Олимпын наадам: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б 110.137.194.74 (яриа)-н хийсэн засваруудыг Zorigt-ий хийсэн сүүлийн засварт буцаан шилжүүллээ.
Tag: Rollback
No edit summary
Мөр 7:
Өнөө үед Олимпод оролцогсод нь дэлхийн бараг бүх орныг төлөөлдөг хэмжээнд хүрчээ. Үүний үр дүнд улс төрийн [[бойкот]], [[допинг]], шүүгчдэд хахууль өгөх, [[терроризм|алан хядах ажиллагаа]] зэрэг олон сөрөг нөлөө гарч байна. Хэдийгээр Олимпын хөдөлгөөн нь Кубертэний бодож ч үзээгүй асуудлуудтай тулгарч байгаа хэдий ч үүнтэй уялдуулж хөгжин өөрчлөгдөж байгаа. Эдгээрээс гадна 19-р зууны сүүлч, 20-р зууны эхэнд хэрэглэгдэж байсан зан үйл, бэлгэ тэмдгүүдийг олимпод оролцуулдаг. Эдгээрийн ихэнх нь нээлтийн ба хаалтын ёслол, медаль гардуулах ёслолуудад хэрэглэгддэг. Өнөө үеийн Олимпын наадам нь хэдийгээр ихэд өөрчлөгдөж ирсэн ч гэсэн одоо ч [[Олимпын уриа|Citius Altius Fortius]] - Хурднаас хурдан, Өндөрөөс өндөр, Хүчтэйгээс хүчтэй буюу Олимпын уриа дээр төвлөрч байна.
 
'''Олимпийн наадмын бэлгэдэл''' бол олимпийн цагираг, холбоостой өнгө өнгийн таван цагираг бөгөөд дэлхийн таван хэсгийг олимпийн хөдөлгөөнд нэгтгэхийг бэлгэддэг. Дээд эгнээний цагиргуудын өнгө нь хөх, хар, улаан өнгөтэй. Өнгө тус бүрийг дэлхийн 5 тивийг төлөөлүүлсэн гэдэг. Доод эгнээнд - шар, ногоон. Олимпийн хөдөлгөөн нь өөрийн гэсэн бэлгэ тэмдэг, тугтай бөгөөд 1913 онд Кубертины санал болгосноор ОУОХ -оос баталсан байдаг. Энэхүү бэлгэ тэмдэг нь Олимпийн цагиргууд юм. Олимпын Далбаа нь олимпийн цагираг бүхий цагаан даавуу бөгөөд 1920 онд Антверпен хотод (Бельги) болсон VII Олимпийн наадмаас эхлэн бүх олимпийн наадамд өргөгдсөн бөгөөд Олимпийн тангараг мөн өргөж байжээ. Олимпын наадмын нээлтийн үеэр үндэсний багуудын далбаан дор жагсаал 1908 онд Лондон хотод (Их Британи) болсон IV Олимпийн наадмаас хойш зохион байгуулагдаж ирсэн. 1936 оны Берлинд (Герман) болсон Олимпоос хойш олимпийн бамбар асаах ёслол зохион байгуулж ирсэн байна. Олимп бүрийн бэлэг тэмдэг болох "сахиус-амьтан" анх 1968 оны зун, өвлийн наадамд албан бусаар гарч ирсэн бөгөөд 1972 оны олимпоос хойш батлагдсан байдаг.
 
=== Олимпын наадам болсон газрууд ===
Олимпийн наадмыг хамгийн олон удаа АНУ -д зохион байгуулсан - 8 удаа (зун 4 удаа, өвөл 4 удаа). Францад - 5 удаа (2/3), Их Британид - 3 удаа (3/0), Германд - 3 удаа (2/1), Японд - 4 удаа (2/2), Италид, Канадад - 3 удаа удаа (1/2), Грек, Австрали зуны Олимпын наадмыг хоёр удаа, Австри, Швейцарь, Норвеги, Хятад хоёр удаа өвлийн наадмыг зохион байгуулжээ. Швед, Бельги, Нидерланд, Финлянд, ЗХУ, Мексик, Өмнөд Солонгос, Испани, Хятад, Бразил нэг нэг удаа зуны Олимпын наадмыг зохион байгуулж байсан бол Өмнөд Солонгос, Хятад мөн өвлийн Олимпын наадмыг зохион байгуулж байжээ. Югослав (Босни Герцеговина), Орос улс нэг удаа өвлийн наадмыг зохион байгуулж байжээ. Олимпийг зохион байгуулах эрхийг нийт 23 орон авч байсан байна. Үүний зэрэгцээ зуныг 19 оронд, өвлийг 12 оронд зохион байгуулж байжээ.
 
=== Санхүүжилт ===
Олимпын наадмаас олох зар сурталчилгааны ихэнх хэсэг (голчлон ОУОХ -ны маркетингийн хөтөлбөрийг дэмжигчдийн томоохон санхүүжилт, телевизийн орлого) Олон улсын олимпийн хороонд очдог. Харин нь ОУОХ эдгээр мөнгөний талыг наадам зохион байгуулах хороонд чиглүүлжшилжүүлж, талыг нь өөрийн хэрэгцээнд болон олимпийн хөдөлгөөнийг хөгжүүлэхэд зориулдаг ажээ. Зохион байгуулах хороо тасалбар борлуулснаас олсон орлогын 95 хувийг мөн авдаг. Гэхдээ сүүлийн хэдэн арван жилийн санхүүжилтийн ихэнх хэсгийг ихэвчлэн засгийн газрын эх үүсвэрээс бүрдүүлдэг бөгөөд хамгийн их зардлыг наадамд биш харин спортын дэд бүтцийг хөгжүүлэхэд зарцуулдаг. Тиймээс жишээ нь 2012 оны Лондонд болсон Олимпийн наадмын үеэр гарсан зардлын дийлэнх нь Олимпийн парктай зэргэлдээх талбайг сэргээн засварлахад зарцуулагдсан байна.
 
== Цахим холбоос ==