22-р хорооны хэрэг явдал: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
 
Мөр 1:
==Үйл явдлын өрнөл==
Халхын голын дайны түүхэнд хамгийн ээдрээтэй бөгөөд үр дагавартай асуудлын нэг бол [[Мана уул]]ын төлөө байлдааны ажиллагаа юм.
Монгол-Зөвлөлтийн цэргийн бүлгийн командлагч, корпус командлан захирагч К.[[Георгий Жуков|Г. Жуков]]ын 1939 оны 9 сарын 7-ны 13 цагт гаргасан маш нууц 00136 тоот байлдааны тушаалаар; 8-р дивизийн 22-р морьт хороо (захирагч [[Р.Бадарч]], комиссар [[Е.Цэдэн-Иш]]), хүч нэмэгдүүлсэн их буугийн батарей (захирагч [[Д. Дамдинжав]])д Мана уулын районд дайсны бүлгийн эсрэг ажиллаж байгаа [[хошууч Конев]]ын командалсан отрядтой 9 сарын 9-ний шөнө байрлал солихыг үүрэг болгосон ч хорооны удирдлага хугацаа алдаж мөн сарын 10-ны үдийн үед дайсны нүдний өмнө заасан байрыг эзлэн хориглолтод шилжжээ. Маргааш нь үүрээр [[Япон]]ы 400 орчим хүнтэй [[Фукано]]гийн отряд, 22-р хорооны хориглолтын байрлал руу давшин, хороог ухрааж [[Нөмрөгийн гол]]ын баруун эрэгт шахан гаргажээ. Энэ удаагийн байлдааны үр дүнд хорооны 22 хүн алагдаж, 8 хүн шархдан, 4 их буугаас бүрдсэн батарейгаа дайсанд алджээ. Дайсны тал нэг хүн шархадсанаас өөр хохирол үзсэнгүй.Японы талын мэдээллээр нэг хүн их бууны суманд өртсөн байдаг.Их бууны сумаар мөн мэргэн оносон байгаа юм шүү. 22 -р хорооны их буу тулалдаанд оролцоогүй. Бороо шалбаагны улмаас тулалдаанаас хоцорч ирсэн байдаг.
 
==Тулалдааны дараах хэрэг явдал==
Тулалдааны дараа Монголын ардын хувьсгалт цэргийн [[Ерөнхий зөвлөх]] [[Поздняков]] бүлгийн командлагч Жуковт 22-р хорооны дарга, комиссар, батарейн дарга нарыг эх орноосоо урвасан хэмээн үзэж байгаа тул Цэргийн шүүхэд шилжүүл гэж цохолт хийснийг Монгол ардын хувьсгалт цэргийн штабын дарга [[Цэрэн]] нь Бүх цэргийн жанжин маршал Х.[[Чойбалсан]]д илгээсэн илтгэлдээ эх орноосоо урвасан хорооны удирдлагыг Цэргийн хээрийн шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлжээ.
Маршал Х.Чойбалсан дэвшүүлсэн саналыг зөвшөөрчээ.
Хээрийн шүүх хорооны удирдлага Р.Бадарч, Е.Цэдэн-Иш, батарейн дарга Д.Дамдинжав нарт хуулийн дээд хэмжээний ял оноосон байна. Цэдэн-Иш, Дамдинжав нар Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн газарт амь өршөөх өргөдөл гаргасныг харгалзан үзэж тус бүрт 10 жил хорих ял болгон өөрчилсөн ба Р.Бадарч өргөдөл бичиж, өршөөл хүсээгүй учир Цэргийн хээрийн шүүхийн тогтоолын дагуу гүйцэтгэсэн байна.Г.К. Жуковын өгсөн тушаалын дагуу 22- р хороо Мана ууланд дайран орсон япончуудыг хөөн гаргах ёстой байсан ч их буу хуягт зэргээ хүлээн цэргээ дайралт хийлгээгүй хороон дарга Бадарчид буруу өгсөн байдаг. Р. Бадарч буруугаа хүлээгээгүйн улмаас буудах ялаар шийтгүүлсэн. Яг тэр өдрүүдэд өдөртөө бороо орж шөнөдөө их хүйтэн байжээ.Зам шавар ихтэй нойтон байсны улмаас их буу явган цэргээс их хоцорсон байжээ.Япончуудын ярьсан шиг их буу ерөөсөө л байгаагүй.Харин цэргийн тоо японыхоос илүү байсан.Нэгэнт ялсан дайнд цэргийн амиа хий үрэхгүй гэж хороон дарга шийдсэн бололтой байдаг. Москвад 9-15-нд болох гэрээний нарийн ширийнийг Бадарч ерөөсөө мэдээгүй байжээ. Гэрээнд цэрэг эзэлсэн байраар хил тогтооно гэж заасан.
Мөр 10:
 
==Японы талын илтгэл==
 
Фуканогийн отрядын байлдаан /Мана уулын тулалдаан/
Японы түүхч Икухико Хатагийн илтгэлээс.