Тэмээ: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б 66.181.177.93 (яриа)-н хийсэн засваруудыг Avirmed Batsaikhan-ий хийсэн сүүлийн засварт буцаан шилжүүллээ.
Tag: Rollback
 
Мөр 34:
 
== Байршил ==
Дэлхийн тэмээний 90%-ийг Наран тэмээ (ганц бөхт), 9,6%-ийг Тэмээ (хос бөхт) эзэлдэг. [[Хятад]]ын хойд говь, [[Монгол Улс|Монгол]], [[Бүгд Найрамдах Халимаг Улс|Халимаг]], [[ХасагКазахстан]], [[ХиргисКиргиз]] улс хос бөхт тэмээ үржүүлдэг. Хос бөхт тэмээ буй болсон явдал ч биедээ өөх ихээр хуримтлуулж өвөл, хаврын тарчиг хатуу цагт илч дулааны эх үүсвэр болгон ашигладаг зохицолдолгоотой холбоотой үүсчээ. Хос бөхт тэмээний өвөг эцэг бол зэрлэг тэмээн гөрөөс “[[Хавтгай]]” юм. Энэ амьтан одоо ч манай орны [[Алтайн цаадах говь]]д амьдарсаар байна.
 
[[Венец]]ийн аялагч [[Марко Поло]] [[13-р зуун]]д анх дэлхийд мэдээлж улмаар [[1870]]-[[1884]] онд [[Орос]]ын алдарт аялагч [[Николай Пржевальский|Н.М.Пржевальский]] [[Төв Ази]]ар хэд хэдэн удаа том судалгааны аялал хийхдээ Монгол орноор дайрч Хавтгайг үзэж тодорхойлж бичсэний дээр агнаж гавлын яс, арьсыг нь судалгаа, үзмэрийн дээж болгон Орос руу авч явсан байдаг. Тэмээг хүн гэршүүлээд наад зах нь 5000 жил болж байна гэж үздэг. Тэмээ, адууг гаршуулж, гэршүүлсний дүнд Хүннү гүрэн, Монгол хэмээх улс үүсч хөгжих үндсийн нэг болсон гэж мөн үзэж болно. Өөрөөр хэлбэл тэмээгүйгээр монгол соёл, нүүдэлчний соёл иргэншлийг ойлгоход хэцүү юм. Говь цөлийн экологийн нөхцөлд амьдрах зохицол нь гайхалтай бүрдсэн энэ амьтан халуун нарнаас биеэ хамгаалах, ус чийгийг алдахгүй барих, өвлийн хүйтнээс хамгаалах хос бөхтэй болсон, элсэн хөрсөнд явах зөөлөн өргөн тавхайтай болсон, говь цөлийн өргөслөг өвөрмөц ургамалаар хооллох, олон хоногийн өл даах чадвартайг нь танин мэдэж гэршүүлж уналга эдэлгээнд ашиглах болсон байна.