Тува: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 54:
 
== Түүх ==
Тагна урианхайчууд XVII зууны эхээр [[Хотгойд|Хотгойдын]] Алтан ханы мэдэлд орж, Алтан хаадад алба татвар төлөх болжээ. Гэвч хаант Оросын зүгээс Сибирийг эзлэх үйл явц хийгээд, Халх, Ойрадын дайн тэмцлээс шалтгаалан Тагна урианхайн (Тувагийн) зарим овог аймгууд Орос, Зүүнгар, Хотгойдын хооронд сэлгэн оршиж, заримдаа Орос, [[Зүүнгарын хаант улс|Зүүнгарын]] хараат болж, тэдэнд алба төлөх явдал нэлээд байв. Гэвч гол үндсэн хэсэг нь XVII зууны 70-аад он хүртэл Хотгойдын Алтан ханы захиргаанд байлаа.
Манж нар 1750-иад онд дөрвөдүүдийг Увс аймгийн Улаангомд суулган тувачуудыг одоогийн Тува улсын нутагт нүүлгэжээ. Тувачууд хуучин сууж байсан нутгаа тувагийн нутаг гэж үзсэн хэвээр байгаа тул энэ нь одоогийн Тува, Монголын хилийн зөрчлийн шалтаг болсон байна. Тува, Монголын хил дээр Орос улс өөрийн цэргээ олон тоогоор байлгадаггүй тул голчлон Монголын цэрэг хилийн шугамийг хянадаг байна. 1911 онд Монгол Манжаас салснаар Тува 1912 он гэхэд Манжийн нөлөөнөөс бүрэн гарчээ. Энэ үед Тувагийн ноёд Монгол эсвэл Орост нэгдэх, тусгаар тогтнох зэрэг өөр өөр санал гаргасан байна. Монгол Туваг өөрийн улсын бүрэлдэхүүн гэж үзэж байсан ч шууд нэгтгэх боломж гарсангүй. Хаант Орос улс Туваг уулаасаа түрэг хүмүүс хэмээн Монголын нэгтгэх оролдлогод саад хийж байв.
 
1688 оны [[Халх-Ойрадын дайн|Халх, Ойрадын дайны]] үр дүнд Хотгойдод харьяалагдаж байсан тагна урианхайчууд Ойрадын мэдэлд орсон юм. Гэвч 1715 онд Хотгойдын бэйл Бүүвэй Тагна урианхайн ихэнх хэсгийг байлдан дагуулж Манжийн мэдэлд оруулжээ.
 
Хотгойдын ноёдод захирагдаж явсан түрэг Урианхайн 16 отгийг Чингүнжавын бослого дарагдсаны дараа 1759 онд Хотгойдын захиргаанаас гарган 4 хошуу болгон зохион байгуулж, [[Улиастайн жанжны газар|Улиастайн жанжны газарт]] захируулжээ. Чухам энэ үеэс эдгээр түрэг урианхай нарыг оршин буй газрын нь нэрээр Тагна урианхай гэж нэрлэх болжээ. 1764 онд Өөлдийн гүн Дамбийн харьяат Хэмчиг урианхайн 10 отгоор Хэмчигийн хошууг байгуулснаар Тагна урианхай 5 хошуутай болжээ. Түүнээс гадна монгол ноёдын харьяат, тэдэнд үст алба өргөдөг 4 хошуу Тагна Урианхайд байжээ. Тэдгээр нь Тагна урианхайн мэйрэн зангийн зэрэг бүгдийн даргын тамгад хамаарагдсан Халхын Сайн ноён аймгийн Бишрэлт бэйсийн харьяат 17 отог, Засагт хан аймгийн Дүүрэгч ван, Ахай бэйс, Далай бэйсийн харьяат 5 отог (сум), энэ 4 хошууны харьяат урианхай юм. 1691-1923 он хүртэл Өвөр Ширхтэн урианхай нь Засагт хан аймгийн Эрдэнэ дүүрэгч хошуунд захирагдаж байсан бол хөвсгөл нуурын бусад урианхай нь 1805-1911 он хүртэл Улиастайн манж амбанд захирагдаж байсан юм. Өвөр Ширхтэн урианхайг Эрдэнэ дүүрэгч вангийн хошууны ноёны томилсон зайсангууд захирч байжээ. [[Хөвсгөл нуур|Хөвсгөлийн нуурийн]] урианхайг захирч байх Бүгдийн дарга /Үхэрида/ гэдэг албан тушаалыг Улиастай дахь манж амбан 1805 онд анх бий болгож, өөрөө томилдог байсан бөгөөд 1805-1923 он хүртэл 8 хүн энэ албыг хашсан байна.
 
Манж нар 1750-иад онд дөрвөдүүдийг Увс аймгийн Улаангомд суулган тувачуудыг одоогийн Тува улсын нутагт нүүлгэжээ. Тувачууд хуучин сууж байсан нутгаа тувагийн нутаг гэж үзсэн хэвээр байгаа тул энэ нь одоогийн Тува, Монголын хилийн зөрчлийн шалтаг болсон байна. Тува, Монголын хил дээр Орос улс өөрийн цэргээ олон тоогоор байлгадаггүй тул голчлон Монголын цэрэг хилийн шугамийг хянадаг байна. 1911 онд Монгол Манжаас салснаар Тува 1912 он гэхэд Манжийн нөлөөнөөс бүрэн гарчээ. Энэ үед Тувагийн ноёд Монгол эсвэл Орост нэгдэх, тусгаар тогтнох зэрэг өөр өөр санал гаргасан байна. Монгол Туваг өөрийн улсын бүрэлдэхүүн гэж үзэж байсан ч шууд нэгтгэх боломж гарсангүй. Хаант Орос улс Туваг уулаасаа түрэг хүмүүс хэмээн Монголын нэгтгэх оролдлогод саад хийж байв.
 
1921 оны дундуур Зөвлөлт Оросын дэмжлэгтэй Тувагийн хувьсгалчид Тува улсын үндэсний бүрэн эрхт байдлыг тунхаглах шийдвэр гаргаж, тусгаар тогтносон Бүгд Найрамдах Танну-Тува Ард Улс байгуулагдав. Үндсэн хууль, туг, төрийн сүлд, алтны нөөц, төсөв баталж ЗХУ болон БНМАУ-д суух бүрэн эрхт төлөөлөгч томилох шийдвэр гаргаж байжээ.