөрчилжээ.Жишээ нь:
 
# Түмдийн Алтан ханд Далай ламаас Хувилай хааны бүх цолыг хэрэглэхийг зөвшөөрөн түүний үйл хэргийг залгамжлагч, хойд дүр нь гэж өргөмжилснөөр Монгол улсад хоёр их хааны засаглалыг бий болгож Монгол улс дээд зэргээр бутрах нөхцөлийн үндсийг тавьсан.
# Халхын Автайд хан цол өгснөөр Монголын хамгийн том аймгийг бүрэн тусгаар тогтнуулахад оюун санааы дэмжлэг болов.
# Далай лам бас л Автайн дүү Түмэнхэнд сайн ноён цол өгч халхын гурван хантай энэ зэрэгцүүлснээс улбаалаад Манжийн хаад халхын дотоод хэрэгт орох далим өгчээ. Дараахи нь Манжийн хаан зарлиг гарган Түмэнхэний ач Данзан ламыг халх хангуудтай энэ зэрэгцүүлэн өргөмжлүүлж, Халх долоон хошууг найм болгосон. Сонирхууштай нь цэргийн тоо, галт зэвсгээр давуу Галдангийн довтолгоог Түшээт хааны цэрэг гурван өдөр, гурван шөнө няцааж байлдахад Данзан ламын үр Шамба эрх дайчингийн цэрэг Халхын цэргийн дэгийг эвдэн зугтааснаар Түшээт хааны цэрэг бүслэгдэн ихэнхи нь эцсээ хүртэл байлдсаар арваны нэг хүрэхгүй хувь нь Түшээт хааныхаа хамт бүслэлтийг сэтлэн мултарсан түүхтэй. Гэтэл эдний удам Цэрэн эфү (Манжийн хааны хүргэн), хүү Цэнгүнжав нар нь Монголчуудынхаа эсрэг гарамгай байлдаж Манж хаанд гавьяа байгуулснаар шагналд нь Сайн ноён аймаг үүсгэж Халх Монголыг дөрвөн аймаг болгож дахин задалсан. Бүр хожим эдний удам Наянт ван хэмээгч 1911 оны Монголын эрх чөлөөний тэмцлийг эсэргүүцэн тэмцэж байв.
# Хасарын угсааны хошуудын ноёдод хан цол олгож Ойрадын ноёлогч Цорос аймгийнхантай нь тэмцэлдэх үндэс тавьсан.
# Далай лам бас л Чингисийн угсааны бус Галданд бошгот хаан цол олгож Халхын хангуудтай мөчөөрхөн тэмцэлдүүлэх үзэл сурталын үндэсийн өгсөн.
 
Мөн Монголчуудыг оюун санааны хувьд нэгдэх замын хааж Монголын том аймаг, улс болгонд шашны тэргүүнүүдийг залжээ. Жишээ татваас: Эзэл, хуваа буюу хуваа, эзэл гэсэн бодлого баримтлан Халхад Жавзундамба, Ойрадад Галдан (1643-1697), өвөр Монголд Жанжаа хутагтуудыг шашны тэргүүнүүд болгон тусад нь өргөмжилсөн нь монгол орны бутралыг оюун санааныхан хүрээнд бататгав. Манжийн хаад Жанжаа хутагтыг эрхэмлэж байсан бол, Түвдүүд Ойрадыг илүүд үзэж байсан байна. Баримт дурдвал Манжийн түүхэнд ганцхан удаа л улсын багш хэмээх хүндэтгэлийг Далай ламд ч, Банчин богдод ч өгч байгаагүй мөртлөө Энх-Амгалан хааны үед Жанжаа хутагт өгч байж. Түвдүүд болохоор Галданг илт дэмжиж, түүнийг дайтахаар сахилаа өгч шар шувтлахад нь зөвшөөрч, хожим амьтаны амийг нигүүлсэн тэвчигч бурханы номт Далай ламын хүсэлтээр Зүүн Туркестаны лалын шашны тэмцэлдэгч нэг талыг дэмжиж дайтахыг хүсэж бичиг илгээж байлаа. [21, 647x] Мөн Зүүнгарынхан Халх руу түрэмгийлэн довтлох нэг шалтагаа болгон Өндөр гэгээнийг Далай ламын элч төлөөлөгчөөс өндөр суудалд заларсан хэмээн яллаж байв. [16, 240х]
Хэдий тиймч Буддын шашин хүчтэй дэлгэрснээр дэвшилтэд үзэгдэл гарч соёл иргэншлийн тулгуур хот, суурин үүсэх бодит хөрс болсон. Жишээ нь: Богдын Хүрээ -Улаанбаатар, Хошуудын Авлай хийд- Казахстаны Семиплатиск, Цорсын гулзын (угалзын) хийд – Шинжааны Кульж, Өвөр Монголын Хөх хот зэрэг Монголын нутаг асан дээрхи эдгээр олон хотууд шарын шашны суурин хийдүүдээс үүсэлтэй.
 
1642 онд Түвдийн Далай ламаас Манзшури бурханы хувилгаан дүр өргөмжлөл хүртсэн. Мөн Манж гэдэг үг нь тэдний хэлээр эр зориг гэсэн үгтэй нь адилхан дуудагддаг гэх шалтгаануудаар тэд өөрсдийгөө нэрлэсэн байх магадлалтай. Монгол орон тэр үед их том орон байсан болохоор аймаг болгон угсаатан болгон өөр өөр байгаль, газар зүйн бүсэд, эдийн засаг, улс төрийн нэгдэлтэй болчихсон, үүнээс улбаалаад сэтгэлгээ, оюуны цар хүрээ эрх ашиг нь тусдаа болчихсон байлаа. Өвөр монголчууд онцолбол Цахарууд олон жил улс төр, оюун санааны төв байсан бол аглагын 12 отог Халхууд нь Монгол орны хамгийн зах хязгаарын хоцрогдмол, бүдүүлэг соёлжоогүй хязгаар 1911 он хүртэл байжээ. Иймд Манжууд Монголчуудад ялгавартай хандаж байсан бөгөөд анх дагаж орсон хөрш зэргэлдээ Хорчин зэрэг аймгуудад хүндэтгэлтэй хандаж ах, дүү холбоотны ёсоор ханддаг байсан учир тэднийг шарын шашинд гүн автуулах явдлыг хориглон Манжийн Сэцэн хаан 1633 онд “Монголчууд лам нарын үгэнд маш итгэж эд малыг бүрэлгэн өгч хилсийг арилга, сүнсийг сайн газар төрүүл хэмээн ёдор татуулж, овоо үйлдүүлэх зэрэг нь их л мунхаг тэрслүү, үүнээс хойш цөм цаазлан байлгаваас зохимуй” [18, 92x] гэж байжээ. Учир нь тэдэнд Хятадыг эзлэх, даран захирч байхад Өвөр монголчуудын цэрэг, эдийн засгийн хүчин чадал нь стратегийн хувьд чухал ач холбогдолтой байв. Харин тэд Халхыг найдваргүй этгээд хэмээн тооцож байсан агаад гадаад Монгол хэмээн өвөр Монголчуудаас тусад нь ялгаварлаж тусгай өөр бодлого хэрэгжүүлэв. Тэдэнд найдваргүй Халхын цэрэг, эдийн засаг Зүүнгарын хаант улс унаснаас хойш хэрэгцээгүй болсон юм. Тухайлбал Халхууд тун найдвар муутай холбоотон гэдгээ түүхийн турш харуулан Чингүүнжавийн бослого гэх мэтээс авахуулаад хожим Хятадад гарсан бослогуудыг дарах зэрэг үйлсэд цэрэг гаргалгүй хойш суун тэр байтугай босож байсныг XIX зууны Халхын түүхэнд гарсан цэрэг Онолт, Энхтайван зэргээр удирдуулсан үймээнүүд харуулдаг. Ингээд Халхаас илүү хүн амтай Өвөр монголд 49 хошуу байсан бол Халхад 86 хошуу дээр нь шавь нар гэж тусдаа засаг захиргаа байгуулан маш ихээр задалж хаясан байна. Иймээс тэд Халхад шарын шашин дэлгэрэхийг машид дэмжин Амарбаясгалант гэх зэрэг хийдүүдийн барилгын ажлыг мөнгө санхүүгээр тэтгэж байлаа. Ингэснээр Халх нь дэлхийд төдийгүй Монгол угсаатан дундаа хамгийн бүдүүлэг хоцронгуй нь нэн хэтэрхий болж хүн амын ердийн өсөлт байтугай генетикийн хувьд бууран доройтсон.
 
 
=== Түвдэд гурван эрийн нэг нь лам байхад ===
Иймд үйлдвэрлэх хүчин хөгжүүлэх байтугай хүн амын тоон буурч, хүрээ, хийд тойрсон ганц бие эмэгтэйчүүдийн гэр лүү зурайх хамбын, цоржийн гэх мэт нэрэмжит жимүүд балархааргүй болжээ. Нөгөө талаас нь харахад эмэгтэйчүүдийн талаас илүү хувь нь нөхөргүй байсан гэж бодоход л дээрхи зүйлүүдийг нотлох шаардлагагүй ээ. Хамгийн ноцтой нь аль эрдэм ном сурах чадвартай сийрэг толгойнууд нь лам болж үр удмаа тасалснаар генетикийн хувьд ном сурах чадваргүйчүүд нь нь үр удмаа үлдээх сонголт (selection) явагдаж Монгол хүмүүсийн оюуны дундаж чадвар үе, үеэрээ муудаж байсан нь илэрхий. Ер нь Манжийн эхэн үеийн бодлогууд нь тун айхавтар байсан нь Монголын хошуу, аймаг, угсаатны бүлэг болон улс төрийн нэгдэл болгонд тус тусад нь өөрөөр хандаж бодлого явуулж байснаас харагддаг бөгөөд харин Монголын түүхчид түүнийг үл харгалзан нэг бол Монголчуудтай холбоотон байсан бүр ах дүүгийн холбоотой ойр байсан, Хятадад уусахаас хамгаалж байсан эсвэл заналт дайсан байж Монголчуудыг устгаж байсан гэсэн хэт нэг талыг барьсан дүгнэлтүүд нь учир дутагдалтайг дээрхи ялгавартай бодлогоос харж болно.
 
=== Халхад хоёр эр хүн тумын нэг нь лам байв ===
Манжуудад ч, Түвдүүдэд ч, Оросуудад ч Халх Монголчууд нь хамгийн найдваргүй, үл итгэж болох Монголчуудын бүлэг байсаар ирсэн түүхтэй. Уг шалтгаан нь Халхууд:Монгол орныхоо төв хэсэгт оршин гадны нөлөөнд бага автагдсан Монгол төрийн уламжлалдаа оюун санааны хувьд үнэнч байсанд оршдог. Иймд Манжууд Өвөр Монголыг дотночилон холбоотны ёсоор үздэг ахул Түвдүүд Хошууд тэргүүтэй Ойрадуудад илүү дотносож, хожим Оросууд Дөрвөд тэргүүтэй Увсын Ойрадуудаар Монгол орны удирдлагыг зонхилуулж байсан нь тохиолдол биш ээ.Хэдий тийм ч оюун санааы тусгаар байдлын ач холбогдлыг ухааран 1718 онд Ойрадын цэрэг Түвд болон Хөх нуурыг хяналтандаа оруулав.
 
Зүүнгарын нэрт жанжин Их Цэрэндондов нь Түвдийн асар өндөр уулсуудыг даван гэнэдүүлэн довтлож цэргийн урлагт дахин давтагдаагүй үзүүлбрээр Түвдийн хаан ширээнд заларч байсан Хошуудын хааныг нийт Монголын эрх ашигтай зөрчилдөж эхэлсний улмаас түлхэн унагажээ. Оюун санааы удирдлагаа хяналтандаа оруулж авахыг эрмэлзсэн Монголчуудын аюулыг олж харсан Манж гүрэн яаралтай арга хэмжээ аван цэргийн хүч явуулсан ч эхний удаадаа Зүүнгарынханы ялалтаар төгссөн. Харамсалтай нь Түвдүүдийн эсэргүүцэл, тэдний ар талд нь явуулсан элч төлөөлөгчдийн алах, зам харилцааг нь хорлон сүйтгэх террорист ажиллагааны улмаас Ойрадын цэрэг Зүүнгар нутагтайгаа холбоо тасарч хангалт болон сэтгэл санааны дэмжлэгээ алдан голдуу Монгол цэрэг дээр суурилсан дайсны хүчинд автан Түвдийг хяналтаасаа алдав. Ингэснээр Манжууд Түвдэд хяналтаа тогтоон Далай лам, Банчин Богдуудын дахин төрөх явцыг хянадаг болсон юм. Нэг жишээ дурдвал: Түвдийн (хошуудын) хааны өргөмжилсөн Далай ламыг хуурамч гэж зарлан Манж Чин улс VII Далай ламыг тавьсан байна.Халхын шарын шашин Манж, Түвдийн Монгол дахь шарын шашны гол тоглоом нь Халхын богдууд нь байлаа. Халхуудын Монгол угсаатны дундах байр суурь нь товойх тусам тэдний оюун санааны удирдагч Богдынх нь нэр нөлөө автоматаар өсөн өнгөрсөн зууны эхэн гэхэд нийт Монголын улс төрийн жүжгийн хамгийн гол дүрд хувирчээ.
 
==Эх сурвалж==