Монгол-Туркийн харилцаа: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
 
Мөр 1:
'''[[Монгол Улс]]-[[Турк]]ийн харилцаа''' МЭӨ III зуунд өнөөгийн Монголын газар нутаг дээр байгуулагдсан [[Хүннү]] гүрний үеэс эхээ авч олон мянган жил өртөөлөн уламжлагдсаар өнөөг хүрсэн. Хоёр орны орчин цагийн харилцаа, хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин дэвжиж байна.
 
Хоёр улс 1969 оны 6 дугаар сарын 24-нд хоорондоо дипломат харилцаа тогтоосон. ТуркийнТүркийн тал 1996 оноос [[Улаанбаатар]]т ЭСЯ-аа нээн ажиллуулж байгаа. Монгол улсын ЭСЯ 1997 оноос [[Анкара]]д ажиллаж байна. Мөн [[Стамбул|Станбул]] хотод Монгол улсын Ерөнхий консулын газар үйл ажиллагаагаа явуулж байна.
 
Хоёр улс “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа хөгжүүлж байгаа.
 
[[Турк|БНТУ]]-ын 1 сая гаруй хүн амтай Кайсери хотод Монгол Улсын Өргөмжит консулын газар 2013 онд нээсэн.
 
==Улс төрийн харилцаа==
Мөр 19:
 
====Туркийн талаас====
Ерөнхийлөгч С.Дэмирэл 1995 онд, А.Н.Сэзэр 2002 онд, ҮИХ-ын дарга М.А.Шахин 2010 онд, Ж.Чичек 2014 онд, Ерөнхий сайд Р.Т.ЭрдоанЭрдоган 2005, 2013 онд, Шадар сайд Хакан Чавушолу 2018 онд, Гадаад хэргийн сайд М.Чавушолу 2015 онд Монголд тус тус айлчилсан.
 
== Хүмүүнлэгийн харилцаа ==
Бүгд Найрамдах ТуркТүрк Улсын Ерөнхий сайд Тайип Эрдоан 2013 онд Монгол Улсад айлчлах үеэрээ Улаанбаатар хотод Анкарагийн гудамжийг нээсэн. Тус гудамжийн засварт 2010 онд 700 мянган ам.доллар зарцуулахаар тохирсон байдаг.
 
ТуркийнТүркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКАангли.ТICA) нь Монгол Улсад үйл ажиллагаагаа анх 1994 онд Түрэгийн үеийн хөшөө дурсгалыг хадгалж хамгаалах (MOTAP) төслөөр эхлүүлсэн билээ. Мэргэн Тоньюкукийн хөшөө дурсгал нь ТуркийнТүркийн түүхэнд онцгой байр суурь эзэлдэг бөгөөд чухал ач холбогдолтой юм. Иймээс хөшөө дурсгал байрлаж буй газарт төрөл бүрийн хээрийн судалгаа хийгдсэн бөгөөд Монгол-Туркийн мэргэжилтнүүдээс бүрдсэн баг археологийн малтлага судалгаа, сэргээн засварлах ажлыг ТИКА-ийн удирддлага дор зохион байгуулсан. 2001 онд Туркийн түүх, соёлын хувьд асар их ач холбогдолтой археологийн олдворуудыг гарган сэргээн засварласан бөгөөд одоо хүртэл [[Монголын үндэсний түүхийн музей]]н Түрэг соёлын өвийн үзэсгэлэнгийн танхимд хадгалагдаж байна.
 
ТИКА-ийн Улаанбаатар дахь Хөтөлбөр зохицуулах газар нь 2004 онд албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд түүнээс хойш Монгол Улсад хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн цар хүрээ улам өргөжин тоо хэмжээ нь ч мэдэгдэхүйц нэмэгдсэн. ТИКА-ийн зүгээс 2004 оноос албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж ирснээс өнөөг хүртэл нутгийн удирдлагын байгууллагууд, дүүргүүд, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран 700 гаруй төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байна. Монгол улсад хэрэгжүүлсэн эдгээр төсөл хөтөлбөрийн нийт төсөв нь 50 сая ам.доллар орчим болжээ.