Монголд Бурханы шашин дэлгэрсэн түүх: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 14:
 
=== Өвөр Монголд шажин дэлгэрсэн нь ===
Монгол орны гадаад байдал нэн хүндэрсэн энэ үед Далай лам тэргүүтэй шарын шашныхан шинээр гарч ирж буй хүчирхэг энэхүү улсад тал засан улмаар 1642 онд Манжийн хааныг Манзшури бурханы хувилгаан гэж өргөмжилсөн нь Монголын тусгаар тогтнол эрх чөлөөний тэмцэлд оюун санааны маш том цохилт өгсөн юм. Ер нь Алтан хааныг нас бармагц тэд өөр нэг хүчтэн Мин гүрэнтэй холбоо тогтоохыг эрмэлзэж байсан байна.Тийм учраас Далай лам болон түүний дагалдан баясагч нарыг номхотгон ариутгахыг Лигдэн хаан нь зорьсон боловч харамсалтайгаар замдаа таалал төгсжээ. Шашны түүхчид Монголын сүүлчийн албан ёсны их хаан Лигдэнийг шашны дайсан гэж бичдэг авч Лигдэн хаан нь шашныг алагчилж үздэггүй байв.
 
Мөн Монголчуудыг оюун санааны хувьд нэгдэх замын хааж Монголын том аймаг, улс болгонд шашны тэргүүнүүдийг залжээ. Жишээ татваас: Эзэл, хуваа буюу хуваа, эзэл гэсэн бодлого баримтлан Халхад Жавзундамба, Ойрадад Галдан (1643-1697), өвөр Монголд Жанжаа хутагтуудыг шашны тэргүүнүүд болгон тусад нь өргөмжилсөн нь монгол орны бутралыг оюун санааныхан хүрээнд бататгав. Манжийн хаад Жанжаа хутагтыг эрхэмлэж байсан бол, Түвдүүд Ойрадыг илүүд үзэж байсан байна. Баримт дурдвал Манжийн түүхэнд ганцхан удаа л улсын багш хэмээх хүндэтгэлийг Далай ламд ч, Банчин богдод ч өгч байгаагүй мөртлөө Энх-Амгалан хааны үед Жанжаа хутагт өгч байж. Түвдүүд болохоор Галданг илт дэмжиж, түүнийг дайтахаар сахилаа өгч шар шувтлахад нь зөвшөөрч, хожим амьтаны амийг нигүүлсэн тэвчигч бурханы номт Далай ламын хүсэлтээр Зүүн Туркестаны лалын шашны тэмцэлдэгч нэг талыг дэмжиж дайтахыг хүсэж бичиг илгээж байлаа. Мөн Зүүнгарынхан Халх руу түрэмгийлэн довтлох нэг шалтагаа болгон Өндөр гэгээнийг Далай ламын элч төлөөлөгчөөс өндөр суудалд заларсан хэмээн яллаж байв. Хэдий тиймч Буддын шашин хүчтэй дэлгэрснээр дэвшилтэд үзэгдэл гарч соёл иргэншлийн тулгуур хот, суурин үүсэх бодит хөрс болсон. Жишээ нь: Богдын Хүрээ -Улаанбаатар, Хошуудын Авлай хийд- Казахстаны Семиплатиск, Цорсын гулзын (угалзын) хийд – Шинжааны Кульж, Өвөр Монголын Хөх хот зэрэг Монголын нутаг асан дээрхи эдгээр олон хотууд шарын шашны суурин хийдүүдээс үүсэлтэй.
 
Line 23 ⟶ 25:
Халхад Автай хаан нь түүний нэг хувилбар Гомбогүр бурханыг залав. Бас зарим мэдээгээр бол Очирвань бурханыг хамт залжээ. Монголын хамгийн хатуу ширүүн, уур амьсгал бүхий бүс нутаг говь цөл ихтэй Халхаас ирсэн тул хамгийн хэрэгтэй зүйл нь болох ертөнцийг үүсгэгч хоёр дахь бурхан, бороо, хур үүл, аянга цахилгааныг эзэмшигч Очирваань бурханыг бэлэгдэж өгсөн байх. Эхэн үедээ Монгол оронд улаан болон шарын шашны урсгал нь падлийгүй байлаа. Жишээлбэл: Түмэн засагт хаанаас авахуулаад Лигдэн хаан хүртэл улааны лам нарыг шүтэж байсан. Автай сайн хаан Эрдэнэ зууг байгуулахдаа улааны лам Лодойнямбуугаар аравнайлуулж [18, 27х] байснаас шалтгаалан Халхын Богдууд Эрдэнэ зуугаас дайжин Их хүрээгээ нүүлгэж байсан бололтой. Гэтэл дорно зүгт Зүрчидийн Нурхайч (1575-1626) хэмээхээр толгойлуулсан Умард Алтан улс гэгч бий болон зальхай арга хэрэглэн, Монгол аймгуудын хагарал дээр тоглож эхэлсэн нь улаан шараар талцаж Монголчууд хядалцахад нөлөө үзүүлсэн нь дамжиггүй. Цахарын Лигдэн хаан (1592-1634) нь бүх Монголын хаан нэртэйгээс цаашгүй болж бусад аймгууд нь хэзээнээс Монголын албат байсан Зүрчидийн овд автан тэдний холбоотон болж эхлэв.
 
Монгол хэл дээр Буддын ном судруудыг орчуулуулж байсан. Ганжуур судрыг хүртэл бүрэн орчуулуулжээ. Хэдий Монголын сүүлчийн албан ёсны хаан Лигдэн таалал төгссөн боловч сүүлд түүний үр, ач хүү Бүрнээ ван Монголын их хааны угсаа гэдгээ нотлон хэзээ ч мартахгүй байж эгзэгтэй цаг үед Манжийн эсрэг бослого гарган байлдаж байгаад ах дүү нарынхаа хамт алуулжээ. Ингэж Монголын хаан ширээг албан ёсоор залгамжлагч нарыг Манж нар устгасан байна. Хэдий монголын олон ноёдууд харийнханы арга мэхэнд автан тэдний талд зүтгэх, эсвэл энэ хүнд үед идэвхгүй байр суурь баримталж байсан авч Халхын томоохон ноён, соён гэгээрүүлэгч Цогт тайж (1580-1637) Лигдэн хааны бодлогыг илт дэмжин Монгол хэл дээр ном судар орчуулуулах төдийгүй улс төрийн амьдралд идэвхитэй оролцон түүнийг дэмжихээр Хөх нуур руу хөдөлсөн. Шашны түүхчдийн үздэгээр бол нутаг орондоо хавчигдан нүүсэн ч гэлцдэг. Дашрамд өгүүлэхэд хожмийн нэрт эрдэмтэн, соён гэгээрүүлэгч, эх оронч, үндэсний үзэлтэн Бямбын Ренчин гуай эхийн талаасаа Цогт хун тайжийн дайн, тулааны хөл үймээнээр Орост дүрвэж гарсан үр садынх нь удам билээ.
Монгол орны гадаад байдал нэн хүндэрсэн энэ үед Далай лам тэргүүтэй шарын шашныхан шинээр гарч ирж буй хүчирхэг энэхүү улсад тал засан улмаар 1642 онд Манжийн хааныг Манзшури бурханы хувилгаан гэж өргөмжилсөн нь Монголын тусгаар тогтнол эрх чөлөөний тэмцэлд оюун санааны маш том цохилт өгсөн юм. Ер нь Алтан хааныг нас бармагц тэд өөр нэг хүчтэн Мин гүрэнтэй холбоо тогтоохыг эрмэлзэж байсан байна.Тийм учраас Далай лам болон түүний дагалдан баясагч нарыг номхотгон ариутгахыг Лигдэн хаан нь зорьсон боловч харамсалтайгаар замдаа таалал төгсжээ. Шашны түүхчид Монголын сүүлчийн албан ёсны их хаан Лигдэнийг шашны дайсан гэж бичдэг авч Лигдэн хаан нь шашныг алагчилж үздэггүй байв.
 
Монгол хэл дээр Буддын ном судруудыг орчуулуулж байсан. Ганжуур судрыг хүртэл бүрэн орчуулуулжээ. Хэдий Монголын сүүлчийн албан ёсны хаан Лигдэн таалал төгссөн боловч сүүлд түүний үр, ач хүү Бүрнээ ван Монголын их хааны угсаа гэдгээ нотлон хэзээ ч мартахгүй байж эгзэгтэй цаг үед Манжийн эсрэг бослого гарган байлдаж байгаад ах дүү нарынхаа хамт алуулжээ. Ингэж Монголын хаан ширээг албан ёсоор залгамжлагч нарыг Манж нар устгасан байна. Хэдий монголын олон ноёдууд харийнханы арга мэхэнд автан тэдний талд зүтгэх, эсвэл энэ хүнд үед идэвхгүй байр суурь баримталж байсан авч Халхын томоохон ноён, соён гэгээрүүлэгч Цогт тайж(1580-1637) Лигдэн хааны бодлогыг илт дэмжин Монгол хэл дээр ном судар орчуулуулах төдийгүй улс төрийн амьдралд идэвхитэй оролцон түүнийг дэмжихээр Хөх нуур руу хөдөлсөн. Шашны түүхчдийн үздэгээр бол нутаг орондоо хавчигдан нүүсэн ч гэлцдэг. Дашрамд өгүүлэхэд хожмийн нэрт эрдэмтэн, соён гэгээрүүлэгч, эх оронч, үндэсний үзэлтэн Бямбын Ренчин гуай эхийн талаасаа Цогт хун тайжийн дайн, тулааны хөл үймээнээр Орост дүрвэж гарсан үр садынх нь удам билээ.
 
Цогт тайж Хөх нуурт ирэх үед Лигдэн хаан нас барж хүү Эжээ хонгор нь эхийн хамт Манжид олзлогдсон хүнд үе байлаа. Цогт хунтайж уулаасаа ухаалаг шийдэмгий хүний хувьд Хөх нуурт ноёрхож байсан Түмдийн Хулачи ноёныг эрхэндээ оруулан улмаар Түвдийн улааны шашныхан болон хаад, ноёдыг өөртөө татан хүч хуримтлуулан шарын шашныг дарахаар шийджээ. Шашны талаас улааны шашныхан нь шарын шашин нь Монголчуудын цэргийн болон эдийн засгийн дэмжлэгээр (өргөл барьцаар) хүчирхэгжиж ноёрхож байгаад, Түвдийн хаад, ноёдууд нь болохоор шарын шашныхан улс төрийн эрх мэдлийн булаалцалдах болсонд дургүйцэн тэдний эсрэг тэмцэх болсноор Хөх нуурын Цогт хаан хэмээн алдаршиж эхэлсэн түүнийг дагах болжээ. Ингээд Ахмад рүү Арслан тайжид 10,000 цэрэг өгөн Түвд рүү “энхийг сахиулахаар” Түвдийн хаад, ноёд, улааны урсгалын хүсэлтээр илгээжээ.