Михаил Сергеевич Горбачёв: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 1:
[[Файл:Michail-Gorbatschow.jpg|thumbnail|right|Михаил Горбачёв, 2011 он]]
'''Михаил Сергеевич Горбачёв''' (1931 оны 3 сарын 2-ны өдөр ЗХУ-ын Ставрополийн хязгаарын Привольное тосгонд төрсөн)- -Зөвлөлтийн, Оросын улс төрийн зүтгэлтэн. ЗХУ-ын удирдагч, Ерөнхийлөгч асан.
 
== Намтар ==
Эцэг Сергей Андреевич Горбачёв (08.10.1909—22.02.1976) орос, эх Мария Пантелеевна Гопкало (02.04.1911—14.04.1995) украин гаралтай тариачид байжээ. Өвөг эцэг Андрей Моисеевич Горбачёв (1890—1962) 1934 онд хэлмэгдэж Эрхүү мужид 2 жил цөлөгдөж байсан. Мөн эхийн талын өвөг эцэг Пантелей Ефимович Гопкало (1894—1953) мөн хэлмэгдэж явжээ.
 
Тэрээр 1950 онд дунд сургуулиа мөнгөн медальтай төгсөж М.Ломоносовын нэрэмжит [[Москвагийн Улсын Их Сургууль|Москвагийн Их Сургуулийн]] хуулийн ангид элсээд 1955 онд төгссөн. 1952 онд [[Большевик|Зөвлөлт Холбоот Улсын Коммунист Намын]] гишүүн болсон. 1955 оноос Коммунист Залуучуудын Эвлэлийн (Комсомол) ажилд идэвхтэй оролцох болжээ. Оюутан ахуйдаа 1953 оны 9 дүгээр сарын 25-нд Москвагийн Их сургуулийн философийн ангийн оюутан Раиса Максимовна (Титоренко, 1932-1999)-тай гэрлэсэн. М.Горбачёв сүүлд 1967 онд Ставрополийн Хөдөө Аж Ахуйнахуйн дээд сургуулийг “хөдөө аж ахуйн эдийн засагч” мэргэжлээр эчнээгээр сурч дүүргэсэн байна.
 
== Улс төрд ==
Москвагийн Их Сургуулийг төгсөөд төрөлх Ставрополь хотынхоо ЗалуучуудынКоммунист залуучуудын Эвлэлийн хороонд 1955-1962 онд хэлтийн эвлэлийндаргаас нарийн бичгийн даргаардарга томилогджээхүртэл дэвшиж ажиллажээ. 19651962 онд Ставрополийн хязгаарын хамтралын намынЗХУКН-ын үүрийн дарга, 1966 оноосоны тус9-р хязгаарсард дахьСтаврополь хотын ЗХУ-ын Коммунист Намын хэлтэсийн нэгдүгээр нарийн бичгийн даргын албан тушаал хаших болжээ. 1970 онд ЗХУ-ын Дээд Зөвлөлийн гишүүнээр сонгогджээ. 1971-1991 онуудад ЗХУ-ын Коммунист Намын Төв Хорооны гишүүн байв. 1978 оны 11 сараас ЗХУ-ын Коммунист Намын хөдөөХөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн нарийн бичгийн даргын сонгуульт ажил эрхлэх болж нийслэл хот Москвад гэр бүлээрээ амьдрах болов. 1980 оны 10 сараас 1991 оны 8 сар хүртэл ЗХУ-ын Коммунист Намын Төв Хорооны гишүүн байв.
 
1981 онд МАХН-ын 18 дугаар их хуралд ЗХУ-ын КН-ын Төв Хорооны гишүүн, нарийн бичгийн дарга М.Горбачёв Зөвлөлтийн төлөөлөгчдийг тэргүүлж Монгол Улсад /БНМАУ/ айлчилж байсан байдаг. Гурван жилийн дараа Ю.Цэдэнбалыг албан тушаалаас зайлуулах ажиллагааны гол хүний нэгээр тодорсон гэж үздэг.
 
ДарааЗХУ-ын ньудирдагч [[Константин Черненко|К.У.Черненко]] нас барсаны дараа 1985 оны 3 сарын 11-ний өдөр Коммунист намын ээлжит бус чуулганаар ЗХУ-ын Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон.
 
== Зөвлөлт Холбоот Улсын ерөнхийлөгч ==
1985-1988 онуудад М.Горбачёв дотооддоо "Ил тод байдал" (гласность), "Өөрчлөн байгуулалт" (перестройка) эхлүүлж, гадаад бодлогод эрс өөрчлөлтийг хийж эхэлсэн бөгөөд Афганистанаас цэргээ гаргасан юм. ЗХУ-ын Коммунист Намын 27-р хурлын үеэр 2000 он гэхэд Цөмийн зэвсэггүй нийгэм бүтээн байгуулах Зөвлөлт Оросын хөтөлбөрийг албан ёсоор зарласан байна. Тэрбээр 1988 оны 10 сарын 1-ний өдөр ЗХУ-ын Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчдийн Даргаар сонгогдов. 1989 оны 5 сарын 25-аас 1990 оны 3 сар хүртэл ЗХУ-ын Дээд Зөвлөлийн даргаар ажиллав. Тэрээр 1990 оны 3 сарын 15-ны өдөр ЗХУ-ын анхны Ерөнхийлөгчөөр сонгогджээ. М.Горбачёв ЗХУ-ын хамгийн анхны, бас хамгийн сүүлчийн ерөнхийлөгч байлаа. М.Горбачёв "олон ургалт үзлийг" хөгжүүлэх бодлого явуулсны үр дүнд 1990 онд Орост Түүний үед хэвлэл мэдээллийн салбарт төрийн зүгээс хяналт-цензур тогтоохыг хориглосон хууль батлагдсан юм. Түүнчлэн Горбачев Социалист нийгмийн үед улс төрийн шалтганаар хэлмэгдсэн хүмүүсийг цагаатгах нүсэр ажлыг эхлүүлсэн юм.
 
== Ерөнхийлөгчийн албан тушаалаас огцорсон нь ==
1991 оны 4 сард Михаил Горбачёв Оросын бүрэлдэхүүнд байсан 10 бүгдБүгд найрамдах орны удирдагчидтай цаашид ЗХУ-ын газар нутгийг хэвээр хадгалан үлдээх Тунхаглалд гарын үсэг зурах тухай зөвшилцөлд гарын үсэг зурсан байна. Уг зөвшилцлийн дагуу 1991 оны 8 сарын 20-ний өдөр Тунхаглалд гарын үсэг зурах байв. Гэтэл болзсон өдрөөс нэг хоногийн өмнө (1991 оны 8 сарын 19) М.Горбачёвын хүрээллийн хэд хэдэн сайд улс орон даяар онц байдал (ГКЦПГКЧП) тогтоож, Горбачёвыг ерөнхийлөгчийн бүрэн эрхээсээ татгалзаж, өөрийн бүх эрх мэдлээ дэд ерөнхийлөгч Г. Янаевт шилжүүлэхийг шаардав. Улс оронд онц байдал тогтоох шаардлага тавьсан сайд нарын дотор хүчний байгууллагын сайд багтаж байв. М.Горбачев энэ үед Крым дахь "Форос" зусландзусландаа амарч байсан бөгөөд “эсэргүү” сайд нар түүнийг "өвчтэй" байгаа тул "ажил үүргээ биелүүлэх чадамжгүй болсон" гэж зарласан ч Горбачёв албан тушаалаа өгөх шаардлагыг хүлээн авалгүй байсаар 8 сарын 21-ний өдөр Москвад эргэн ирлээ. 1991 оны 8 сарын 24-нд М.Горбачёв ЗХУ-ын Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалаасаа огцорлоо.
 
1991 оны 12 сарын 8-ны өдөр Беларусь дахь Беловежийн Тунхаглалд гарын үсэг зурсны дараа мөн сарын 25-нд М.Горбачёв ЗХУ-ын анхны Ерөнхийлөгчийн албан тушаалаас огцрох шийдвэр гаргаснаа ард түмэндээ телевизээр зарлаж, Оросын Ерөнхийлөгч [[Борис Ельцин]]д бүх эрх мэдлээ шилжүүлж ЗХУ-ын Төрийн далбааг Кремлийн оройгоос буулгаж ОХУ-ын далбааг байрлуулсанмандуулсан юм.
 
Төрийн албан тушаалыг орхиод Михаил Горбачёв 1992 оны 1 сард “Горбачёв сан” гэдэг олон нийтийн байгуулага үүсгэв. Горбачёв 1996 оны 4 сарын 27-ний өдөр “Иргэний хэлэлцүүлэг” хэмээх улс төр олон нийтийн хөдөлгөөний тэргүүнээр сонгогджээ. 1993 онд Горбачёв “Ногоон загалмай” хэмээх олон улсын экологийн байгуулагын даргаар ажиллажээ.
 
2000 оны 3 сараас Оросын Социал Демократ намын тэргүүний албан тушаалыг хашив. Үүний зэрэгцээ 2000 оны 5 сараас "НТВ телевиз" компанийн олон нийтийн зөвлөлийн тэргүүлэгчээр ажиллав.
 
М.Гобачёв 2017 оны 12 дугаар сарын 6-нд "РИА Новости"-д өгсөн ярицлагдаа «Владимир Путин өнөөдөр ард түмний дэмжлэг хүлээж буй жинхэнэ удирдагч юм, үүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй, тэгээд ч ард түмний санаа бодлыг дагах ёстой" гэжээ.
 
Зөвлөлтийн, оросын болон гадаадын олон улс төрчид, сэтгүүлчид М.Горбачёвын шинэчлэл, ардчилал, ил тод байдал, хүйтэн дайны төгсгөл, Герман улсыг нэгтгэсэн зэрэгт талархалтай байдаг.
 
== Шагнал ==
Мөр 41:
 
== Хувийн амьдрал ==
Михаил Горбачёвын гэргий Раиса Макимовна 1999 оны 9 сарын 20 өдөр Германы Мюнстер хотын эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаад нас баржээ. Горбачёв нэг охин, хоёр ач охинтой.
 
== Цахим холбоос ==